Арванхоёрдугаар сарын 01-с 02-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 794 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 33 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 23 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд золгүй байдлаар нас барсан дөрвөн хүн, булаах гэмт хэрэг нэг, хулгайлах гэмт хэрэг 12, танхайрах гэмт хэрэг тав, залилан мэхлэх гэмт хэрэг нэг, зам тээврийн хэрэг 10, осол ес гарч 10 хүн гэмтсэн байна.