Булган аймгийн Засаг даргын 2012-2016 оны хооронд хэрэгжүүлэх "Шинэ Булган" мөрийн хөтөлбөрт Зүүн түрүүний модон гүүрийг төмөр бетон гүүр болгоно гэсэн заалт бий. Тэгвэл дээрх ажлыг хэрэгжүүлж энэ онд орон нутгийн хөгжлийн сан болон авто замын сангийн хөрөнгө оруулалтаар 393 сая төгрөгийн өртөг бүхий 44 тоннын даацтай, 18 метр урттай, төмөр бетон гүүрийг барьж ашиглалтад орууллаа. Зам гүүрийн чанараараа Монголдоо тэргүүлэгч “ЗМЗ” компани тус гүүрэнд 30-40 жилийн баталгаа өгч байна. Машин явахад тун хүндрэлтэй байсан хуучин модон гүүр ийнхүү төмөр бетон гүүрээр солилоо.