Румын улсын Засгийн газрын тэтгэлэг зарлав
Румын улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд тэтгэлэг олгохоор болжээ. Манайд эрэлттэй болон тэргүүлэх чиглэлийн мэргэжлээс сонгон суралцах бол давуу тал бөгөөд тэтгэлгийг бакалаврын хөтөлбөрт тав, магистрынхад гурав, докторынход хоёр оюутан байхаар хуваарилсан байна. Бакалавр, магистрын тэтгэлэгт румын хэлний нэг жилийн бэлтгэл хугацаа өгөх бол докторын хувьд англи, эсвэл франц хэлээр хичээлээ үзэх боломжтой аж. Мөн суралцагч өөрөө хүсвэл нэг жил румын хэлний бэлтгэлд хамрагдах боломжийг ч нээлттэй үлдээжээ.
12 цаг 47 мин
“Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэнд саатаарай
Улаанбаатар болон БНСУ-ын Гуанжу хотын уран бүтээлчдийн хамтарсан “Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд энэ сарын 3-нд нээлтээ хийсэн билээ. Гуанжу хотын Уран зургийн музейн санаачилсан “Соёлт хот Гуанжу” олон улсын төслийг 2015 оноос хойш БНХАУ-ын Гуанжоу, АНУ-ын Сан Антонио, ХБНГУ-ын Берлин, Японы Фүкүока, Италийн Торино, Тайландын Бангкок зэрэг дэлхийн олон хотод амжилттай хэрэгжүүлж, орчин үеийн урлагаа сурталчилж ирсэн түүхтэй. Уг үзэсгэлэнг 2026 онд Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулж буй нь энэ юм.
13 цаг 17 мин
Кино театрууд эзгүйрэх үү
Дижитал, MP3 хөгжим хэрэглээнд нэвтрэх үед “Пянз, пянз тоглуулагч одоо хэнд ч хэрэггүй боллоо. Музейд тавивал таарна” гэж байв. 1970-аад онд илүү нарийвчлал, хямд өртөгтэй электрон бугуйн цаг гарч, ухаалаг утсаараа зураг дарах боломжтой болоход механик цаг, гэрэл зургийн аппарат зах зээлээс шахагдсан. Гэвч өдгөө дуу хөгжмийг пянзаар сонсох, ном уншихдаа цаасыг нь имрэх, улаан өрөөнд зургаа угаангаа хальсаар гэрэл зураг авахыг илүүд үзэх болсон зэрэг нь бүхэлдээ тансаг хэрэглээ, чамирхал болжээ.
14 цаг 17 мин
Бөөн ялалт айсуй
Анагаахын шинжлэх ухаан сүүлийн үед эрчимтэйгээр урагшилж шинэ нээлт, бүтээгдэхүүнүүдэд “дарагдаж” байгаа талаар олон улсын хэвлэлүүд, тэр дундаа мэргэжлийн түвшний алдартай сэтгүүлүүд нийтэлж байна. Тухайлбал, орос эрдэмтдийн бүтээсэн олон миеломыг эмчлэх эмийн клиник туршилт болон энэ чиглэлийн оземпик (оzempic), томууг дарах ксофлуза (хofluza буюу олон улсын нэршил нь балоксавир марбоксил.
14 цаг 47 мин
Ажилгүйдэл өсөхөд зайнаас ажиллах чиг хандлага голчлон нөлөөлжээ
Цар тахлаас хойш залуучуудын дунд ажилгүйдэл эрс нэмэгдсэнтэй зэрэгцэн цахимаар, зайнаас ажиллах чиг хандлага эрчимжээд буй. Энэ нь хөдөлмөрийн зах зээлд хэрхэн нөлөөлж байгааг Нью-Йоркийн Холбооны нөөцийн банкны “Liberty street economics” судалгааны багийнхан шинжилжээ.
15 цаг 32 мин
“Улаанбаатар хакатон”-ы шилдгүүд тодорлоо
Залуусын бүтээлч сэтгэлгээ, инновацын чадавх, асуудал шийдвэрлэх ур чадварыг хөгжүүлэх замаар хотын тулгамдсан асуудлыг техник, технологи, судалгаа шинжилгээнд суурилан шийдвэрлэх, шилдэг шийдлийг нэвтрүүлэх зорилготой “Улаанбаатар хакатон-2026” тэмцээнийг зохион байгуулж, шилдгүүдийг тодрууллаа. Нийслэлийн Бизнес, инновацын газар болон ШУТИСийнхны хамтран зохион байгуулсан тус уралдаанд бакалаврын болон ахисан түвшний оюутнуудаас бүрдсэн нийт найман баг оролцож, хотын хөгжил, иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн инновацын шийдлүүдийг боловсруулан өрсөлдсөн байна
15 цаг 47 мин
Хүүхдийн цахим хэрэглээг хязгаарлах тухай хуулийн төслийг хэлэлцүүлсэн болоод батлах гэж байна
Насанд хүрээгүй хүүхдийн цахим хэрэглээг хязгаарлах тухай асуудлыг Боловсролын сайд П.Наранбаярын үеэс ярьсан билээ. Хуулийн төслийг анхлан боловсруулахдаа Австралийн хэрэгжилт, үр дүн муутай хуулийг эш үндэс болгосон нь эдүгээ маргаан дагуулаад байна. Тодруулбал, гурван удаа хэлэлцүүлсэн гэх Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг маш хянуур боловсруулж, тэр дундаа хууль баталсны дараах үр нөлөөний судалгаанд үндэслэхгүй бол ямар ч үр дүнгүй, эсрэгээрээ хүүхдийн эрх зөрчих, цаашлаад сэтгэл зүйд нь ч дарамт учруулж болзошгүй гэдгийг эрх зүйчид, холбогдох албаныхан хөндлөө.
16 цаг 17 мин
Хүн ам зүйн хэтийн төлөвийг тодорхойлоход НҮБ-тай хамтрах нь
Монгол Улсад төрөлт, гэрлэлтийн түвшин буурч, эсрэгээрээ салалтын тоо нэмэгдэх хандлагатай байгаа юм. Үүний зэрэгцээ хүн амын насжилт нэмэгдэж, алслагдсан орон нутаг дахь залуучуудын хөгжлийн болон жендерийн тэгш бус байдал алдагдсан зэрэг хүн зүйн сорилттой тулгарч буйг мэргэжилтнүүд ярих болсон. Тэгвэл Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ГБХНХЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Халид Шарифийг өчигдөр хүлээн авч уулзав.
16 цаг 47 мин
ЭМДС-гийн 2025 оны санхүүгийн тайланд 442.1 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Үндэсний аудитын газрынхан төсвийн ерөнхийлөн захираг чийн 2025 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлангаа audit.mn сайтад ил тод байршуулжээ. Төсвийн ерөнхийлөн захирагч 32 албан тушаалтны эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудад хийсэн аудитаар олонх буюу 20 нь “хязгаарлалттай” дүгнэлт авсан байна. Аудитын хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагч нарт 147 албан шаардлага, 119 зөвлөмж, төлбөрийн 25 акт хүргүүлсэн бол гурван албан тушаалтанд хариуцлага тооцох шаардлагатай гэж дүгнэжээ.
17 цаг 17 мин
О.Цогтгэрэл: Авлигачдын сүйрч буй завинд АН суухгүй
АН-ын “4-11” мэдээллийн цагаар тус намын дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд нар мэдээлэл хийлээ. Сөрөг хүчнийхэн өнгөрсөн даваа гарагт болсон бүлгийн хуралдаанаасаа Ерөнхий сайд Н.Учралд улс төрийн хариуцлага тооцох шийдвэр гаргаж, гарын үсэг цуглуулж эхэлсэн юм. МАН эрх барьсан сүүлийн 10 жилд татвар, авлига, үнийн өсөлт гаарсан нь л эл намын Засгийн газрыг огцруулах гол үндэслэл хэмээн тэд үзэж байна. 2021 онд төмс кг нь 960 төгрөг байсан бол өнөөдөр 3000 давж 223 хувиар өссөн.
17 цаг 47 мин
Шинэ орон сууцын нэг ам метр талбайн дундаж үнэ 4.7 сая төгрөг байна
Үндэсний статистикийн хороо (ҮСХ)- ноос орон сууцын үнийн индексийг танилцууллаа. Орон сууцын үнэ өнгөрсөн тавдугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 6.3 хувиар өссөн байна. Тэр дундаа шинэ орон сууцынх 6.1, хуучин нь 6.4 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Түүнчлэн шинэ байрны нэг ам метр талбайн дундаж үнэ 4.7 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.7 сая төгрөгийн ханштай байгаа аж. Харин Баянзүрхэд 474 мянган төгрөгөөр өсөж, Чингэлтэйд 373 мянгаар буурсан байна.
17 цаг 54 мин
Уртын дуу дуулаачдын улсын уралдаан маргааш Арвайхээрт болно
Нэрт уртын дуучин, МУГЖ С.Сумъяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан энэ сарын 13-14-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумд болно. Монгол үндэстний давтагдашгүй соёлын биет бус өв болсон уртын дууг судлан шинжлэх, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах зорилгоор Монголын уртын дууны холбоо, аймгийн ЗДТГ, Соёл, урлаг, аялал жуулчлалын газар, Хөгжимт драмын театрынхан энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулж байна. Уралдааныг мэргэжлийн болон өвлөн уламжлагчдын гэсэн хоёр ангиллаар явуулах аж.
18 цаг 1 мин
Шүүхэд итгэх итгэл нэмэгдсэн нь индекс өсөхөд нөлөөлжээ
Шүүхийн үйл ажиллагааг үнэлэх “Шүүхийн индекс 2025” судалгааг “Нээлттэй нийгэм форум”, “Оюуны инновац” ТББ-ынхан хамтран хийснээ өчигдөр танилцууллаа. Энэ удаагийн судалгаа нь 2025 оны сүүлээр бүрэн эрх нь дууссан Шүүхийн ерөнхий зөвлөлийнхний ажилд дүн тавихын зэрэгцээ шинээр томилогдсон бүрэлдэхүүний гарааны цэгийг тодорхойлж буйгаараа онцлогтой гэнэ.
18 цаг 47 мин
Хөгжлийн банк болон “Эрдэнэс Монгол” компани стратегийн түншлэлийн гэрээ байгууллаа
Монгол Улсын Хөгжлийн банк болон “Эрдэнэс Монгол” компани стратегийн түншлэлийн гэрээ байгуулж, хамтын ажиллагаа эхлүүлснээ өчигдөр мэдээллээ. Засгийн газрын бодлого, шийдвэрийн хүрээнд эхлүүлж буй энэхүү түншлэл нь тус банкны санхүүгийн үзүүлэлт, эрсдэл даах чадварыг бэхжүүлэхийн зэрэгцээ олон улсын болон дотоодын зах зээлээс урт хугацаатай, таатай нөхцөлтэй хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэхэд дэмжлэг болох аж.
19 цаг 17 мин
Гадаадад сурч, ажиллаж буй монгол залуус эх орондоо дадлага хийж эхэллээ
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын санаачилгаар хилийн чанадад сурч, ажиллаж буй монгол залуусын мэдлэг, ур чадварыг эх орныхоо хөгжил дэвшилд зориулах гүүр болох зорилготой “Mongol diaspora pilot internship summer programme 2026” хөтөлбөрийг албан ёсоор эхлүүллээ.
19 цаг 17 мин
Биологич Б.Нямбаяр “Wayfinder” шагнал хүртэв
Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийг үүсгэн байгуулагч, биологич Б.Нямбаярт Америкийн “Үндэсний газар зүйн нийгэмлэг” (National geographic society)-ээс “Wayfinder” шагнал хүртээлээ. Энэхүү нэр хүндтэй шагналыг шинжлэх ухаан, технологи, байгаль хамгаалал, боловсролын салбарт манлайлал үзүүлсэн, дэлхийд эерэг өөрчлөлт авчрах ажил хийж буй шилдэг судлаач, мэргэжилтнүүдэд олгодгоороо ихээхэн онцлог. Тэгвэл өнөө жил уг шагналыг Монголоос анх удаа хүртэж буй нь энэ.
20 цаг 17 мин