ДОХ-ын халдвартай хүүхдүүдийн эмчилгээнд хамрагдах боломжийг нэмэгдүүлэхийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн дэлхийн удирдагч нарт уриаллаа. Арванхоёрдугаар сарын 1-нд болсон “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан тэрбээр мэдэгдэл хийсэн байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нийг ДОХ, уг өвчнийг үүсгэдэг ХДХВ-ийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх өдөр болгосон билээ.
ДЭМБ-ын мэдэгдсэнээр, дэлхий дахинд ХДХВ-тэй 35 сая гаруй хүн байна. Өнгөрсөн онд ДОХ-оор 1,5 сая орчим хүн нас баржээ.
Тус байгууллага үүний эмчилгээнд хүний биеийн дархлааны эсүүдийг гэмтээдэг рертовирусийн эмүүдийг хэрэглэхийг зөвлөж байгаа юм. Ийм эм нь ДОХ-ын шинж тэмдгүүд илрэхийг удаашруулдаг аж.
Гэхдээ ядуурал болон бусад асуудлын улмаас олон өвчтөн эмчилгээнд хамрагдаж чадахгүй байна. Өвчтөнүүдийн ердөө 36-хан хувь рертовирусийн эмүүдийг хэрэглэж байна гэж ДЭМБ мэдэгдсэн юм.
Харин ХДХВ-ийн халдвартай дөрвөн хүүхэд тутмын нэг нь л энэ эмийг хэрэглэж байгаа ажээ.