Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Алслагдсан бүсэд дунд багтаамжийн 46 автобус явуулахаар төлөвлөжээ 

Нийтийн тээврийн үйлчилгээ огт хүрдэггүй, алслагдсан бүсэд автобусны 16 чиглэл шинээр нээхээр болсныг нийслэлийн ЗДТГ-аас мэдээлэв. Тухайн бүсэд 363 мянга гаруй иргэн амьдарч буй бөгөөд тэдэнд зориулж 46 автобус үйлчилгээнд гаргахаар бэлдэж байгаа гэнэ. Үүний хүрээнд авто замын сүлжээг 27.3 км тэлэх нь. Энэ талаар хотын дарга Б.Пүрэвдагва “Автомашины тоог бууруулахгүйгээр хэчнээн зам тавиад түгжрэл багасахгүй.
2026-09-22

2027 оны төсвийн төсөлд 16,000 өрхийг зургаан хувийн ипотекийн зээлд хамруулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Соёлын төв өргөөнд ахмадуудтай уулзаж /2026.09.22/ Засгийн газраас ахмад настны талаар хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрээ танилцуулж, санал хүсэлтийг нь сонсов. 
2026-09-22

“Шатахууны үнэ өсөхгүй, нийлүүлэлт хэвийн байлгахад анхаарч байна” 

Улаанбаатарт төдийгүй орон нутагт шатахууны хангамж муу, ялангуяа АИ-92 авто бензинд дугаарлах явдал тасрахгүй байгаа билээ. Түүнч­лэн өнгөрсөн амралтын өдрүүдээр хотын төвийн зарим шатахуун түгээх станцад АИ-92 борлуулахгүй байс­ныг иргэд мэдээлсэн. Энэ талаар АҮЭБЯных­наас тодрууллаа.
2026-09-22

“Хүүхдийн гутал” кампанит ажлыг эхлүүллээ 

ХХААХҮЯ болон Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбоо (МАШҮХ), үндэсний үйлдвэрлэгчид хамтран хүүхэд, өсвөр үеийнхний өдөр тутмын хэрэглээнд тохирсон, эрүүл ахуй, хөдөлгөөний онцлогт нийцсэн, чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан гутлын хэрэглээг нэмэгдүүлэх, зөв гутал сонгоход туслах зорилгоор “Хүүхдийн гутал” кампанит ажлыг Мөрөнд энэ сарын 16-18-нд зохион байгуулж, эхлүүллээ.
2026-09-22

МИАТ хар салхины улмаас УлаанбаатарНарита чиглэлийн нислэгүүдээ цуцлав 

Японыг дайран өнгөрч буй хар салхины улмаас МИАТ компанийнхан тус улсын чиглэсэн өчигдрийн бүх хуваарьт нислэгээ цуцалж хойшлууллаа. Тодруулбал, УлаанбаатарНарита чиглэлийн OM501/OM502 дугаартай хуваарьт нислэгүүдийг өнөөдөр лүү шилжүүлж, өглөөний 05.00, 12.00 цаг болгосон байна.
2026-09-22

Нүүдлийн шувуудын замыг хамгаалах Найробигийн тунхаглалыг батлав 

Дэлхийн 120 гаруй орны төлөөлөл бүхий байгаль орчны мэргэжилтэн, судлаачид нүүдлийн шувуудыг хамгаалах асуудлаар Кени улсын Найроби хотод чуулж буй талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэхүү чуулганы үр дүнд улс орнуудын төр засаг, олон улсын судалгааны байгууллагууд, санхүүгийн институт нэгдэн хил дамнасан шувуудын нүүдлийн замыг хамгаалах Найробигийн тунхаглалыг баталжээ.
2026-09-22

Агаарын болон далайн гадаргын дундаж температур түүхэн түвшинд хүрчээ 

Коперникийн Уур амьсгалын өөрчлөлтийн алба (CCCS)наас мэдээлснээр энэ оны наймдугаар сар дэлхийн түүхэн дэх хамгийн халуун сараар бүртгэгджээ. Өмнө нь энэ “дээд амжилт”-ыг 2023 оны долоодугаар сар эзэмшдэг байв. Харин өнгөрсөн сард дэлхийн нийт нутгаар хуурай, дулаан уур амьсгал зонхилсноор агаарын температурын дундаж түүхэнд байгаагүйгээр дээшилсэн аж. Мөн Европын баруун бүс нутагт түүхэнд байгаагүй хамгийн халуун зун тохиосон байна. 
2026-09-22

Энэ сарын 26-наас Цонжинболдог дээр нийтийн тээврийн автобус зогсдог болно

Х:17 "Улаанбаатар-Төв аймгийн Эрдэнэ сум-Багануур" чиглэлийн автобусыг Цонжинболдог орчимд зогсоох (урд, хойд) зогсоолын тэмдэг, тэмдэглэгээг байршуулжээ.
2026-09-22

Сонсголгүй иргэдийн эрхийг хамгаалах долоо хоног эхэллээ

Жилийн бүрийн есдүгээр сарын 21-27-нд дэлхийн өнцөг булан бүрд Олон улсын сонсголгүй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Сонсголгүй иргэд зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэг хэсэг бус, өөрийн хэл, соёлтой гэдгийг онцлон тэмдэглэх нь эрхийг хамгаалах өдрийн зорилго аж.
2026-09-22

Д.Адьяахүү “Дэлхийн цом”-д түрүүлжээ

Ангол улсын нийслэл Луанда хотод эхэлсэн холимог тулааны “Дэлхийн цом”-ын тэмцээнд Монголын тулаанчид оролцож байна. Эрэгтэйчүүдээс 61.2 кг-ын жинд “Эрдэнэт MMA” клубийн тамирчин, спортын мастер, Азийн хүрэл медальт Д.Адьяахүү хагас шигшээд Энэтхэгийн тулаанчийг буулган авч, финалд эзэн орны Сандро Де Бритог шүүгчдийн саналаар ялж, аваргын бүсний эзэн боллоо.
2026-09-22

Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр (2026.09.22) Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ.
2026-09-22

“Нутагтаа эзэн 100:1000, Нэг сум-нэг мал эмнэлгийн үйлчилгээний төв” төслийг Дэлхийн банк дэмжих боломжтой гэв 

ХХААХҮЯ-ны төлөөлөл Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нут­гийг хариуцсан захирал болон Мон­голдахь суурин төлөөлөгч нарыг өчиг­дөрхүлээн авч уулзжээ. Дэлхийн банкнаас Монгол Улсад 2024 оноос “Бэлчээрийн мал аж ахуй эрхлэгч малчдын цахим хоршоо” төслийг хэрэг­жүүлж буй.
2026-09-22

Цахим орчинд хүүхэд хамгаалагч сургагч багш бэлджээ

Боловсролын болон Цахим хөгжил, ин­новац, харилцаа холбооны яам, Харил­цаа холбооны зохицуулах хороо, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран “Цахим орчинд хүүх­дээхамгаалъя” сургагч багш бэлт­гэхсургалт зохион бай­гууллаа.
2026-09-22

ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Цахилгааны хязгаарлалт хийж, цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх байршлуудын мэдээллийг хүргэж байна. Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалж хуваарьт өөрчлөлт орвол гэрээнд бүртгэлтэй гар утасны дугаарт мэдээлэл илгээх болно.
2026-09-22

Австралийн парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга айлчилна 

УИХ-ын дарга С.Бямбацогтын урилгаар Авст­ралийн Холбооны Улсын парламентын Төлөө­лөгч­дийн тан­химын дарга Милтон Дик өнөөдрөөс эхлэн хоёр өдөр манай улсад айлчлал хийх нь. Айлчлалын хүрээнд талууд албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын пар­ламент хоорондын хамтын ажиллагаа болон Монгол, Австралийн харилцааг хөгжүүлэх асуудлаар са­нал солилцоно. Мөн Төлөөлөгчдийн танхимын дар­га Милтон Дик Монгол Улсын Ерөнхий сайд Н.Уч­ралтай уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны та­лаар ярилцахаар төлөвлөжээ. 
2026-09-22

Дуудлага худалдаагаар 84 саяын үнэд хүрсэн газрыг хоёр сая төгрөгөөр олгожээ 

Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн Г.Билэгсайханы албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал олгон хахууль авсан хэргийг шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ. Тэрбээр тус дүүргийн XII хорооны нутаг, Ботаникийн эцэс, Амгалан орчим дахь 600 ам метр талбайтай нэгэн газрыг дуудлагаар худалдаж, энэ нь анхны үнээсээ өсөж, 84 сая төгрөгт хүрсэн аж.
2026-09-21

Манай мал эмнэлгийн лабораториудыг бүсийн хэмжээнд өндрөөр үнэллээ 

Монгол Улсын мал эмнэлгийн лабораториуд ур чадвар, оношилгооны чадамжаа бүсийн хэмжээнд өндрөөр үнэлүүллээ. Тод­руулбал, Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ)-ын харьяа Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, нийслэлийн Мал эмнэлгийн газар, Баянхонгор, Завхан, Өмнөговь, Сүхбаатар болон Төв аймгийн салбарынхан бруцеллёз өвчнийг илрүүлэх ийлдэс судлалын шинжилгээний гурван аргаар оношилгооны чадам­жаа үнэлүүлсэн байна.
2026-09-21

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд баавгай орж ирсэн мэдээлэл бүртгэгджээ

2026 оны есдүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд баавгай явж байгаа талаарх мэдээлэл бүртгэгдсэнтэй холбогдуулан холбогдох мэргэжлийн байгууллагууд Туул гол, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн болон ойролцоох нутаг дэвсгэрт эрэн хайх ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна. Эрэн хайх ажиллагаанд 20 гаруй албан хаагч ажиллаж байгаа бөгөөд дрон болон бусад шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг ашиглаж байна.
2026-09-21