Хонконг, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Овооттолгой ордод үйл ажиллагаа явуулдаг “SouthGobi Resources” компани өрөө төлөх чадваргүй байгаа тул хаалттай хүрээнд хувьцаа арилжин есөн орчим сая ам.доллар босгосон талаар “Reuters” мэдээлжээ. Зах зээл дэх нүүрсний үнэ буурснаар тус компани БНХАУ-ын “China Investment Corp”-оос зээлсэн санхүүжилтийнхээ төлбөрийг хийж чадахгүй болоод байсан юм. Тодруулбал, “SouthGobi Resources” нь өнгөрсөн сард “China Investment Corp”-д 8.1 сая ам.доллар төлөх байснаа энэ сарын 1 хүртэл хойшлуулаад байсан билээ. Дээрх төлбөрөө хийхийн тулд “SouthGobi Resources” нь 24.4 сая ширхэг хувьцаагаа ийн борлуулсан аж. Ингэснээр тус компани нийт 218.7
сая ширхэг хувьцаатай болох гэнэ.
Ц.Болор