Үндэсний дата төвөөс ДАНтанилт нэвтрэлтийн нэгдсэн системийн 2.0 шинэ хувилбараа танилцууллаа. Уг системийг ийнхүү нэг шат ахиулснаар царай таньдаг найдвартай баталгаажуулалттай болжээ. Ингэснээр хэрэглэгчид хурууны хээ болон банкны эрхээр нэвтрэх шаардлагагүй, илүү хялбар болсон байна.
Түүнчлэн “И-Монголиа” систем дахин нэг үйлчилгээний цэс нэмснийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээлэв. Тодруулбал, “Жороор олгох эмийн мэдээлэл” гэсэн шинэ цэсээс иргэд худалдан авах гэж буй эмээжороор олгох заалттай, үгүйг тодруулах боломжтой аж.
Сонирхуулахад, Архивын ерөнхий газрын лавлагаа, үйлчилгээний нэгдсэн системээс иргэн, хуулийн этгээд 1945 оны аравдугаар сарын 20-нд болсон, тусгаар тогтнолын төлөө бүх ард түмний санал хураалтын талаарх баримтаас өөрийн лавлагааг цахимаар буюу “И-Монголиа”-гаас гаргуулан авч болох нь.
М.Гэгээ