“Гудамж” төслийг Өлгий хотод хэрэгжүүлэхээр боллоо. Өлгий хотын тохижилтыг сайжруулах ажлын хүрээнд хэрэгжиж буй уг төслийн хүрээнд Өлгий хотын төв хэсэгт шинээр гудамж, уулзвар гарган, уг хэсгүүдэд авто машины болон явган хүний зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж бүхий бүтээн байгуулалтууд хийхээр төлөвлөжээ. Шинээр бий болсон гудамж нь цаашид аймгийн гудамж, талбайн жишиг болох гэнэ. Ирэх оны эхнээс зураг төсөв хийгдэж дууссанаар бүтээн байгуулалтын ажлууд эхлэх юм байна.