Бүтэлттэй төрсөн нярайн тархины эмчилгээг нэвтрүүллээ
Манайд нярайн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 7.7 байгаа нь олон улсын дунджаас тав дахин өндөр үзүүлэлт юм. Иймд нярайн эрт илрүүлгийг сайжруулах, оношилгоо, эмчилгээг өргөжүүлэх бодлогын хүрээнд энэ онд үндэсний баг байгуулсан билээ. Тус багийнхан нярайн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, үр дүнтэй хүргэхэд анхаарч ажиллаж буй.
2024-12-24
Уур амьсгалын өөрчлөлтийн талаар сурагчид судалдаг болно
“Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клубийн энэ удаагийн өглөөний уулзалтын зочноор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, тус яамны ахлах шинжээч Ц.Мөнхбат, хэлтсийн дарга Н.Цогзолмаа, “Байгаль орчны мэдээлэл сургалтын төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Шинэцэцэг, Боловсрол судалгааны үндэсний хүрээлэнгийн секторын эрхлэгч, доктор Х.Отгонбаатар нар оролцлоо. Энэ удаагийн бидний уулзалт “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг боловсрол, сургалтын үйл ажиллагаанд чухалчлах нь” сэдвээр өрнөсөн юм. Уулзалтын үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултад зочид хариулт өглөө.
2024-12-24
Хөдөлмөрийн биржүүд “унтаж” байна
Амжилттай ажиллаж буй, хувийн нэгэн биржийн төлөөлөл “Төрийн албаны биржийнхэн ажил хайгчдыг мэргэшүүлэх, ур чадвар эзэмшүүлэхэд төдийлөн анхаардаггүй. Халамж, үйлчилгээний хэлтсүүдийн хүний нөөц “хоцрогдсон”. Биржүүдийн ажлын явцыг бусад улс орны хөдөлмөрийн зах зээлийн үйл ажиллагаатай харьцуулахад өчнөөн жилээр “сүүл мушгиж” яваа нь үнэн.
2024-12-24
“Өвлийн хямдрал” хөтөлбөрт есөн амралтын газар нэгджээ
оогоор есөн амралтын газрынхан нэгдсэн байна. Үүнд “Мойлтын хүрхрээ”, “Farmhouse retreat”, “Баянгол ресорт”, “Хөмөр тур”, “Эко Тэрэлж” зэрэг газар багтсан аж. Тухайн газрууд нь иргэдэд зориулж 10-50 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлэхээ илэрхийлсэн юм. Зарим нь зөвхөн гэр бүлийнхэнд, хүүхдүүдэд, ахмадуудад хямдралтай үнээр үйлчлэхээ илэрхийлсэн гэнэ. Тодруулбал, “Мойлтын хүрхрээ” амралтын газрынхан гэр бүлээрээ ирсэн хүмүүст 20 хувийн хямдралтайгаар үйлчлэх нь.
2024-12-24
Хоёр сумын нутаг цагаан зудтай байна
Эдгээр үзүүлэлтийг өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад цасан бүрхүүл тогтсон газар нутгийн хэмжээ болон зузаан нь харьцангуй бага байна. Тухайлбал, өнгөрсөн жилийн өдийд нийт нутгийн 80 гаруй хувь нь цастай байжээ. Цасны зузаан нь 39 см-т хүрч, хунгарласан газартаа 50 см-ээс давж байсан гэнэ.
2024-12-24
Нийслэлийн 2024 оны төсвийг тодотгож, ирэх жилийнхийг дахин батална
Төсвийн төслийн хувьд өмнө хэлэлцэн баталснаас нэг их ялгаагүй аж. Тухайлбал, хотын төсөв нийт 3.8 их наяд төгрөг хэвээр байх нь. Үүн дээр дотоодын болон гадаадын бондын 2.1 их наяд төгрөг нэмэгдэнэ. Төсвийн орлогын 85.9 хувийг татвараас бүрдүүлэх юм байна. Нийт зарлагын 38.1 хувь буюу 1.3 их наяд төгрөгийг урсгал зардалд зарцуулах нь. 50.4 хувь буюу 1.7 их наяд төгрөгийг хөрөнгө оруулалтад зарцуулахаар төлөвлөжээ.
2024-12-24
Ногтруу, тагтаа барих зөвшөөрөл олгосон Засаг даргын гэм бурууг хэлэлцүүлнэ
А.Энхсайханд прокуророос Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэж тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.
2024-12-24
Засгийн газрыг огцруулахыг шаардлаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэдийн эсэргүүцлийг намжаахын тулд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны ногдол ашиг тараах шийдвэрийг хууль бусаар гаргасан гэдгийг “Баялагтаа эзэн Монгол” төрийн бус байгууллагынхан дурдав.
2024-12-24
“Цагаан хаалга” хотхоны захиалагчид байраа өөрсдөө барьсан ч орж чадахгүйд хүрчээ
2018 оны дөрөвдүгээр сараас Хан-Уул дүүрэгт “Бүрэн-Өргөө” ХХК-ийн хэрэгжүүлсэн төсөл болох “Цагаан хаалга” хотхонд иргэд байр захиалсан байна. Захиалагчдын олонх нь төлбөрөө 100 хувь төлжээ. Гэвч гэрээнд заасан хугацаанд байрыг нь ашиглалтад оруулсангүй. Иргэд түрээсийн байр болон айлын хашаанд амьдарч буй аж.
2024-12-24
Хавдар судлалын үндэсний төвийн Цээж, хэвлийн хөндийн мэс заслын тасгийн “алтан гарт” эмч нартаа баярлалаа
Манай нэгэн яруу найрагч “Эмчийн алдар” гэсэн шүлэг тэрлэж, ардын дуунд мөнхөлсөнчлөн энхрий хайрт цагаан нөмрөгт баатрууд, хорт хавдрыг авах хүнд хагалгааг найман цаг амжилттай хийсэн алтан гарт эмч ХСҮТ-ийн Цээж, хэвлийн хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч Б.Ганзориг, өндөр мэдлэг чадвартай эмч Б.Чойжинсүрэн, Д.Мэргэн, П.Зундуйдорж, н.Энхтүвшин, мэдээгүйжүүлэгч эмч Т.Батбилэг болон бусад эмч, сувилагч нартаа талархаж, гүнээ мэхийн ёсолъё. 80 нас гарсан өвгөн ахынх нь баярын нулимс хацар даган урсаж сууна. Та бүхний ажил үйлс нь өндөр, амьдрал ахуй чинь сайн сайхан байхын билэг дэмбэрэлт ерөөл дэвшүүлье.
2024-12-23
“Интерактив багш-2024” аяны шилдгүүдийг тодрууллаа
эднээс Хан-Уул дүүргийн 10 дугаар сургуулийн багш Б.Уранбилэг, 18 дугаар сургуулийн Э.Наран, Баянголын 13 дугаар сургуулийн М.Содномдолгор, 38 дугаар сургуулийн багш Ц.Баярцэц, Баянзүрхийн 155 дугаар сургуулийн Т.Өлзийжаргал нар шилдгээр шалгарч, зөөврийн компьютероор шагнуулсан байна.
2024-12-23
Машиныхаа дугаарыг халхалж хөдөлгөөнд оролцож байсан залууг шалгаж байна
Улаан хүрэн өнгийн “Субару импреза” загварын 30 26 У... дугаартай автомашины жолооч замын нэгдүгээр эгнээгээр зорчиж, камерын доогуур өнгөрөхдөө улсын дугаараа нууцалж буй бичлэг фэйсбүүкийн “Цахим замын цагдаа” хуудаст өнгөрсөн бямба гарагт цацагдсан юм.
2024-12-23
CU-гийн худалдагчид халдсан этгээд өмнө нь согтуу хүмүүсийг дээрэмдэж байжээ
Уг хэргийг үйлдсэн хэрэгт холбогдсон Мөнхбат өмнө нь бас бусдын эд зүйлийг дээрэмдсэн хэрэг өдүүлж байсан юм. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн нутагт 2022 оны гуравдугаар сард согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хоёр иргэнд цахилгаан шатан дотор халдаж, эд зүйлийг нь бүлэглэн дээрэмдсэн хэрэгт холбогдож байсан нэгэн аж.
2024-12-23
Б.Нямдаваа: Хөрс хамгаалах, нөхөн сэргээх мэргэжилтний хомсдолд орчхоод байна
МУИС-д хөрс судлалын мэргэжилтнийг 2014 оноос хойш бэлтгээгүй. ХААИС-д хөрс судлаач бэлтгэдэг боловч энэ чиглэлийг сонгон суралцдаг оюутан тун цөөн. Ихэнх нь сургуулиа төгссөний дараа газар тариалангийн чиглэлээр ажиллаж байна л даа. Монгол орон нь 1.5 сая ам км талбайтай. Ийм томоохон талбайтай атлаа хөрсөө хамгаалах, нөхөн сэргээх зэрэг тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэх мэргэжилтний хомсдолд орчхоод байна гэсэн үг.
2024-12-23
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг сэтгүүлчдээс уучлал гуйхыг шаардав
Монгол Улсын хүн амын 50-иас дээш хувь нь оршин суудаг нийслэл хотын иргэдийнхээ эрүүл, амьд явах эрхийг ноцтой эрсдэлд оруулж буй утааны гамшгийн эсрэг татвар төлөгчдийн мөнгөөр ямар бодлого, шийдвэр хэрэгжүүлсэн, цаашид хэрхэх талаар олон нийт, иргэдэд үнэн зөв мэдээлэл, бүрэн бүтэн хариулт өгөх албан тушаалтны үүргээ биелүүлэхээс эрс татгалзсан бүдүүлэг, балмад үйлдэл
2024-12-23