Удирдах түвшинд хүйсийн тэнцвэрт байдлыг хангахгүй байна
Жендерийн үндэсний хорооноос Жендерийн салбар хорооны хүйсийн тэнцвэрт байдлын тайланг танилцуулав. Жендерийн тэгш байдлыг хангах тухай хуульд эрэгтэй, эмэгтэй хүний төрийн албанд орох, албан тушаал эрхлэх тэгш эрх бодитой хэрэгжих боломж, нөхцөлөөр хангахын тулд дараах бодлогыг хэрэгжүүлнэ гэж тусгасан.
2025-02-25
Цагаан сарыг хүүхдэд ээлтэй тэмдэглэе
Монгол үндэстний уламжлалт баяр Цагаан сараар хүүхэд багачуудаа хаяа хатавчинд бус, хоймортоо байлгая, мэндлэх, хүндлэх ёс нэхдэг шигээ тэдэнд анхаарал халамж тавья.
2025-02-25
Шинийннэгэн нэртэй 50 хүн байна
Үндэсний статистикийн хорооноос Хүн ам, өрхийн мэдээллийн сангаас сар шинийн баяртай холбоотой сонирхолтой баримтуудыг өнгөрсөн баасан гарагт танилцуулав.
2025-02-24
Бага насны хүүхдийн хөгжил, боловсролын талаар хэлэлцжээ
“Бага насны хүүхдийн хөгжил, боловсрол, судалгаа” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хуралд оролцохоор манайхаас гадна ОХУ, Индонез, БНХАУ зэрэг долоон улсын нийт 40 гаруй судлаач бүтээлээ ирүүлсэн байна. Хурлын эхэнд “Багш, сургуулийн өмнөх боловсрол” сэдэвт судалгааны ажлаа МУБИС-ийн багш, доктор Б.Төртогтох, профессор Ж.Батдэлгэр нар танилцууллаа. Тэд багш нарыг бэлтгэх хөтөлбөрийг бусад улсынхтай харьцуулжээ.
2025-02-24
Байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг мэдээлсэн иргэдийг урамшуулна
Байгаль орчныг хамгаалах тухай хуульд “Байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн тухай үнэн бодит мэдээллийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд өгсөн иргэн, нөхөрлөл, төрийн бус байгууллагад 150 мянган төгрөгийн урамшуулал олгоно”, “Хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийн борлуулалтын орлогын 15 хувийг тухайн зөрчлийг илрүүлсэн улсын байцаагч, байгаль хамгаалагчид олгоно” гэж тусгасан байдаг.
2025-02-24
Талуудын 17 дугаар бага хурлыг хүлээн авагч орны хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг хүлээн авагч орны хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ ХБНГУ-ын Бонн хот дахь НҮБ-ын төв байранд өнгөрсөн баасан гарагт боллоо. Ингэснээр манай улс ирэх онд талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулах эрхээ баталгаажуулав.
2025-02-24