Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн Төмөрчдийн гудамжийг Баруун Сэлбийн гудамжтай холбох автозам буюу Урт цагааны урд талын 0.24 км автозамыг байгалийн чулуугаар хучиж байна.
Тус ажлыг энэ оны арваннэгдүгээр сарын 19-нөөс эхэлсэн бөгөөд төлөвлөгөөний дагуу энэ сарын 25-нд ашиглалтад өгөхөөр тооцжээ. Автозамын ажлыг " Эко тогтол " компани гүйцэтгэж байгаа бөгөөд 0.24 км, зорчих хэсэг нь есөн метрийн өргөнтэй байх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.