Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдын хичээлийн хоёрдугаар улирлын амралт энэ сарын 19-нөөс эхлэх гэнэ.
Бага ангийн сурагчид хоёрдугаар улиралд зургаан долоо хоног хичээллэж, таван долоо хоног амрахаар зохицуулжээ. Харин нийслэлийн хувьд дунд ангийн сурагчид гурван долоо хоног, ахлах ангийн сурагчид хоёр долоо хоног амрах аж. Амралт энэ сарын 26-аас эхлэх юм байна.