Тавантолгойн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах Ажлын хэсэг компаниудын саналыг өнгөрсөн даваа гаригт хүлээн авч дуусчээ. Ингэхэд “Чайна Шенхуа энержи”, “Сумитомо корпорац” болон “Энержи ресурс” компанийн консорциум, “Пиибоди энержи” корпорац санал ирүүлсэн байна. Харин “Иточу” болон “Сожиц”- ын консорциум, “Мицуй”, “Тавантолгой” компани Засгийн газрын тогтоолд заасны дагуу хөрөнгө оруулах бус нүүрсний олборлолт, борлуулалтын чиглэлд хамтран ажиллах саналаа ирүүлжээ. Засгийн газар наймдугаар сард 268 дугаар тогтоол гаргаж, Тавантолгойн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах аж ахуйн нэгжийг шалгаруулахаар болсон. Хөр өнгө оруулагч нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн менежмент болон өр төлбөрийг хариуцах, 2.5 жилд Тавантолгойн бүсэд 30 сая тонн хүртэлх нүүрс баяжуулах үйлдвэрийн хүчин чадал бий болгох, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг өөрийн хөрөнгөөр барих, хоёрдогч улсад коксжих нүүрс борлуулах үүрэг хүлээнэ. Тогтоолд хөрөнгө оруулагчийн 51 хувийг нь нүүрсний салбарт таван жил ажилласан, хувьцааны хяналтын багцыг Монгол Улсын иргэн эзэмшдэг компани байна гэж заасан. Энэхүү шаардлагыг “Энержи ресурс” компани л хангаж байгаа аж.
Т.ЭНХ