Өмнөговь аймгийн Шивээхүрэн, Гашуунсухайт боомтоор гаргасан нүүрсний хэмжээ нэмэгджээ. Тодруулбал, Шивээхүрэнгийн боомтоор өнгөрсөн аравдугаар сард урд хөрш рүү 531.7 мянган тонн нүүрс экспортолсон бол арваннэгдүгээр сард 927 мянган тонн нүүрс борлуулснаар, экспортын хэмжээ бараг хоёр дахин өссөн байна. Харин Гашуунсухайтын боомтоор өнгөрсөн аравдугаар сард 827 мянган тонн нүүрс гаргасан бол арваннэгдүгээр сард 1.1 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх сараасаа 26 хувиар өссөн үзүүлэлт аж.