НҮБ-ын орлогч ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсад айлчилна
НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатима Монгол Улсад зургадугаар сарын 25-29-ний өдрүүдэд ажлын айлчлал хийнэ.
2023-06-21
129.2 мянган тонн шатахууны нөөцтэй байна
Улсын хэмжээнд зургадугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийт 129,231 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 3,178 тн буюу 19 хоногийн, АИ-92 автобензин 35,357 тн буюу 28 хоногийн, АИ-95 автобензин 4,054 тн буюу 30 хоногийн, ДТ 82,547 тн буюу 32 хоногийн, онгоцны түлшний 48 хоногийн нөөцтэй байна.
2023-06-21
УБТЗ-ын ажилчдын цалинг үе шаттайгаар нэмнэ
УИХ-ын дарга Г.Занданшатарын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ОХУ-ын Оросын төмөр замууд Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Ерөнхий захирал бөгөөд Ерөнхий хорооны дарга, Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлэгчийн эрхийг хэрэгжүүлэгч О.В.Белозёровтой уулзсан байна.
2023-06-21
Хөх далан хальс жимсний шинэ сортыг баталжээ
Хөх далан хальс нь олон төрлийн аминдэм, кальци, магни, манган, төмөр зэрэг эрдэс ихтэй, харшлын эсрэг үйлчилгээтэй, цусан дахь сахарын агууламжийг бууруулдаг, эмчилгээ сувилгааны өндөр ач холбогдолтой жимс гэнэ. Мөн эрт болцтой буюу зургадугаар сарын эхний 20 хоногт боловсордог давуу талтай юм. Эл жимсийг Монголд 2018 оноос тариалж эхэлсэн бөгөөд энэ хавраас шинэ сортоор нь дээрх хүрээлэнгийн нэг га талбайд тарьсан байна.
2023-06-21
Ард түмний баялгийг хулгайлсан хүмүүст хариуцлага тооцно
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн захирал Г.Дугаржав “2014 онд QSC компани концессын гэрээгээр хувьчлан авсан ч гангийн үйлдвэрлэл огт явуулаагүй учраас төр буцаан авсан. Ингэснээр он гарснаас хойш 250 мянган тн ган экспортод гаргаж, үйлдвэрлэлийн талбайн 77 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа” гэв. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар (ТӨБЗГ)-аас тус үйлдвэрт хийсэн хяналт шалгалтаар 1.2 их наяд төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн байна.
2023-06-21
Монгол Улс өрсөлдөх чадвараараа 64 улсаас 62 дугаар байрт жагсав
Энэ судалгааг Дэлхийн өрсөлдөх чадварын болон Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын төв хамтран гаргасан юм. Улс орнуудыг эдийн засгийн тамир тэнхээ, дэд бүтэц, засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа зэрэг үндсэн дөрвөн хүчин зүйл, 335 шалгуураар харьцуулан эрэмбэлсэн аж.
2023-06-21
Хөрөнгө оруулалтын удирдлагын үнэлгээг шинэчилнэ
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж өчигдөр Олон улсын валютын сангийн Төсвийн асуудал хариуцсан хэлтсийн ахлах эдийн засагч Гуохуа тэргүүтэй, манай улсын хөрөнгө оруулалтын удирдлагад үнэлгээ хийх төслийн ажлын хэсгийнхэнтэй уулзжээ.
2023-06-20
Бэлчээрийн асуудлыг зохицуулах эрхзүйн орчин бүрдэнэ
Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын 21 гишүүн санаачлан, өргөн барьж байна. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 77 хувь нь цөлжилтөд өртсөн ийм үед бэлчээрийг ашиглах, хамгаалах чиглэлээр эрхзүйн зохицуулалт хийх шаардлага бий.
2023-06-20
3.6 сая мал хорогджээ
Ташрамд дурдахад, улсын хэмжээнд 2022 оны эцэст тоологдсон 30.9 сая хээлтэгч малын 68 орчим хувь нь төллөөд байгаа гэнэ. Хонины 71.7, ямааны 62.6, үнээний 54.8, гүүний 44.1, ингэний 33.3 хувь нь төллөсөн гэнэ. Төлийн 85.9 хувь буюу 17.3 сая нь бойжиж буй бөгөөд энэ нь өнгөрсөн жилийн зургадугаар сарын эхний хагасынхаас 26.9 хувиар буурсан дүн болжээ.
2023-06-20