Манай орон болон Бүгд Найрамдах Чех Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан Элчин сайдын яам, “Plav” сэтгүүлийн газар, Карлын их сургуулийнхан хамтран Монголын орчин үеийн уран зохиолуудыг чех хэлээр орчуулан, уншигчдын хүртээл болгожээ. Ингэхдээ Монголын орчин үеийн уран зохиолын томоохон төлөөлөл болох Ц.Дамдинсүрэн, Д.Норов, Р.Чойном, Л.Өлзийтөгс, Г.Аюурзана нарын бүтээлүүдээс сорчлон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, оюутнууд, монголч эрдэмтэд, судлаачдын тусламжтай орчуулсан гэнэ.
“Plav” сэтгүүл нь тус улсын номын зах зээлд хангалтгүй байгаа гадаадын уран зохиолыг чех хэлээр орчуулан уншигчдад хүргэдгээрээ онцлогтой. Мөн хэвлэн гаргасан сэтгүүлээ Чехийн томоохон номын сангуудад тараадаг аж.
Э.Сондор