Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Спорт

ОЛИМП: Л.Энхрийлэн шөвгийн 16-д ШАЛГАРЛАА

Олимп жүдогоор үргэлжилсээр байна. Дөнгөж сая манай тамирчин Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Ази тивийн аварга, ОУХМ Л.Энхийлэн өрсөлдөгчөө 10:0 харьцаагаар яллаа.
2024-07-29

Б.Амин-Эрдэнэ түрүүлж, С.Ган-Эрдэнэ ОУИМ цолны болзол биелүүллээ

Тайландын Пукет аралд энэ сарын 21-27-нд зохион байгуулсан “Blue chevaliers internation¬al open-Phuket” олон улсын шатрын нээлттэй тэмцээнд Монголын зургаан тамирчин дасгалжуулагч Г.Мөнхгалын удирдлагад оролцлоо. Тэднээс эмэгтэйчүүдийн ангилалд Дэлхийн шатрын холбооны мастер Б.Амин-Эрдэнэ таван хожиж, тус бүр хоёр тэнцэн, хожигдсоноор зургаан оноотой түрүүлж, аваргын цом гардав. Тэгвэл эрэгтэйчүүдээс Г.Мөнхгал долоон оноотой тэмцээнээ өндөрлүүлж, шагналт IV байр эзэлжээ
2024-07-29

Аваргалах нь тодорхой тамирчид

“Парис-2024” олимпын наадамд тамирчид 329 багц медалийн төлөө өрсөлдөж буй. Эдгээрээс зарим төрөлд аваргалах баг тамирчдын нэрс нэгэнт тодорхой болсон гэж хэлж болохоор байна. Ингээд алтан медаль авах 99 хувийн боломжтой гэгдэж буй баг тамирчдыг танилцуулъя.
2024-07-29

“Зууны уралдаан” хэний ялалтаар өндөрлөв

Зуны 33 дахь олимпын наадмын усанд сэлэлтийн тэмцээн төгс гэмээр эхэлж, эмэгтэйчүүдийн 400 метрийн чөлөөт сэлэлтийн финалд дэлхийн дээд амжилтыг эзэмшигч гурван тамирчин (тэр дундаа олимпын хоёр аварга) өрсөлдлөө. Тодруулбал, энэ төрөлд олимпын аваргын алтан медалийн хувь заяаг Австралийн А.Титмус, АНУ-ын К.Ледецки, Канадын С.Макинтош нар шийдсэн юм. К.Ледецки 2016 оны олимпод энэ төрөлд дэлхийн дээд амжилт тогтоож байсан. .Титмус 2022 оны олимпод аваргалсан
2024-07-29

Л.Энхрийлэн, Б.Эрдэнэбаяр нар өнөөдөр эхний барилдаанаа хийнэ

Өнөөдөр 16 цагаас эхлэн Олимпын Жүдо бөхийн дэвжээнд манай улсын хоёр бөх өрсөлдөнө. Тодруулбал, эмэгтэй -57кг Л.Энхрийлэн, эрэгтэй -73кг Б.Эрдэнэбаяр нар барилдана.
2024-07-29

Хүйсийн тэгш эрх, хүртээмжтэй байдлыг хангасан олимп эхэллээ

Хүн төрөлхтний цэнгэлийн манлай болсон олимпын наадмын гал Парис хотын тэнгэрт аслаа. Франц улсын нийслэл Парис хотноо болж буй энэ удаагийн наадмын нээлт анх удаа цэнгэлдэхийн гадна буюу Сена мөрний дагуу болов. Тус хотноо 100 жилийн дараа зуны олимп зохион байгуулж буй нь энэ аж. Парист өмнө нь 1900, 1924 онд буюу хоёр удаа олимп болж байсан юм. 
2024-07-29

Кубын боксчид олимпын 3 удаагийн аварга болох уу

"Парис 2024" олимпын боксын төрөлд 68 орны 248 боксчид эрэгтэй 7 жин эмэгтэй 5 жинд өрсөлдөнө. Эдгээр тамирчид дунд Кубын хоёр боксчин олимпын 3 удаагийн аварга болох уу гэдэг анхаарал ихээр татаж байна.
2024-07-27

МУГТ Б.Сэр-Од Гиннесийн амжилт тогтоолоо

МУГТ Б.Сэр-Од Гиннесийн амжилт тогтоолоо
2024-07-27

Байгальд ээлтэй Олимп

1900, 1924 онуудад Парис хотод Зуны Олимп болж байсан түүхтэй. 100 жилийн өмнө буюу 1924 онд болсон Олимпыг хамгийн анх радиогоор дамжуулж байсан төдийгүй оролцогч багуудын тоо 29-өөс 44 болж нэмэгдэж байв.
2024-07-27

Майкл Фелпс таван Олимпод оролцож, 23 алтан медаль авчээ

Олимпын хамгийн агуу тамирчин бол АНУ- ын усанд сэлэгч Майкл Фэлпс юм. Таван Олимпод оролцохдоо 28 медаль авснаас 23 нь алтан медаль аж. Тодруулбал, Бээжингийн 2008 оны Олимпод оролцсон найман төрөлдөө бүгдэд нь алт авч, урд хожид байгаагүй амжилт гаргажээ.  
2024-07-27

“Парис-2024"-ийн нээлтэд 60 гаруй орны төр, засгийн тэргүүн оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт 2024 оны долдугаар сарын 26-ны өдөр болох “Парис-2024” зуны Олимпын XXXIII наадмын нээлтэд Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах нарын урилгаар оролцоно.
2024-07-26

Дугуйн ганцаарчилсан уралдааны шилдэг 34 тамирчны нэрийг баталлаа

Олимпын дугуйн ганцаарчилсан 32.4 км-ийн уралдааны техникийн зөвлөгөөн болж дэлхийн шилдэг 34 тамирчны нэрийг баталлаа. Ази тивээс Казахстаны Федоров, Монголоос С.Жамбалжамц нарын нэрийг батлав.
2024-07-26

Завьт парад Аустерлицийн гүүрнээс 6 км замыг туулна

Парисын олимпын нээлтийн ёслол Улаанбаатарын цагаар долдугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 01:30 цагт эхэлнэ. Өмнө жилүүдийн нээлт цэнгэлдэх хүрээлэнд болдог байсан бол энэ удаа Сена мөрнөөр завьтай хөвөн явах юм. Усан онгоцны зогсоолууд үзэгчдийн байрлах хэсэг болох бөгөөд нийт 600 мянга орчим үзэгчийг хамруулах тооцоо бий.
2024-07-26

Олимпын жүдогийн тэмцээн маргааш эхэлнэ

Зуны ХХХIII олимпын наадмын жүдо бөхийн жин тус бүрийн сугалаа дөнгөж сая явагдлаа. “ Парис-2024” олимпын наадмын жүдо бөхийн тэмцээнд 5 тивийн 122 улсын эрэгтэй 192, эмэгтэй 186 нийт 378 жүдоч эмэгтэй 7, эрэгтэй 7 жинд хүч сорих юм.
2024-07-26

Н.Батбилгүүн Азийн хошой аварга болов

Тайландын Срирача хотод үргэлжилж буй бөхийн төрлүүдийн 20 хүртэлх насныхны Ази тивийн АШТ-д зодоглосон Монголын тамирчдаас эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд ОУХМ Н.Батбилгүүн эхний тойрогт Энэтхэгийн тамирчин Сачин Сачиныг 10:0, дараагийнхад Туркменистаны бөх Парахат Атаевыг мөн 10:0-ээр хожсон. Тэрбээр хэсгийн аваргын төлөө Казахстаны Науруз Ахмедхановыг 11:0-ээр ялж, алтан медалийн төлөөх барилдаанд Ираны Рахмани Фироузжайеиг 6:3-аар буулган авснаар Ази тивийн аваргаар шалгарав
2024-07-26

Олимпын нэг өдрийг илэрхийлэх шилдэг зургаар Ч.Ганбатын бүтээл шалгарлаа

“Парис 2024” зуны XXXIII олимпын наадмын үеэр нэг өдрийг илэрхийлэх шилдэг гэрэл зургийн уралдаан буюу “Canon оlympic оne day”-г зохион байгуулжээ. Тус уралдаанд олимпын наадмыг тав дахь удаагаа сурвалжилж буй Ч.Ганбатын бүтээл шилдгээр шалгарчээ. Тэрбээр эл бүтээлдээ олимпын наадмын сайн дурын багт ажиллаж буй хосын үнсэлцэж буй агшныг тусгасан юм байна. Эл олимпод 45 000 сайн дурынхан оролцож байгаа гэнэ. 
2024-07-26

ТАНИЛЦ: Зуны олимпын боксын сугалаа

“Парис 2024”- зуны олимпын наадмын боксын төрлийн сугалаа явагдлаа.
2024-07-26