Улсын хэмжээнд мал тооллогыг ирэх ням гарагт эхлэхээр товолжээ. Мал тооллоготой холбоотой бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Малчид малаа үнэн зөв тоолуулах нь малын эрүүл мэндийн тусламж авах, банкны үйлчилгээнд хамрагдах зэрэг боломж бүрддэгийг тэд онцолж байна.