Эрдэс баялгийн салбараас 5.21 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлжээ
Эхний найман сарын байдлаар эрдэс баялгийн салбараас төсөвт 5.21 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 2.71 их наядаар буюу 2.1 дахин өссөн үзүүлэлт болов. Тодруулбал, үүний 4.96 их наядыг нь (32.5 хувь) уул уурхай, олборлох, 200 тэрбумыг нь (1.3) газрын тосны салбар, 21.8 тэрбумыг нь (0.1) тусгай зөвшөөрлийн төлбөр, 33.5 тэрбумыг нь (0.2) бусад орлого бүрдүүлсэн гэнэ.
2023-09-26
Тонн зэсийн үнэ 8161 ам.доллар болж хямдрав
Ам.долларын ханш чангарч, нөөц нь нэмэгдсэнтэй холбоотойгоор зэсийн үнэ хямдарлаа. Голлох валютуудтай харьцах ханшийг нь илтгэдэг ам.долларын индекс сүүлийн 10 долоо хоног дараалан өсөөд буй юм. Нөгөөтээгүүр, Лондоны металлын бирж дэх зэсийн нөөц 2022 оны тавдугаар сараас хойших өндөр түвшинд хүрсэн тухай “Reuters” уламжлав. АНУ-ын Төвбанк цаашид бодлогын хүүгээ хэвээр үлдээнэ хэмээн зах зээлд оролцогчдын олонх нь таамаглаж буй нь дээрх металлын ханшид мөн нөлөөлжээ. Баасан гарагт тонн зэсийн үнэ 8161.6 “ногоон”-той тэнцсэн нь долоо хоногийн өмнөхөөс гурав орчим хувиар буурсан үзүүлэлт болсон бөгөөд бараг сүүлийн дөрвөн сарынхаа доод түвшинд хүрчээ.
2023-09-25
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд хонгилон гарц байгуулжээ
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс нийслэл болон аймаг орон нутгийн удирдлагатай хамтран төмөр замын гармаар нэвтрэх тээврийн хэрэгсэл, явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор ижил бус түвшний огтлолцол бүхий хонгилон гарцыг барих ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
2023-09-25
Монгол-Тайваний хамтарсан уулзалт маргааш болно
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Хятадын Олон улсын эдийн засаг хамтын ажиллагааны холбоо хамтран Монгол–Тайвань 19 дэх удаагийн хамтарсан уулзалтыг есдүгээр сарын 26-ны өдөр болно.
2023-09-25
Шинэ оюутны хөгжлийн хөтөлбөр “Rise” нээлтээ хийлээ
Жил жилийн хамгийн завгүй үе нь магад 9-р сар байх. Эрдмийн мөр хөөн их, дээд сургуульд элссэн залуус газар газраас Улаанбаатар хотод цуглардаг. Дассан сурсан сурагчийн ширээнээс холдож, их хотод хөл тавьж буй хэн бүхний хувьд оюутны амьдрал сонин содон басхүү эргэлзээ, асуултаар дүүрэн, дасан зохицоход амаргүй байдаг шүү дээ.
2023-09-25
Тяньжин-Монгол хоорондын чингэлгийг шуурхай тээвэрлэх, тарифыг бууруулахад анхаарах нь
Мөн Тяньжины боомтын үйлчилгээний хураамж 100 ам.доллар атал Монголын компаниуд 300-г төлдөг, Тяньжинаас Эрээн хүртэл төмөр замын чингэлгийн тээврийн тариф 5500 юань байхад импортлогчид 2000 “ногоон” төлж буйг судлан, хураамжийг бууруулахад анхаарахаа талууд хэлэлцсэнийг ЗТХЯ-наас мэдээллээ. Тяньжинь-Монгол чиглэлийн чингэлэг олон хоногоор саатаж буйг нэн даруй шийдвэрлэж, дарааллын эхэнд тогтмол оруулахаар зохион байгуулж, авлига өгч, авалцдаг асуудлыг БНХАУ-ын хуулийн байгууллагаар шалгуулахаар болжээ. Тээврийн үнэ, тарифыг бууруулахад ч Тяньжины боомт, УБТЗ ХНН хамтарч ажиллахаар тохирсон байна. Үүнээс гадна Монгол Улсад олгосон Тяньжин дахь 10 га газарт ачаа тээврийн ложистик терминал, Замын-Үүдийн өртөөнд хуурай боомт байгуулах ажлыг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэн даруй шийдвэрлэх, үр дүнд хүрч ажиллахыг Тяньжины боомтын захиргаа болон “Монголын төмөр зам” компани хариуцан ажиллахаар болжээ.
2023-09-25
БНХАУ-ын зочид Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй танилцжээ
Ерөнхий сайд БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр Жөжян мужийн удирдлагуудтай уулзаж, гангийн үйлдвэр байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцон, мужийн удирдлагуудаас холбогдох чиглэл өгөгдсөний дагуу энэхүү айлчлал болж байна.
2023-09-23
Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй юү
Манай улсад газар тариалангийн бүтээгдэхүүн тарих, ургуулах явц, бэлэн бүтээгдэхүүний чанарыг хэрхэн шалгадаг, ямар баталгаа гаргадгийг мэдэхгүй хүн олон. Тухайлбал, Баянгол дүүргийн иргэн Ч.Арвинхишиг “Тарвас авч идээд гэр бүлээрээ гэдэс өвдөн, бүр эмнэлэгт хандсан. Тарвасын болцыг түргэсгэх, эсвэл томруулах зорилгоор бодис хэрэглэсэн байх. 2-3 өдөр бидний бие тавгүйрхэж, эм уусан. Түүнээс хойш төмс, хүнсний ногоо, тарвас, жимс авахдаа шинжилгээний бичиг, гарал үүслийн гэрчилгээ байгаа, эсэхийг нь асуудаг болсон. Гэсэн ч ямар ч бичиг баримт байдаггүй юм билээ. Бид юугаар бордож, ямар технологи ашиглан тарьсан бүтээгдэхүүн идэж байгааг мэдэх боломжгүй гэсэн үг.
2023-09-22
Хаан банк азийн хөгжлийн банкны “МОНГОЛ УЛС ДАХЬ ШИЛДЭГ ХАМТРАГЧ” банкаар 6 дaхь удаагаа шалгарлаа
Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Олон улсын “Худалдаа, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийг дэмжих хөтөлбөр”-ийн зүгээс тухайн жилийн шилдэг хамтрагч банкуудаа жил бүр шалгаруулдаг уламжлалтай билээ. 2023 оны “Монгол Улс дахь шилдэг хамтрагч банк”-аар ХААН Банкийг дахин тодруулснаар бид энэхүү нэр хүндтэй шагналыг 6 дaхь удаагаа хүртсэн амжилт үзүүлээд байна. Тус шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өнгөрсөн сард Сингапурт болж, ХААН Банкны Олон улсын харилцааны газрын захирал Б.Болортуяа банкаа төлөөлөн очиж авсан юм.
2023-09-21
ТЕГ жендерийн тэгш байдлын төсөл хэрэгжүүлж эхэллээ
Энэхүү санаачилга нь Монгол Улс Тогтвортой Хөгжлийн Зорилгуудыг биелүүлэх чиглэлд чухал дэмжлэг болох ба тодруулбал, жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн нийгэм эдийн засгийн байр суурийг бэхжүүлэх болон энх тайван, шударга ёс, хүчирхэг институцийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
2023-09-21
МҮХАҮТ-ын 2019-2023 оны санхүүгийн тайланг танилцуулав
Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ээлжит XXI Их хурал Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд амжилттай боллоо. Дөрвөн жилд нэг удаа болдог тус их хурлаар МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүд болон ерөнхийлөгчийг сонгон баталлаа.
2023-09-21
БНХАУ-ын ноолуурын аж үйлдвэрийн туршлагаас судаллаа
БНХАУ-ын Хүнс, үндэсний бүтээгдэхүүн, малын импорт, экспортын худалдааны танхим, Монголын ноос, ноолуурын холбоо хамтран зохион байгуулсан аж үйлдвэрийн хурлын хүрээнд “Монголын хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, дээрх холбооны гишүүн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл урд хөршийн Чинхэ дэх ноолууран бүтээгдэхүүн боловсруулагч, үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаатай танилцсаныг ХХААХҮЯ-наас мэдээлэв. Монгол, Хятадын ноолуурын аж үйлдвэрийн хурал уржигдар, өчигдөр самнасан ноолуур бэлтгэлийн томоохон төв Чинхэд болсон аж. Тус хотод ноолуурын олон улсын худалдааны үзэсгэлэн зохион байгуулдаг агаад энэ онд 30 дахь удаагийнх нь болжээ. Үүнд манай улсын 30 орчим ноос, ноолуур үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон байна.
2023-09-21