МГТБҮ-ийг ашиглалтад оруулахад 10 жил зарцуулах нь
Манай улс сүүлийн 10 гаруй жилд жил бүр дунджаар 1.5 сая орчим тонн шатахуун хэрэглэн, импортын хөр өнгийн хамгийн өндөр буюу 25 хувь болох нэг тэрбум гаруй ам.долларыг зарцуулсаар ирсэн. Шатахууны хэрэглээ ч улам бүр нэмэгдсээр өнгөрсөн жил 1.8 сая тонноос давсан дүн бий. Өсөн нэмэгдэж буй хэрэглээгээ хангах, ядаж 50 хувийг нь өөрсдөө нийлүүлэх зорилгоор дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөн, ярилцсаар олон жил өнгөрч, өдгөө “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” (МГТБҮ) төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компаниа “харуулдсаар” сууна.
2023-10-03
Чулуут цагаан дэлийн уурхай 3.7 сая тонн хайлуур жоншны нөөцтэй
Чулуут цагаан дэлийн жоншны орд газарт Монгол, Оросын геологичид 1970-аад оны дунд үед эрлийн ажил, геологийн зураглал хийж, 1978-1982 онд хуучнаар Чехословак Улсын геологийн нарийн мэргэжлийн байгууллага нарийвчилсан хайгуул хийн, нөөцийг тогтоожээ.
2023-10-02
Төрийн нууцын цаадах улс дамнасан хулгай
“Тэнүүн-Огоо”, “Zyle daewoo bus” компанийн удирдлага өчигдөр хэвлэлийн хурал хийхдээ үйлдвэрлэлийн шатанд чанарын асуудал гаргаснаа хүлээн зөвшөөрч, Монголын ард түмнээс уучлал гуйна лээ. Гэхдээ тэд эцсээ хүртэл “Эдгээр нь 2023 онд үйлдвэрлэсэн цоо шинэ автобус” хэмээн гүрийж, “Арлын дугаараар нь шүүж үзэхэд 30 жилийн өмнөхтэй ижил тэмдэглэгээ гарч ирсэнд бид өөрсдөө ч цочирдсон” гэж үлгэр ярив
2023-10-02
2024 онд инфляцыг нэг оронтой тоонд барина
Монголбанк жил бүр ирэх онд баримтлах Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслөө олон нийт болон мэргэжилтнүүдээр хэлэлцүүлдэг байна. Энэ жилийн хувьд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээс өмнө олон нийтээр хэлэлцүүлж, санал бодлыг нь тусгажээ.
2023-10-02
Дархан-Уул аймгийн иргэдийн дунд зүрх судасны өвчин нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна
Хүн амын дунд аюулын харанга дэлдсэн зүрх судасны өвчлөлийн эсрэг хэрэгжүүлж буй үндэсний хэмжээний томоохон төсөл бол “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” юм. Тус аяныг иргэд, олон нийтийг зүрх судасны өвчин, түүний эрсдэлт хүчин зүйл, хүндрэлээс сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох, урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгт хамруулах зорилгоор П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг (ШУГТЭ)-ийн санаачилга, ХААН Банк сангийн санхүүжилт, дэмжлэгтэйгээр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ), Монголын үндэсний олон нийтийн радио телевиз (МҮОНРТ) хамтран 2017 оноос тууштай хэрэгжүүлж буй.
2023-09-29