Манай сэтгүүлч Г.Цолмон, Ч.Болортуяа нар шилдгээр шалгарлаа
Сэтгүүл зүйн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Ган үзэг-2024” наадам өнгөрсөн баасан гарагт боллоо. Уг наадмын “Сонины шилдэг сэтгүүлч” төрөлд “Өнөөдөр” сонины Эрэн сурвалжлах, экологийн мэдээллийн албаны дарга Г.Цолмон тэргүүлэв.
2024-12-30
Хүүхдийн хавдрын олон улсын хурал 2026 онд Монголд болно
Хүүхдийн хавдрын олон улсын нийгэмлэг (SIOP)-ийн Ази дахь хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулахаар болжээ. Уг хурлыг жил бүр дэлхийн хэмжээнд зохион байгуулдаг уламжлалтай. Хурал зохион байгуулах улсыг сонгохдоо хэд хэдэн шалгуур үзүүлэлтийг харгалзан үздэг аж.
2024-12-28
Томууны дэгдэлт оргил үедээ хүрэхийг анхаарууллаа
Томуу, томуу төст өвчний дэгдэлт ирэх долоо хоногт оргил үедээ хүрэхийг Эрүүл мэндийн яамныхан анхаарууллаа. Тиймээс амны хаалт зүүх, дархлаагаа дэмжих, ханиадтай бол олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байхыг иргэдэд зөвлөв. Ялангуяа бага насны хүүхдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй байх нь зүйтэй гэлээ.
2024-12-27
Богд хааны ордон музейн газрыг Дээд шүүх дээрмээс аварлаа
Манжийн дарлалыг түлхэн унагаж, үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойн өдөр энэ ням гарагт тохионо. 300 жил харийн дарлалд байсан монголчуудыг сэрээж, тусгаар тогтнох үйл хэрэгт оройлон оролцсон хүний нэг бол яах аргагүй Богд хаан. Социализмын үеийн, оросууд бичсэн түүх бичлэг, уран сайхны кинонд Богд хааныг муулж, сөргөөр харагдуулж байсан. Харин өдгөө түүний Монгол Улсын тусгаар тогтнолд оруулсан хувь нэмрийг илүүтэй тодотгон гаргаж буй билээ.
2024-12-27
“Долоон тэрбумын” гэх С.Батдөл Төр хурахын ам дахь амралтад ялаа эдэлж байна
Гэрээс нь 7.3 тэрбум төгрөг хураан авсан дуулианы эзэн, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байсан С.Батдөл дархан цаазат Богдхан уулын Төр хурахын ам дахь ШШГЕГ-ын харьяа “Төр хур” амралт, сэргээн засах сувилалд ажиллан ялаа эдэлж байна.
2024-12-27
“Эх дагинын нэрийг Дондовдулам гэж хэлж, бичих нь зөв”
Богд хааны ордон музейнхэн “Богд Жавзандамба судлалд” эрдэм шинжилгээний хурлыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Тэд энэ удаад улсын эх дагина Дондовдулам хатны түмэн өлзий гийсний 150 жилийн ойг тохиолдуулан “Улсын эх дагина Дондовдулам” хэмээх эрдэм шинжилгээний хурлыг өчигдөр зохион байгуулсан юм.
2024-12-26
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 2.5 тэрбум төгрөгөөр буулгана
Хий тээвэрлэж явсан машин дэлбэрсний улмаас галд өртсөн 207 дугаар байрыг буулгах тендерийг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас зарлажээ. Уг ажлыг 2.5 орчим тэрбум төгрөгөөр гүйцэтгүүлэх бөгөөд төсвийг нь нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар төлөвлөсөн байна. Тендерийг ирэх сарын 14-ний 09.30 цагт нээх аж
2024-12-26
УИХ-ын гишүүн Г.Хосбаярын хахуулийн хэргүүдийг хэрхэх вэ
2024 оны УИХ-ын сонгуулийн I тойрогт АН-аас нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн, ӨВМТХ компанийг үүсгэн байгуулагч Г.Хосбаярыг бусдад хээл хахууль өгсөн гэх хэрэгт яллагдагчаар тооцоод буй аж. Гэвч УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэх халхавч дор орсон учраас мөрдөн шалгах, шүүхээр хэргийг шийдвэрлэх ажиллагаа гацчихаад байна.
2024-12-26
Менингококкт халдварын улмаас хүүхэд эндээгүй гэв
Менингококкт халдварын улмаас хүүхэд эндээгүйг ХӨСҮТ-өөс өчигдөр мэдээлэв. Уг халдварт өвчнөөр нэг хүн өвдөж, ХӨСҮТ-д өдгөө эмчлүүлж буй аж. Түүнчлэн холбогдох байгууллагууд халдварын голомтод ажиллаж буй гэнэ. Мөн дээрх байгууллагаас “Энэ онд уг халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүй. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр халдварын улмаас хүүхэд нас барсан гэж мэдээлсэн нь ташаа” гэж мэдэгджээ. Эл халдварт өвчнөөр өнгөрсөн онд зургаан хүн өвдөж, нэг нь эндсэн аж.
2024-12-26