Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Цахим спортын ертөнцийг цочроосон шийдвэр ба Senzu-гийн ирээдүй

Монголын цахим спортын “домог” гэгддэг “MongolZ” баг Senzu буюу М.Азбаярыг сэлгээнд суулгаж буйгаа зарласан нь дэлхий нийтийг цочроосон үйл явдал боллоо. Counter-strike тоглоомын дэлхийн аварга гэгддэг Будапештийн мэйжор эхлэхэд ердөө нэг сар ч хүрэхгүй хугацаа үлдсэн энэ үед бүрэлдэхүүндээ ийм том өөрчлөлт оруулсан нь цахим спорт сонирхогчдыг талцуулахад хүргэв. Учир  нь “MongolZ”-ынхон энэ улирлын хоёрдугаар хагаст цахим спортын дэлхийн аваргад түрүүлэн, “BLAST bounty” болон “Fis-sure playground-2” тэмцээний финалын шатанд шалгарч, өөрсдийн ур чадвар, чансааг тодоор тамгалсан юм.
2025-10-27

Туул голын уснаас дөрвөн төрлийн нян илэрчээ

Туулын уснаас дээж авч, шинжилгээ хийлгэжээ. Ингэхдээ Баянзүрх, Маршал, Яармаг, Биокомбинат гэсэн дөрвөн цэгийн байршлаас дээж авч, Усны газрын итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлсэн аж. Улмаар Баянзүрхийн гүүр орчимд химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн үзүүлэлт стандартын шалгуураас 2.8 дахин их гэсэн хариу гарчээ.
2025-10-27

Нарийн, нарийвтар ноост хонины үүлдрийг сайжруулна

ХХААХҮЯ, ADRA олон улсын байгууллага болон Малын удмын сангийн үндэсний төв хамтран Хангай, Ерөө, Орхон үүлдрийн нарийн, нарийвтар ноост хонины ашиг шим, үүлдэрлэг байдлыг сайжруулах зорилгоор дөрөв дэх жилдээ, дурангийн аргаар зохиомол хээлтүүлэг хийж буйгаа мэдээллээ. Хээлтүүлэгт мах, ноосны чиглэлийн, 18-21 микрон ноостой, Австралийн “Мерино” үүлдрийн хуцны гүн хөлдөөсөн үрийг ашиглаж байна. Ийн үржил селекц хийснээр хонины ноос илүү нарийн, атираа сайтай, ясны бүтэц том болж, мах, ноосны гарц нэмэгдсэн аж.
2025-10-27

Багш, ажилтнуудын ажил хаялтын үеийн олговрыг өнөөдөр олгоно

Багш, ажилтнуудын ажил хаялтын үеийн олговрыг өнөөдөр олгоно
2025-10-27

Дансаа Apple pay үйлчилгээтэй холбосон бол яаралтай салгахыг анхаарууллаа

Худалдаа хөгжлийн банкны хэрэглэгчид данснаасаа их хэмжээний мөнгө алдсан тухай гомдол, мэдээллээ ЦЕГын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт өчигдөр гаргажээ. Тодруулбал, өчигдөр 10.00 цагийн байдлаар тус банкны 28 хэрэглэгч данснаасаа 200 орчим сая төгрөг алдсан гэнэ.
2025-10-27

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг яллагдагчаар татжээ

Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Б.Энхбаяр нийгмийн сүлжээнд "Мөрдөн шалгах эрх бүхий байгууллагуудаас тодруулав. УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Авлигын гэмт хэргийн холбогдох зүйл ангиудад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг Прокурорын байгууллагаас тодруулах нь зүйтэй" гэж бичсэн байна.
2025-10-27

Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13541 болжээ

Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13541 болжээ
2025-10-27

“Багш нарын ажил хаялт үргэлжлэх тул хичээл орохгүй”

Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 24-нд дуусаж, хуваарь ёсоор өнөөдөр хичээл эхлэх байв. Гэвч Засгийн газар, Боловсролын яам, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний холбооныхон багш нарын цалин нэмэх асуудлаар зөвшилцөж, хэлэлцээрийн ширээний ард сууж чадсангүй.
2025-10-27

Ирэх оноос эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг анхан шатны тусламж, үйлчилгээ рүү чиглүүлэх нь

“Өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хөгжил, шинэчлэл-25 жил” үндэсний чуулганыг өнгөрсөн баасан гарагт Төрийн ордонд зохион байгууллаа. Монголд өрхийн анагаах ухааны шинэ тогтолцоо, өрхийн эмнэлэг үүсэж хөгжсөний 25 жилийн ой энэ өдрүүдэд тохиож буй. Улсын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар Өрхийн эрүүл мэндийн 227 төв үйл ажиллагаа явуулсны 151 нь Улаанбаатарт, үлдсэн нь орон нутагт тусламж, үйлчилгээ үзүүлжээ. Өрхийн эмнэлгүүдэд ажиллаж буй 3867 эмч, мэргэжилтэн 2024 онд 7.1 сая үзлэг хийсэн аж. Үүнийг сүүлийн 10 жилийн дундажтай харьцуулахад сая гаруйгаар, 2023 оныхоос 616 мянгаар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
2025-10-27

“Оюутолгой” ХК-ийн албан тушаалтнуудыг мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт шалгаж эхэллээ

“Оюутолгой” ХК-ийн албан тушаалтнуудыг мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт шалгаж эхэллээ
2025-10-27

ДАН систем 2.0 хувилбарт шилжиж, царай таньдаг боллоо

Үндэсний дата төвөөс ДАНтанилт нэвтрэлтийн нэгдсэн системийн 2.0 шинэ хувилбараа танилцууллаа. Уг системийг ийнхүү нэг шат ахиулснаар царай таньдаг найдвартай баталгаажуулалттай болжээ. Ингэснээр хэрэглэгчид хурууны хээ болон банкны эрхээр нэвтрэх шаардлагагүй, илүү хялбар болсон байна.
2025-10-26

Монголын орчин үеийн уран зохиолуудыг чех уншигчдад хүргэв

Манай орон болон Бүгд Найрамдах Чех Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан Элчин сайдын яам, “Plav” сэтгүүлийн газар, Карлын их сургуулийнхан хамтран Монголын орчин үеийн уран зохиолуудыг чех хэлээр орчуулан, уншигчдын хүртээл болгожээ. Ингэхдээ Монголын орчин үеийн уран зохиолын томоохон төлөөлөл болох Ц.Дамдинсүрэн, Д.Норов, Р.Чойном, Л.Өлзийтөгс, Г.Аюурзана нарын бүтээлүүдээс сорчлон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, оюутнууд, монголч эрдэмтэд, судлаачдын тусламжтай орчуулсан гэнэ.
2025-10-26

М.Зулькафильд МУИС-ийн Эмерит профессор цол олгов

Соёлын гавьяат зүтгэлтэн, профессор, шинжлэх ухааны доктор М.Зулькафильд МУИС-ийн Эмерит профессор цол өчигдөр олголоо. МУИС-ийн Эрдмийн зөвлөлөөс Монголын сэтгүүл зүйн салбарт түүний оруулсан жинтэй хувь нэмэр, бүтээл туурвилыг нь өндрөөр үнэлэн ийнхүү Эмерит профессор цол олгохоор шийдвэрлэжээ. Ёслолын үйл ажиллагаанд МУИС-ийн удирдлага, Эрдмийн зөвлөлийн гишүүд, гэр бүл, найз нөхөд, оюутан залуусын төлөөлөл оролцож, тэрбээр хүндэтгэлийн лекц уншсан юм.
2025-10-26

Хязгаар нь хаана вэ

Дэлхий гараг, түүний оршин буй нарны аймгийн хязгаар хаана хүрээд “хаагддаг”- ийг мэдэхээр эрт үеэс эрдэмтэн, судлаачид сансар, огторгуй руу “өнгийсөөр” иржээ. Галилео Галилей 1610 онд тэнгэрийн эрхсийг тольдох дуран бүтээснээр Сүүн зам хэмээх зурваст “нуугдсан” тоо томшгүй оддын бөөгнөрлийг илрүүлсэн. Энэ нээлтийн ачаар эрдэмтдийн таамаглал шинэ баримт, мэдлэгт суурилан тэлж, сансрын орон зай төсөөлж, тооцоолж байснаас нь өргөн уудам болохыг мэдэж авав. Тэр цагаас хойш тэсрэлт болсон олон нээлт хийж, орчлон, од эрхсийг таних их аян хүрээгээ тэлсээр.
2025-10-26

Дэлхийн цоохор ирвэсийн дөрөвний нэг нь Монголд бий

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганаар жил бүрийн аравдугаар сарын 23-ныг олон улсын цоохор ирвэсийн өдөр болгон зарласан. Эл өдрийг дэлхийд нэн ховорд тооцогдох цоохор ирвэсийн экологийн ач холбогдлыг олон нийтэд таниулж, хайрлан хамгаалах зорилгоор тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
2025-10-26

“Монгол абилимп-2025” ур чадварын улсын уралдааны шилдгүүд дэлхийд өрсөлдөнө

“Хөгжлийн бэрхшээл нь оролцох, бүтээх, бахархах эрхийг хязгаарлахгүй” гэсэн уриан дор “Монгол абилимп-2025” ур чадварын улсын уралдааныг ирэх сарын 6-7-нд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Тусгай хэрэгцээт иргэдийн ур чадвар, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой энэхүү арга хэмжээгээр “Абилимп-2025” дэлхийн уралдаанд Монгол Улсаа төлөөлөх шилдэг оролцогчдыг тодруулах юм.
2025-10-25

Хламидын эсрэг вакциныг дэлхийд анх удаа коала баавгайд хийжээ

Австралид коала баавгайн тоо толгойг хамгаалах зорилгоор тэднийг олноор нь үхэлд хүргэж буй хламид өвчний эсрэг вакциныг дэлхийд анх удаа хийж эхэллээ. Нарны эргийн их сургуулийн (UniSC) эрдэмтэд 10 гаруй жил судалгаа хийсний дүнд коала баавгайг үхэлд хүргэдэг хламид өвчнөөс хамгаалах нэг удаагийн вакцин гарган авсан аж. Учир нь коала баавгайн үхлийн бараг тал хувь нь хламидын халдвараас үүдэлтэй гэнэ.
2025-10-25

Ангарагийн жалга хэрхэн үүссэнийг тогтоов

Ангараг дээрх ороомог хэлбэртэй, урт сунаж тогтсон жалга эрдэмтдийг удаан хугацаанд “гижигдэж” буй. Ус, салхи, эсвэл өөр ямар нэг хүчин зүйлээс болж ийм өвөрмөц хэлбэртэй жалга үүссэн үү гэдгийг тайлбарлахаар Нидерландын Утрехт их сургуулийн хоёр судлаач элс ашиглан Их Британи дахь “Ангарагийн тасалгаа” лабораторид загварчлал гаргажээ.
2025-10-25