Машинаа харуул хамгаалалтгүй орхисноос хучлагаа хулгайд алдагдах тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж эхэллээ.
Энэхүү хэргийг үйлдсэн этгээдүүд хулгайлсан хучлагаа бусдад хямд үнээр худалдаж борлуулах явдал ч мөн гарч эхэлсэн тул иргэд та бүхэн бусдын хулгайгаар олж авсан хучлагыг гар дээрээс худалдан авахгүй байхыг цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.
Мөн хулгайн хучлага худалдахыг завдсан иргэдийн талаар дүүрэг хорооны цагдаад мэдээлэл өгч хамтран ажиллахыг сануулж байна.