МХЕГ-ын Эрсдэлийн удирдлага, стратеги төлөвлөлтийн газраас Хөвсгөл аймгийн бизнес эрхлэгчид, аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчидтай хамтран ажиллаж байна. Хөвсгөл аймгийн 30 хоол үйлдвэрлэгчтэй хамтран хоол үйлдвэрлэл, үйлчилгээг шалгах хяналтын хуудсаар эрсдэлийн үнэлгээ хийлээ. Бизнес эрхлэгчдийн үнэлгээг хэлэлцэж, хяналтын хуудсаар илэрч буй нийтлэг зөрчлүүдийг хэрхэн шийдвэрлэх арга замыг тодорхойлж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж өгсөн байна. Мөн Хөвсгөл аймгийн эмнэлэг, эмийн сан, худалдаа, хүнсний үйлдвэр, барилгын салбарын төлөөлөлд дотооддоо эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх чиглэлээр арга зүйн зөвлөгөө өгч, эрсдэлийн шалгуур болон хяналтын хуудсаар өөрийн байгууллагын үйл ажиллагаанаас үүсэх эрсдэлийг үнэлүүлжээ.