Хамгийн их зүйлийг бүтээгч хэсэг нийгэмд чимээгүй оршдог. “LG электроникс” компанийн түүх, өнөөдрийг хүртэлх замнал нь надад энэ үгийг санагдуулав. 1947 онд Лак Хуй Химийн аж үйлдвэрийн корпорац нэрээр сууриа тавьж, үүнээс 11 жилийн дараа буюу 1958 онд дайны хор уршигт өртсөн солонгос үндэстнээ хөл дээр нь босгохын тулд цахилгаан бараа дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн тус компани өдгөө дэлхийд тэргүүлэх томоохон үйлдвэр болсон ч тэд өөрсдийнхөө амжилтыг төдийлөн зарлаад байдаггүй аж. Энэ нь хэрэглэгчид бүтээгдэхүүнийг нь ашиглаж үзсэнээр чанарыг мэднэ гэж үздэгтэй нь холбоотой. Манайд гурван жилийн өмнө салбараа нээсэн эл компанийн тухай монголчууд сайн мэддэггүй, зарим нь Хятадын брэнд гэсэн ойлголттой байдаг нь ийм л шалтгаантай.
Компанийн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн явцтай танилцахаар сэтгүүлчид болон “LG электроникс” компанийн албан ёсны борлуулагч болох “Номин электроникс”, “IT zone”, “Next” компанийн төлөөлөл БНСУ-д очсон юм. 1960 он бол улсдаа төдийгүй дэлхийд тэргүүлэгч цахилгаан бараа үйлдвэрлэгч “LG электроникс”-ийн хувьд хэд хэдэн цоо шинэхэн бүтээгдэх үүнээ зах зээлд танилцуулсан түүхэн үе байлаа. Учир нь “LG электроникс” компани анхны радио, хөргөгч, телевиз, агааржуулагч, угаалгын машин зэрэг бүтээгдэх үүнийг “Солонгос улсад үйлдвэрлэв” гэсэн шошготойгоор үйлдвэрлэх болжээ. Харин 1970-1979 он БНСУ-ын эдийн засгийн эрчимтэй өсөлтийн үе байсан төдийгүй “LG электроникс”- ийн даяаршлын эхлэл байлаа. Солонгос улсыг дахин босгохоор “Lucky” болон “Goldstar” компани нэгдсэн нь LG хэмээх дэлхийд танигдсан брэндийн нэрийг бий болгосон. Энэ нь мөн Life’s good буюу амьдрал сайхан гэсэн үгний товчлол болдог. 1995 онд тэд энэ нэрээ албан ёсоор нийтэд танилцуулсан байна.
Бидний очсон хамгийн эхний газар бол LG Twin tower буюу LG корпорацын төв байр болох ихэр цамхаг. Энэ цамхаг Сөүл хотын Йоидо дүүрэгт Хан мөрний эрэг дагуу байрладаг. 34 давхар өндөр тус барилгад 10.000 гаруй хүн ажилладаг юм билээ. Дотогш утас, дуу хураагч, камер гээд цахилгаан хэрэгсэл авч орох хориотой. “LG электроникс” компани нь гэр ахуйн болон харилцаа холбооны тоног төхөөрөмж, цахилгаан бараа, агааржуулагч, автомашины эд анги гэсэн үндсэн таван чиглэлээр бүтээгдэх үүн үйлдвэрлэдэг. Хавтгай дэлгэц бүхий зурагт, гар утас болон агаар цэвэршүүлэгч, угаалгын машин, хөргөгч үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг юм.
“Дэлхий даяар 113 салбар нэгжтэй, 86.000 гаруй ажилтантай. Эргэлтийн хөрөнгө 134.2 их наяд ам.доллар. Бие даасан 60 гаруй компани LG группыг бүрэлд үүлдэг” хэмээн тус компанийн харилцаа холбооны хэлтсийн дарга Кен Хонг бидэнд танилцуулав. 1990-1999 онд тус компани улсынхаа хөгжлийн нүүр царайг тодорхойлж эхэлсэн бол дараагийн зуун буюу 2000-2009 онд тэд аль хэдийнэ дэлхийн брэнд болж чаджээ. 2007 онд АНУ-д бүтээгдэхүүнээ гаргаж эхэлснээр 2009 онд LCD телевизийн дэлхийн хоёр дахь том үйлдвэрлэгч болов. Дөрвөн жилийн өмнө “LG электроникс” нь үйлдвэрлэл, борлуулалтаараа дэлхийд 16-д жагсдаг байсан бол өдгөө гуравт орох болсон. Учир нь тэд улирал бүр зорилго тавьдаг бөгөөд төлөвлөгөөгөө байнга давуулан биелүүлдэг аж. Өнгөрсөн онд л гэхэд дэлхий дахинаа эдийн засаг хүндрэлтэй байхад тус компанийн борлуулалт 53 тэрбум ам.долларт хүрчээ. Шинэ нээлт, өндөр чанартай бүтээгдэхүүнүүдээр тэргүүлэгч байх нь тус компанийн зорилго. Түүнчлэн зөвхөн нэг л бүтээгдэхүүн үйлдвэрлэдэгг үй учраас гар утасны борлуулалт буурлаа гэхэд өөр нэг бүтээгдэх үүнээр алдагдлаа нөхөж байдгаараа бусдаас ялгардаг.
Сүүлийн хориод жилийн хугацаанд “LG электроникс” компани бизнесийн үйл ажиллагааныхаа бүхий л цар хүрээнд ногоон менежментийн философи хэрэгжүүлэн, таван зорилт тавьжээ. Тодруулбал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаа явуулах, LED гэрэлтүүлэг болон нарны эрчим хүч ашиглах, байгаль орчинд ээлтэй өөрийн бүтээгдэх үүний өрсөлдөх чадварыг сайжруулах, ногоон бизнесийг сурталчлах, хог хаягдлыг дахин боловсруулахад анхаардаг. Мөн ядуу иргэдийн амьжиргааг сайжруулахад хувь нэмрээ оруулан, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсээр байна.
ТӨРӨХ ХҮҮХДИЙНХЭЭ ТӨРХИЙГ МЭДЭЖ БОЛНО
LG корпорацын ихэр цамхагт шинжлэх ухааны танхим бий. 1987 онд байгуулсан энэ танхимд жилд 200 мянга орчим хүүхэд, залуучууд зочилдог. Тэдэнд шинжлэх ухааны мэдлэгийг сонирхолтой байдлаар ойлгохыг зорьдог аж. Гайхамшигт шоо, байшин, хот, дэлхийн түүх гэх мэт танхимаас бүрддэг энэ төвийн үйлчлүүлэгчид нь 2011 онд давхардсан тоогоор таван саяд хүрсэн байна. Тухайлбал, хотын түүхийн танхимд орчноо хэрхэн цэвэр байлгах, яаж зөв амьдрах талаар харуулна. Харин дэлхийн түүх танхимд хүлэмжийн хий гэж юу болох, ямар хор нөлөөтэй зэргийг мэдэхээс гадна уур амьсгалын өөрчлөлтийг судална. Түүнчлэн африк, европ хүн байсан бол яаж харагдахаа, мөн та болон таны хайртай хүний дундаас ямар үс, нүд, хөмсөг, уруул, хамартай хүүхэд төрөх магадлалтайг ч мэдэх боломжтой. Түүнчлэн роботоор хөрг өө зуруулж болно.
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ