Дайвар бүтээгдэхүүний үнэ жилд хоёр дахин өсжээ
“Хүчит шонхор” захад өчигдрийн байдлаар малын зүрх болон үхрийн гүзээ кг нь дунджаар 8000, бөөр 3000, хонины элэг ширхэг нь 2000 төгрөгийн үнэтэй байв. Богийн цувдайг 15 000-20 000, үхрийн хэлийг кг-ыг нь 18 000 төгрөгөөр борлуулж байлаа. Тэгвэл “Долоон буудал” орчмын махны дэлгүүрүүдэд цувдай дунджаар 25 000, үхрийн гүзээ кг нь 10 000, элэг 2500 төгрөгийн үнэтэй байгаа аж.
2023-06-16
Д.Баясгаланд барьцаалагдсан парламент
Өөрөөр хэлбэл, энэхүү нээлттэй сонсгол хийхгүй байгаа нь Монголын парламент “Бодь” -ийн Д.Баясгаланд барьцаалагдсан мэт ойлголтыг нийгэмд суулгаж байна. Тийм яриа ч улс төр, бизнес, хууль хяналтынхан дунд газар авчээ. Энэ үнэн бол “Бодь”-ийн Д.Баясгаланд Монголын парламент яагаад барьцаалагдсан нь сонин байгаа юм .
2023-06-15
“Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган” эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хоёр дахь удаагаа зохион байгуулж буй “Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган” өнөөдөр эхэллээ. Чуулганаар бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх, тогтолцоог сайжруулах, сайн туршлага солилцох, бодлого, арга хэмжээгээ харилцан уялдуулахыг зорьж байна.
2023-06-14
Иргэдийн санхүүгийн мэдлэгийн түвшин 52.1 хувьтай байна
Тиймээс асуудлаа шийдэхийн тулд хэн нэгнээс мөнгө зээлэхэд хүрдэг байгаа юм. Судалгаанд оролцогчдын 51.5 хувь нь ойр дотны хүмүүс болон олон нийтийн сүлжээнээс санхүүгийн мэдээлэл авдаг бол 27.3 хувь нь энэ талаар огт мэдээлэл авч чаддаггүй байна. Үүнээс харахад иргэд, олон нийтийн санхүүгийн шийдвэр гаргахад нөлөөлөх гол хүчин зүйл нь ойр дотны хүмүүс болон олон нийтийн сүлжээнээс авч буй мэдээлэл, зөвлөгөө байгаа юм.
2023-06-14
Монголын тогтвортой санхүүжилтийн шалгуур үзүүлэлтийг батална
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ногоон санхүүжилт олон улсын чуулган”-ыг өчигдөр Улаанбаатарт эхлүүллээ. Монголд хоёр дахь удаагаа зохион байгуулж буй уг чуулган нь бүс нутаг, олон улсын түвшинд ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, сайн туршлагаа солилцох зорилготой. Чуулганы үеэр “Тогтвортой санхүүжилтийн долоо хоног-2023” манлайллын хөтөлбөр, өндөр түвшний бодлогын хэлэлцүүлэг болж буй юм.
2023-06-14
25.3 сая тонн нүүрс экспортолжээ
Төвбанк энэ оны эхнээс хойш өнгөрсөн пүрэв гаргийн байдлаар 6.33 тонн алт худалдан авчээ. Өдгөө манай улсын эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 60 хувийн гүйцэтгэлтэй байгааг дурдлаа. Тухайлбал, нүүрснийх 69.4, зэсийн баяжмалынх 47.2, төмрийнх 28, алтных 31.7, газрын тосных 32, цайрынх 90.2, хайлуур жоншных 88.9 хувьд хүрчээ.
2023-06-14
М.ЛХАГВАЧУЛУУН: АТА карней авах хүсэлтээ МХАҮТ-д гаргаж болно
Энэ тохиолдолд тухайн бараанд гаалийн бүрдүүлэлтийн “Барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах” 500 горимоор бүрдүүлэлтийг хийлгэж, гаалийн байгууллагаас ногдуулсан гаалийн болон бусад татварыг төрийн сангийн тусгай дансанд байршуулна. Харин хилээр буцаан гаргахдаа гаалийн бүрдүүлэлтийн “Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан гадаадын барааг хилийн чанадад буцаан гаргах” 300 горимоор бүрдүүлэлтийг хийлгэж түр дансанд байршуулсан импортын гаалийн болон бусад татварыг буцаан авах боломжтой.
2023-06-13
“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы баг Дорнодод ажиллаж байна
Хүн амын дунд аюулын харанга дэлдсэн хавдрын өвчлөлийг бууруулахад бодитой хувь нэмрээ оруулаад зогсохгүй ижил төрлийн олон хөдөлгөөн, санаачилгын эхлэлийг тавьж, хавдраас урьдчилан сэргийлэхийн ач холбогдлыг иргэдэд ойлгуулсан “Хавдрын эсрэг үндэсний аян” Дорнод аймагт өнөөдөр нээлтээ хийлээ.
2023-06-13
Өндөр нууцлал бүхий “EMV” чиптэй карт солиулж аваарай
ХААН Банк 2021 оны 10-р сараас үндэсний төлбөрийн ₮ картууддаа өндөр нууцлал бүхий “EMV” чип технологийг нэвтрүүлээд буй билээ. Уг технологийг нэвтрүүлснээр картын нууцлал, аюулгүй байдал бүрэн хамгаалагдаж, картын мэдээлэл хуулбарлах, алдагдах эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтой юм.
2023-06-13