МХБ-ээр 545 сая төгрөгийн арилжаа хийжээ
Өнөөдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 545,934,612 төгрөгийн үнийн дүн бүхий 2,292,980 ширхэг хувьцаа арилжаалагджээ. Үүнээс 12 компанийн хувьцааны ханш өсч, 26 компанийн хувьцааны ханш буурсан бол есөн компанийн ханш тогтвортой байлаа.
2023-09-11
Гадаадын банкны салбар, нэгжийг дотоодын санхүүгийн салбарт оруулахад дэмжлэг үзүүлнэ
Энэ нь дунд хугацаанд инфляцыг 6+/-2 нэгж хувийн интервалд байлгах зорилтыг хэрэгжүүлэх, инфляцын хүлээлтийг аргамжих, Төвбанканд итгэх олон нийтийн итгэл, үйл ажиллагааны хараат бус байдал дээшлэх зэрэгт дэмжлэг үзүүлнэ хэмээв. Мөн гадаадын банкны бие даасан салбар, нэгжийг дотоодын санхүүгийн салбарт оруулахад дэмжлэг үзүүлэх, ногоон зээлийн үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулах, их өгөгдөлд суурилсан нэгдсэн системийг хөгжүүлэх зорилтыг тусгасан байна. Эл хэлэлцүүлгийг анх удаа Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн барихаас өмнө зохион байгуулсан юм.
2023-09-11
Бяслагийн хэрэглээ их ч дотоодын нийлүүлэлт хангалтгүй байна
...Мөн дотоодын үйлдвэрүүдэд сүүгээ борлуулсан тохиолдолд литр тутамд нь 500 төгрөг олгодог болсноос бидэнд сүү нийлүүлэх малчид ч цөөрсөн. Ер нь бяслаг хийхэд үйлдвэрлэхээс гадна хадгалах, тээвэрлэх, борлуулахад анхаарах, мөн өндөр технологи нэвтрүүлэх шаардлагатай санагдсан. Үгүй бол уламжлалт бяслагнаас амт, чанарын хувьд ялгарахгүй болдгоос иргэд сонирхохгүй юм билээ...
2023-09-11
40.9 сая тонн нүүрс нийлүүлжээ
Харин импортод зарцуулсан хөрөнгийн 21.1 хувиар нь нефтийн бүтээгдэхүүн, 14.1-ээр нь ачааны болон суудлын автомашин, тоног төхөөрөмж, эд анги, 2.1-ээр нь эрчим хүч худалдан авчээ. Тайлант хугацаанд импортын гурил, улаан буудай, тахиа, гахайны махны нийлүүлэлт 10-2200 дахин өссөн бол элсэн чихэр, өндөг, өтгөрүүлсэн болон хуурай сүү, ургамлын тосны худалдан авалт 0.4-34 хувиар буурчээ. Ташрамд дурдахад, эл хугацаанд Монгол 74 оронд бараа, түүхий эд экспортолж, 151 улсаас гарал үүсэлтэй бүтээгдэхүүн импортолсныг Гаалийн ерөнхий газрын тайланд дурдсан байна.
2023-09-11
БНХАУ-ын Жинжөү боомтоор ачаа тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлнэ
Зам, Тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт БНХАУ-ын Жинжөү боомтод ажиллалаа. Ази, Европыг холбосон ложистикийн зангилаа Жинжөү боомт нь Ляонин мужийн баруун хэсэгт, Бөхай тэнгисийн баруун хойд хэсэгт оршдог. Жилдээ 100 сая тн ачаа боловсруулах хүчин чадалтай Хятадын хамгийн хойд талын боомт.
2023-09-11
Лаосын эдийн засаг сүүлийн жилүүдэд хурдацтай өсөж байна
УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Лаос улсын Үндэсний Ассамблейн дарга С.Фумвихан манай улсад айлчилж байна. Цар тахлын үеэр Монгол Улс төдийгүй дэлхий нийтээрээ хөл хөдөлгөөнд орсон ч сүүлийн жилүүдэд улс орнуудын улс төр, эдийн засгийн харилцаа сэргэжээ.
2023-09-08
Өвөрхангай аймгийн “Мэргэд” сургуулийн сурагчид гуравдугаар ангиасаа япон хэл үзэж байна
“Хархорум”-ын барилга нь олон улсын стандартад нийцсэн Монголын анхны музей гэдгээрээ онцлогтой юм билээ. 1400 гаруй үзмэр байнгын сан хөмрөгт. Судалгааны сан хөмрөгтэй нийлбэл 4000 гаруй үзмэртэй гэнэ. Мөн “Монголын уламжлалт тоглоом наадгайн төв” байгуулан, хүүхэд, залуучуудад боловсрол олгох үйл ажиллагаа явуулдаг. Байнгын болон түр үзэсгэлэнгийн танхимд мэлхий чулуун нуруун дээр босгож байсан гэрэлт хөшөөний хэсэг, барилгын материал шатаасан зуухны үлдэгдэл, сүмийн шалан доорх халаалтын системийн үлдэгдэл, Чингис, Өгэдэй, Гүюг хааны хийлгэсэн мөнгөн зооснууд гэх мэт олон чухал олдворыг дэлгэн үзүүлсэн байлаа.
2023-09-08
“Шивээ-Овоо” ХК-ийн санхүүгийн алдагдлыг бууруулахыг даалгав
Ерөнхий сайд дараа нь Говьсүмбэр аймаг дахь политехникийн коллежийн үйл ажиллагаатай танилцлаа. Боловсролын багц хуулийн өөрчлөлтийн дагуу энэ хичээлийн жилээс МСҮТ-өөс коллеж болон өөрчлөгджээ. Барилга, уул уурхай, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр 1-3 жилээр сургалт явуулж буй тус коллежийг жилд 250 гаруй суралцагч төгсөж, 70-80 хувь нь ажлын байртай болдог аж.
2023-09-08
Монгол- Хятадын 4 дэх экспод Монгол компаниуд бүтээгдэхүүнийхээ танилцуулгыг хийв
Монгол- Хятадын 4 дэх экспогийн хүрээнд “Ногоон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн танилцуулах хуралдаан” боллоо. Тус хуралдаанд Монголын болон БНХАУ-ын төр болон хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд, газар тариалан болон мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн хэрэгжүүлж буй төслөө танилцуулж хөрөнгө оруулалтын боломжийг санал болгов.
2023-09-08
Иргэд цалин, тэтгэвэр, хадгаламж барьцаалсан зээл түлхүү авчээ
Монголын банкны холбооноос гаргадаг “Банкны салбарын тойм” судалгааны энэ оны эхний хагас жилийн үзүүлэлтүүдийг өчигдөр танилцуулав. Банкны салбарын үзүүлэлт эхний хагас жилд өсөлттэй, нийт актив нь өмнөх оны мөн үеийнхээс 11 хувиар нэмэгдсэнийг дурдлаа. Эл хугацаанд иргэд цалин, тэтгэвэр болон хадгаламж барьцаалсан зээл түлхүү авсан аж. Уул уурхай, худалдааны салбарт олгосон зээлийн хэмжээ буурч, үйлчилгээнийхэд өгсөн нь нэмэгджээ. Барилга болон худалдааны салбарын зээлийн чанарт анхаарал хандуулах шаардлагатайг дээрх тоймд тэмдэглэсэн байв.
2023-09-08
ХААН Банк: “Цалинтай дадлагажих хөтөлбөр”-ийг 5 дахь жилдээ хэрэгжүүллээ
Мөн ХААН Банкны Хүний нөөц хариуцсан дэд захирал Ш.Ганбямба “ХААН Банкны үйл ажиллагаа, бүтээгдэхүүнүүд бүрэн цахимжиж байна. Иймд бид IT чиглэлийн боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарлаа хандуулсаар 5 дахь жилдээ иржээ. Бид энэхүү хөтөлбөрт онцгой анхаарал хандуулж, шинэ эриний банкийг шинэ эриний боловсон хүчинтэй бий болгохыг урьтал болгож байна. Мөн бид өөрсдөө ч залуучуудаас суралцаж, тэднээс урам зориг авч, нас, хүйс, туршлага үл хамааран бүгд хамтдаа өсөн дэвжих хандлагыг байгууллагадаа бий болгож чадсан гэж итгэдэг” гэлээ.
2023-09-07
Төвбанк 10.3 тонн үнэт металл худалдан авчээ
Төвбанк өнгөрсөн сард 1805.6 кг үнэт металл худалдан авчээ. Улмаар энэ он гарснаас хойш 10.3 тонн үнэт металл худалдан авсан дүн гарсныг өчигдөр мэдээлэв. 2023 он гарснаас хойш Дархан-Уул аймаг дахь хэлтэс нь 1079.6, Баянхонгор дахь нь 661.2 кг үнэт металл худалдан авсныг мөн дурдлаа. Тус банк үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дэх ханшаар тогтоодог. Наймдугаар сард грамм алтыг дунджаар 214 043 төгрөгөөр авсан байна. Эргэн сануулахад, Төвбанк 2018 онд 21.87, дараа жил нь 15.2, 2020 онд 23.56, 2021 онд 20.8, өмнөх жил 22.9 тонн үнэт металл худалдан авсан дүн бий.
2023-09-07
“Их хуралдай” цогцолборыг Улсын комисс хүлээн авлаа
Цогцолборын загвар зургийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач, сийлбэрч Д.Төртогтох гаргасан бол гаднах тохижилт, зоорийн давхар, шугам сүлжээний ажлыг “Нутгийн баруун мод”, “Мөнх өргөө” ХХК-ийнхан гүйцэтгэжээ. Түүхэн байгууламжийн эх загварыг гаргасан зураач “Их хуралдай” Монгол Улс дахь хамгийн их угалз, сийлбэртэй бүтээн байгуулалт болно” хэмээн тодотгож байжээ.
2023-09-07