Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Д.Амарсанаа НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүн боллоо

НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хороо (CEDAW)-ны 2027-2030 оны гишүүдийг сонгох сонгууль энэ сарын 26-нд Нью-Йорк хотноо боллоо.
2026-06-29

Газар шилгээхэд уур амьсгалын өөрчлөлт, дулаарал ч “нэмэртэй”

Венесуэлийн нийслэл Каракасын баруун хэсэгт энэ сарын 24 буюу өнгөрсөн лхагва гарагт хоёр удаа 7.2-7.5 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас барилга, байгууламжууд нурж, хэдэн зуун хүн амиа алджээ. АНУ-ын Геологийн судалгааны газрын мэдээлснээр хоёр дахь удаагийн чичиргээ нь илүү хүчтэй байсан бөгөөд нэг минут орчим үргэлжилж, их хэмжээтэй хохирол учруулсан.
2026-06-26

Өвөрхангайн Засаг дарга асан А.Ишдоржийн хахуулийн хэргийг дахин хэлэлцүүлэх нь 

Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.Ишдоржийн “Бако констракшн” компанийн гүйцэтгэх захирал Т.Баатарсүрэнгээс хахууль авсан гэх хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр прокурорын эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцлээ. “Бако констракшн” компани нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумд 15 ортой Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгыг нэг тэрбум 356 сая төгрөгөөр барихаар болж, ажил гүйцэтгэх гэрээ бай­гуулсан.
2026-06-26

ХНХЯ, харьяа газрын удирдах албан тушаалтнуудын хэргийг 60 хоногийн дараа шийдвэрлэнэ

Хуучнаар ХНХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан, өдгөө МҮХАҮТ-д эрх бүхий алба хашдаг Л.Батсайхан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Х.Булгантуяагийн зөвлөх, “Хөтөл цемент шохой” ХК-ийн Маркетингийн албаны дарга Э.Баасандорж тэргүүтэй хүмүүст холбогдох ав­лигын хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцлээ.
2026-06-26

Ойн хөнөөлт шавжтай агаарын хөлгөөр тэмцэх ажил Сэлэнгэ аймагт үргэлжилж байна

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын ойн санд ойн хөнөөлт шавжийн тархалтыг бууруулах зорилгоор 9,000 га талбайд биологийн бэлдмэл ашиглан агаарын хөлгөөр тэмцэх ажлыг 2026 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн гүйцэтгэж байна.
2026-06-26

Ирак, Босни Херцеговинийг ФАТФ-ын “саарал жагсаалт”-д орууллаа

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын ээлжит чуулга уулзалт болж, 200 гаруй орны төлөөлөл, олон улсын байгууллагын ажиглагчид оролцсоныг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ. Чуулганаар санхүүгийн системийн тогтвортой, аюулгүй байдалд учирч буй шинэ болон хувьсан өөрчлөгдөж буй эрсдэлийг хэлэлцэж, Канад, Турк улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүү­ лэхтэй тэмцэх тогтолцооны үр нөлөө, зөвлөмжийн хэрэгжилтийг үнэлсэн үнэлгээний тайлангуудыг баталлаа.
2026-06-26

“Монгол эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.2 жилээр бага” 

ХЭҮК-оос монгол эрчүүдийн эрүүл мэнд, сэтгэцийн тулгамдсан асуудал болон боловсролын салбар дахь хүйсийн ялгаатай байдлын талаар өчигдөр мэдээлэл өглөө. ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул энэ үеэр “Манай улсад эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэй­ чүүдийнхээс 9.2 жилээр бага байна. Нас баралтын дийлэнх шалтгааныг өвчлөл, осол гэмтэл болон амиа хорлолт эзэлдэг. Дэлхийн банкны судалгаагаар эр­ чүүдийн 59 хувь нь зөвхөн бие нь өвдсөн үедээ л эмнэлэгт ханддагийг тогтоосон.
2026-06-26

Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна

Жил бүрийн зургаадугаар сард дүүргийн өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор нийтийн эзэмшлийн зам талбайд нэг наст мандлын цэцгийг тарьдаг. Энэ жил дүүргийн 10 байршилд мандарваа, цээнэ, хун цэцэг, алаг нүдэн, алиссум, хилэн, зөгийн үүр зэрэг нэр төрлийн 66000 ширхэг гоёлын цэцэг тарьж байна.
2026-06-26

“И-Март”-ын VI давхрын гал тогооны өрөөнөөс гал тархжээ 

Баянзүрх дүүргийн III хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг, “И-Март” худалдааны төвийн VI давхарт утаа гарч байна гэх дуудлага уржигдар 22.39 цагт онцгой байдлын байгууллагад иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Гал түймэр унтраах, аврах 10, 34, 63, 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, 23.25 цагт галын тархалтыг зогсоон, 00.15 цагт бүрэн унтраасан байна.
2026-06-26

Ногоон нуур орчмын тогтоц, зориулалтыг нь алдагдуулж болохгүй гэв

“20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг, Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах талаар өнгөрсөн оноос ярьж эхэлсэн. Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Ногоон нуур орчимд чөлөөлсөн 5.5 га газарт хүүхэд залууст зориулсан тоглоомын талбай, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна.
2026-06-26

“Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа

Баян-Өлгий аймгийн Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг нуурын 36 метрийн гүнээс, эргээс 180-200 метрээс татан гаргаж, жолоочид нь хүлээлгэн өгчээ. 
2026-06-26

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн нэмэлт, өөрчлөлтүүд ухралт болсон гэв

Засгийн газраас Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон түүнийг дагалдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл УИХ-д яаралтай горимоор өргөн мэдүүлсэн. Хаврын чуулган завсарлахаас өмнө уг төслүүдийг амжиж хэлэлцүү­ лэхээр төлөвлөж байгаатай холбогдуулан Монголын үйлдвэрч­ ний эвлэлийн холбоо (МҮЭХ)-ны 13 салбарын төлөөлөл өчигдөр мэдээлэл хийлээ. 
2026-06-26

Намуудын 15 нь л хуулийн хугацаанд, үнэн зөв тайлан мэдүүлжээ 

Сонгуулийн ерөнхий хороо “Тунгаахуй өгөгдлийн урлан” судалгааны байгууллагатай хамтран “Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал” сэдэвт өгөгдлийн дүрслэлийн үзэсгэлэнг “Норфей арт” галерейд нээгээд байна. Эл үзэсгэлэнд Улсын дээд шүү­ хэд бүртгэлтэй улс төрийн намуудын 2025 оны санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдийг дэлгэн үзүүлж буйгаараа онцлог. 
2026-06-26

10 аймгийн төвд дулааны станц барих төслийг эрчимжүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болж буй “Зуны Давос” чуулга уулзалтад оролцох үеэрээ БНСУ-ын Ерөнхий сайд Ким Мин Согтой уулзаж, 2019 онд эхлүүлсэн ч өдгөө зогссон 10 аймгийн төвд дулааны станц барих төслийн үйл явцыг хурдасгахаар тохиролцсон байна. Энэ төсөл бүрэн хэрэгжвэл Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий, Төв аймгийн төвд дэвшилтэт технологи бүхий дулааны 10 станц, дулаан дамжуулах 88 төв, 65 км урт үргэлжлэх шугам сүлжээ бүхий дулаан хангамжийн төвлөрсөн систем ашиглалтад орох юм.
2026-06-26

Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг ҮХЦ-ийн гишүүнээр томиллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн Хуулийн Цэцийн гишүүнээр Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг томиллоо.  Мөн бүрэн эрхий хугацаа нь дууссан тул Г.Баясгаланг Цэцийн гишүүнээс чөлөөлөв. 
2026-06-26

Чулуут голд 4.5 сая загас нутагшуулав

“Чулуут тул” төрийн бус байгууллагынхан Архангай аймгийн Тариат сумын нутаг дахь Чулуут голд зэвэг, хадрангийн 480 мянган жарамгайг нутагшуулжээ. Тус байгууллагынхан “Монголын агнуурын загас” холбооныхонтой хамтран 2019 оноос загас үржүүлгийн төсөл хэрэгжүүлж, жил бүрийн хавар хагас саяас дээш тооны жарамгайг Сэлэнгэ мөрний эх Чулуут голд нутагшуулж ирсэн юм.
2026-06-26

Дээд шүүх улс төрийн найман намыг бүртгэлээс хасжээ

Улсын дээд шүүх энэ сарын 22-ны өдрийн хуралдаанаараа улс төрийн хэд хэдэн намыг бүртгэлгүйд тооцох шийдвэр гаргасан байна. Шинэчлэн найруулсан Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу намууд дүрмээ 2025 оны арванхоёрдугаар сарын 31ний дотор шинэчлэн бүртгүүлэх ёстой байж.
2026-06-25

ОХУ гаднаас шатахуун импортлох талаар судалж байна

Оросын эрх баригчид Украины агаарын цохилтоос үүдэлтэй бензиний тасалдлыг бууруулахын тулд гадаадаас шатахуун импортолж магадгүй байна. Түүхий газрын тосны томоохон “тоглогч” эл улс даяар хомсдол нүүр­лэж, бензин, онгоцны түлшний экс­портдоо хориг тавиад буй. Эх сурвалжуудын мэдээлснээр өнгөрсөн даваа гарагт болсон Засгийн газрын хуралдааны үеэр энэ талаар хэлэлцсэн гэнэ.
2026-06-25