Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Бумбаалай” хүүхдийн цэцэрлэгийн багш, ажилчид гар урлалын бүтээлээс бүрдсэн үзэсгэлэнгээ Баруун-Уртад гаргажээ.
Монгол дээл хувцас, оёмол, сүлжмэл, эсгий урлалын бүтээгдэхүүнийг үзэсгэлэндээ тавьжээ. Аймгийн ИТХ-аас зарласан "Эх хүүхдийн эрүүл мэнд-Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил"-ийн ажлын хүрээнд үйлэнд уран багш, ажилчид өөрсдийн хийсэн бүтээлээрээ "Гар урлал-хандив 2014" үзэсгэлэн худалдааг сумандаа зохион байгуулж, нийтдээ 5,0 сая орчим төгрөгийн орлого орж, 3.6 сая төгрөгөөр нь хоёр бүлгийн тавилгыг шинэчилсэн байна.