МУИС-ийн оюутнууд сургуулийн болон дүнгийн тодорхойлолтоо ТҮЦ машинаас авдаг боллоо. Тус сургуулийн таван салбар сургуульд бүгдэд нь ийм машин суурилуулжээ. Оюутан ТҮЦ машинаас тодорхойлолт авахдаа оюутны үнэмлэх, СиСи мэдээллийн системд нэвтрэх нууц үгээ ашиглана. Тодорхойлолт англи болон монгол хэлээр гарах аж. Оюутан тодорхойлолт тус бүрийг жилд хоёр удаа үнэгүй авах эрхтэй бөгөөд дараагийнхаас нь 500 төгрөгийн хураамж төлнө. Ингэхдээ бэлнээр, эсвэл СиСи дансаараа төлж болно.