Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлнэ
Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргав. Тус тогтоолоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай урт хугацаат "Нүүрс худалдах, худалдан авах гэрээ" байгуулсан аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг цаг алдалгүй, тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Мөн гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдэд борлуулах нүүрс бэлтгэх, олборлолтыг нэмэгдүүлэх, ачилтыг саадгүй, шуурхай гүйцэтгэж ажиллахыг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн удирдлагад даалгав.
2025-04-16
Квантын эриний гайхамшгийг бишрүүлэх “Science сonference” айсуй
“Харанхуйг шинжлэх ухаанаар гэрэлтүүл” уриатай “Gej yu ve” цахим сувгийн залуус “Science сonference” арга хэмжээг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. НҮБ-аас 2025 оныг Квантын жил болгон зарласантай холбогдуулан шинжлэх ухаанд шимтэгсдийн өнөө жилийн цугларалтыг “Квантын эрин” сэдвийн хүрээнд хийх аж.
2025-04-16
Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрлээ
Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, валютын нөөцийн нөхцөл байдлын талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. Тэрбээр, " Засгийн газрын 2025 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн 135 дугаар тогтоолоор батлагдсан “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийг өсгөх чиглэлээр авч хэрэгжүүлэх цогц арга хэмжээ”-г хэрэгжүүлж байна.
2025-04-16
NBA-ийн плей-офф айсу
Өнөөдөр, маргааш явагдах NBA-ийн плейиний дөрвөн тоглолтын дараа плей-оффт тоглох 16 багийн нэрс тодорно. Лигийн түү- хэн дэх хамгийн алдартай солилцоо явагдсан энэ улирал болон айсуй плей-ффтой холбоотой зарим сонирхолтой мэдээллийг толилуулъя.
2025-04-16
Төв талбайд өнөөдрөөс циркийн тоглолттой
Монголын циркийн урлагийн 200 гаруй уран бүтээлчид өнөөдрөөс эхлэн нийслэлийн төв талбайд долоо хоногийн турш нэгдсэн тоглолт толилуулах нь. “Улаанбаатар хотын циркийн өдрүүд” хөтөлбөрийн хүрээнд санаачилсан уг тоглолтыг Дэлхийн циркчдийн өдөр, Монгол Улсад циркийн сургууль үүссэний 85 жилийн ойд зориулж буйгаараа онцлог гэнэ.
2025-04-16
Мансуурах гэж эм хэрэглэсний улмаас 13 хүүхэд амиа алдаж, 40 гаруй нь гар, хөлөө тайруулжээ
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас энэ төрлийн бодистой холбоотой гэмт хэргийн талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Тус газрын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батхуяг мэдээлэлдээ “Монгол Улсын иргэн гадаадынхантай хамтраад мансууруулах төрлийн бодис оруулан ирж,
борлуулж байна гэх мэдээллийн дагуу шалгаж, сэжигтэй этгээдийг баривчлан цагдан хорьсон.
2025-04-16
“Эрчим хүчний салбарт бүтээмжийн менежер хэрэггүй”
Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос өчигдөр мэдээлэл хийв. Тэд төрийн өндөр албан тушаалтнуудыг эрчим хүчний салбарт хууль, журам зөрчин, ажиллагсдын эрх ашгийг үл тоон, нийгмийн баталгаа, хөдөлмөрлөх нөхцөлийг нь улам дордуулах томилгоонууд хийсээр байгаа талаар шүүмжилж, дараах шаардлагыг тавилаа.
2025-04-16
“Шинэ мөрөн” худалдааны төвд гал гарч, 260 түрээслэгчийн эд хөрөнгө шатав
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн “Шинэ мөрөн” худалдааны төвд уржигдар 21.34 цагт гал гарч, барилга бүхэлдээ шатсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 27 дугаар анги, Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ажиллаж, галын тархалтыг 00.35 цагт зогсоож, 02.21 цагт бүрэн унтраажээ.
2025-04-16
Улсын хэмжээнд 4.7 сая толгой мал төллөөд байна
Мал төллөлт улсын хэмжээнд 17.5 хувьтай байна. Тодруулбал, энэ оны эхний улиралд 4.7 сая толгой мал төллөжээ. Үүнээс 2.1 сая хонь хургалж, 2.4 сая ямаа ишгэлэн, 16.8 мянган ингэ ботголсон аж. Мөн 104.9 мянган үнээ тугалсан бол 19.7 мянган гүү унагалжээ. Төл мал 2024 оны мөн үеийнхээс 1.3 саяар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Одоогоор 2.4 сая хурга, 2.1 сая ишиг, 102.5 мянган тугал, 19.4 мянган унага, 16.6 мянган ботго эрүүл бойжиж байгаа гэнэ
2025-04-16
Нэг кг ноолуур 100-120 мянган төгрөгийн ханштай байна
Дэлхийн хамгийн нэр хүндтэй арга хэмжээний нэг Миланы загварын долоо хоногт Монголын үндэсний үйлдвэрлэгчид оролцож, ноолуурын үнэ цэнийг олон улсад таниулж буйг ХХААХҮЯ-ныхан цахим хуудсаараа бахархалтай нь аргагүй түгээж суух цаг дор “цагаан алт” хэмээн үнэлэгддэг энэ төрлийн түүхий эд манайд улам үнэгүйдсэнийг хөдөө аж ахуйн салбарынхан хөндөж байна.
2025-04-16