Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эхний хэлэлцүүлэг өрнөж байна. Энэ үеэр хуулийн ажилтан шунахай болон өс хонзонгийн сэдлээр бусдыг хууль бусаар хорьж, хөрөнгийг нь хураавал эрүүгийн хэрэгт тооцохыг гишүүд дэмжлээ. Түүнчлэн эл төслийг энэ хэвээр баталвал сонгуулийн үеэр олон нийтэд илт худал мэдээлэл тараавал эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр болжээ. Харин Гүтгэх буюу Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийг эрүүгийн хуулиас хасаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг гэрийн хорионд оруулж шийтгэдэг байсан заалтыг зорчих эрхийг хязгаарлах байдлаар шийтгэдэг болгон өөрчлөх аж.