Энэ оны хоёрдугаар сараас эхлэн эрх зүйн маргааныг эвийн журмаар шийдвэрлэдэг Эвлэрүүлэн зуучлах тогтолцоо бий болсон. Үүнээс хойш улсын хэмжээнд 4000 гаруй иргэн эвлэрүүлэн зуучлалд хандсан байна. Өнөөдрийн байлаар анхан шатын 33 шүүхэд 40 гаруй эвлэрүүлэн зуучлагч ажиллаж байгаа. Шүүхийн эвлэрүүлэн зуучлах хэсэгт иргэд хандан маргаанаа шийдүүлсэнээр шүүхийн ачаалал төдий чинээ багасч байгаа юм байна. Дээрх иргэдийн талаас илүү нь хэрэг маргаанаа шийдүүлсэн гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Эвлэрүүлэн зуучлалын асуудал хариуцсан реферунт Р.Ичинхорлоо ярилаа.