МУИС-ийн төв номын сангийнхан байгалийн ухаан болон гадаад номын уншлагын танхимаа чөлөөт сонголттой болголоо. Ингэснээр цаг хугацаа хэмнэхээс гадна номын санчдын ачаалал буурах давуу талтай. МУИС-ийн удирдлагууд номын сангийн үйлчилгээг дэлхийн шилдэг их, дээд сургуулийн жишигт хүргэхийн тулд олон ажил хийж байгаагийн нэг нь энэ. Түүнчлэн сургуулийнхаа Номын сангийн журам болон Ном бүрдүүлэлтийн журмыг шинэчлэн боловсруулсан аж. Тус сургуулийн удирдлагууд оюутнуудад унших номоо өөрөө сонгон авах боломж олгоход 60 гаруй сая төгрөг зарцуулжээ.