Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засаг

Ам.долларын ханш 14 хоног дараалан чангарав

АНУ-ын инфляцын үзүүлэлтийг энэ долоо хоногт танилцуулах бөгөөд таамагласнаас өндөр гарч магадгүй гэх хүлээлтээс үүдэн ам.долларын ханш баасан гарагт чангарчээ
2023-02-13

Ханги-Мандалын боомтын экспортын тээврийг эхлүүлжээ

Тавантолгойн өртөөнөөс энэ сарын 4-нд 50 чингэлэг бүхий эхний галт тэрэг хөдлөн, Тавантолгой-Цогтцэций-Цагаанцав-Ханги чиглэлийн төмөр замаар Хангийн боомтод хүрчээ
2023-02-13

Ноолуурын салбарын хөгжлийг урагшлуулах зорилтоос нэг алхам ухрав

Манай улс жилд 10 000 орчим тонн ноолуур бэлтгэн, дэлхийн зах зээл дэх түүхий эдийн 48 орчим хувийг нийлүүлдэг томоохон тоглогч. Гэхдээ түүхий эд бэлтгэх нэг хэрэг, түүгээр хийсэн бэлэн бүтээгдэхүүн санал болгох, ноолуурын салбарыг цогцоор нь хөгжүүлэх нь өөр асуудал билээ
2023-02-13

Улаан хальст саримс кг нь 90-120 мянган төгрөгийн үнэтэй байна

Завханы улаан хальст саримсны үнэ тэнгэрт хаджээ. Импортын буюу энгийн саримс кг нь 8000-12 000 мянган төгрөгийн ханштай байгаа бол тус төрлийнх үүнээс 11-12 дахин өндөр үнэд хүрчээ
2023-02-10

Даатгагчийн баталгаа гаргах үйл ажиллагааны журам батлав

УИХ-аас Даатгалын тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд даатгагч нь холбогдох этгээдээс бусад этгээдэд баталгаа, батлан даалт гаргах, төрийн худалдан авах ажиллагаанд даатгагчийн баталгааг хүлээн авах боломж бүрдүүлсэн нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан
2023-02-10

2025 он хүртэл нүүрсний хэрэглээ өсөх төлөвтэй гэв

Олон улсын Эрчим хүчний агентлагийн “Нүүрс 2022” тайланг Монголын нүүрс ассоциацоос өчигдөр танилцууллаа
2023-02-10

Инфляц 12.3 хувьд хүрчээ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх жилийн мөн үеийнхээс 12.3 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 14, согтууруулах ундаа, тамхины бүлгийнх 8.7, хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 15.6 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн аж
2023-02-09

Зарим банк ам.доллар арилжихгүй байна

Банкууд ам.доллар арилжихгүй, иргэд, аж ахуйн нэгжүүд валютын данснаасаа зарлага гаргах хязгаар тогтоосон талаар зарим хүн мэдээллээ
2023-02-09

Ноолуур бэлтгэхэд зориулан 500 тэрбум төгрөгийн зээл олгоно

Ноолуур бэлтгэхэд зориулан үйлдвэрлэгчдэд 500 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаас гаргалаа
2023-02-09

3500 жил хэрэглэх давсны нөөцтэй ч импортолсоор байх уу

Манай улс 2021 онд 13.9, өнгөрсөн жил 12.5 мянга орчим тонн давс импортлоход нийт 4.5 сая гаруй ам.доллар зарцуулсныг Гаалийн ерөнхий газрын тайланд дурджээ
2023-02-09

Улсын сайн малчин, аварга тариаланчид тодорлоо

Улсын сайн малчин, аварга тариаланчид тодорлоо
2023-02-09

Экспортын орлого 99.7 хувиар өслөө

Манай улс энэ оны эхний нэг сард 1.07 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн экспортолсон бол импортод 668 сая “ногоон” зарцуулсныг Гаалийн ерөнхий газраас өчигдөр мэдээллээ
2023-02-08

КОЙКА-тай хамтран шинэ хот байгуулах ТЭЗҮ боловсруулна

Барилга, хот байгуулалтын сайдын шуурхай хуралдаан өнөөдөр /2023.02.07/-ны өдөр боллоо. Шуурхай хуралдааны эхэнд яамны газар хэлтэс, харьяа байгууллагууд, төслийн удирдлагууд өнгөрсөн 14 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлуудаа, мөн ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлынхаа мэдээллийг сайдад танилцуулав. 
2023-02-07

Кг гурилын үнэ 3500 төгрөгт хүрэв

Нийслэлийн дийлэнх дэлгүүр, хүнсний захад өнгөрсөн аравдугаар сард 25 кг-аар савласан нэгдүгээр зэргийн гурилыг 50 000-53 000 төгрөгөөр борлуулж байсан нь 2019 оны мөн үеийнхээс 2.5 дахин өссөн дүн болсон
2023-02-07

Төрийн үйлчилгээг цахимжуулж, албан хаагчдыг чадавхжуулах данхар төсөв

Монгол Улсын болон Улаанбаатар хотын 2023 оны төсвийн төслийг боловсруулахдаа, хэлэлцэж батлахдаа ч тэр, хэмнэлтийн бодлого баримталсан, удаа дараагийн хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтүүдийг үндэслэн зарим төсөл, хөтөлбөр, ажлын санхүүжилтийг хассан, дэмжээгүй хэмээн улстөрчид сайрхан ярьж байв
2023-02-07

Баррель газрын тосны үнэ 80 ам.доллароос доошлов

Газрын тосны ханш өнгөрсөн долоо хоногт бараг найман хувиар хямдарлаа
2023-02-06

Малчдын бэлтгэсэн өвс, тэжээлийн 60 хувийг зарцуулжээ

Одоогоор 8.1 мянган тонн өвс, дөрвөн мянган тонн тэжээлийн нөөцтэй байгаа аж
2023-02-06

“Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсийг энэ долоо хоногт цахимаар арилжих нь

Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний 362 дугаар тогтоолоор Монголын хөрөнгийн биржээр дамжуулан экспортын нүүрсийг нээлттэй цахимаар арилжихаар шийдвэрлэсэн
2023-02-06