Мастеруудын наадмаас хоёр мөнгөн медаль хүртэв
АНУ-ын Охайо мужийн Кливленд хотод Пан-Америкийн мастеруудын наадам энэ сарын 12-нд эхэлсэн. Ес хоног үргэлжлэх тус наадамд спортын 24 төрөлд 50 орны 10 гаруй мянган тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна. Монголын зургаан харваач байт харвааны төрөлд 17 орны 300 гаруй тамирчинтай таван насны ангилалд цэц сорьсон. Эрэгтэйчүүдээс энэ удаа рекурв төрөлд ОУХМ Г.Мягмардорж 30-аас дээш насныхны ангилалд, С.Төртогтох 60-аас дээш насныхад тус бүр мөнгөн медаль хүртжээ
2024-07-18
Манай харваачид дэлхийн нүүдэлчдийн их наадамд цэц сорино
“Хан-Монгол” морьт харвааны клубийн сургалтын төвд дэлхийн нүүдэлчдийн их наадамд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах сорилго тэмцээн зохион байгууллаа. Уг тэмцээн нь морьт харвааны ази төрөл, турк харваа, цамхаг харваа, зоос намнаа гэсэн төрлөөр болсон юм. Олон харваач оролцож, өрсөлдөөн ихтэй болсон дээрх тэмцээнд дөрвөн төрлийн нийлбэр дүнгээр “Намнаа” академийн харваач Н.Алтанхуяг түрүүлж, шилдгээр тодров
2024-07-18
Азийн өвлийн наадамд оролцох багийн ахлагчаар Б.Жавхланг томилов
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар “Парис-2024” зуны олимпын наадмын мэдээлэл, баг тамирчдын зохион байгуулалтын талаар хэлэлцсэн байна. Мөн ирэх жилийн хоёрдугаар сарын 7-14- нд өмнөд хөршийн Харбин хотод болох Азийн өвлийн IX наадамд оролцох манай баг тамирчдын ахлагчаар Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч Б.Жавхланг томилжээ. Тэгвэл “Милан, Кортина 2026” өвлийн XXV олимпын наадамд өрсөлдөх багийн ахлагчаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин ажиллахаар болло
2024-07-18
П.Энхманлай, Ц.Баттулга нар Францыг зорино
“Парис-2024” зуны паралимпийн наадамд оролцох тамирчдын нэр тодорчээ. Пара хөнгөн атлетикийн ОУХМ П.Энхманлай нь “Парис-2024” зуны паралимпийн наадмын T-53 ангиллын тэргэнцэртэй гүйлтийн 100 метрийн зайд эх орноо төлөөлж оролцоно. Тэрбээр “Токио-2020” зуны паралимпийн XVI наадамд өрсөлдөж байв. Түүнээс гадна ОУХМ Ц.Баттулга F-40 ангиллын бөөрөнцгийн төрөлд оролцох юм. Тэрбээр өнгөрсөн жил Азийн зуны спортын “Ханжоу-2022” наадмаас тухайн төрөлд хүрэл медаль хүртсэн билээ
2024-07-18
Буудлагын тамирчид бүх дасгалдаа өрсөлдөхөөр болжээ
“Парис-2024” зуны олимпын наадмын буудлагын төрөлд өрсөлдөх тамирчдын мэдүүлгийг Монголын үндэсний олимпын хороо (МҮОХ)-ныхон дутуу бөглөж явуулснаас үүдэн О.Есүгэн, Н.Баяраа нарын эрх зөрчигдсөн талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Тодруулбал, тэд буудлагын 50 метрийн 3х20 дасгалд “Парис-2024” олимпод оролцох эрхээ авсан
2024-07-18
Э.Мөнгөншагай Азийн аваргаар шалгарлаа
Азийн холимог тулааны холбоо болон Азийн олимпын зөвлөл хамтран Камбож улсын Пномпень хотод зохион байгуулсан холимог тулааны насанд хүрэгчдийн Азийн АШТ-д 15 орны тамирчид ур чадвараа сорьж, шилдгүүдээ тодрууллаа. Монголоос гурван тулаанч улсаа төлөөлөн оролцсоноос эрэгтэйчүүдийн 96 кг-ын жинд “Бату файтерс” клубийн тамирчин Э.Мөнгөншагай түрүүлж, тивийн аварга боллоо. Эмэгтэйчүүдээс 60 кг-д жиү жицүгийн BB академи, “One team” клубийнхнээс Б.Алтанчимэг хүрэл медаль хүртэж, шагналын тавцанд зогссон. Тэгвэл 65 кг-д өрсөлдсөн хилийн цэргийн 0303 дугаар ангийн “Алтан шонхор” клубийн тамирчин А.Адьяа V байрт шалгарч тэмцээнээ өндөрлүүлэв
2024-07-18
“Буудлагын холбооныхны ирүүлсэн мэдүүлгийг л бид баталгаажуулсан”
“Парис-2024” зуны олимпын наадмын буудлагын төрөлд өрсөлдөх тамирчдын мэдүүлгийг Монголын үндэсний олимпын хороо (МҮОХ)-ныхон дутуу бөглөж явуулсан гэх шүүмжлэл олон нийтийн анхаарлыг татаад байна. Буудлагын тамирчин О.Есүгэн анх цахим орчинд энэ талаар мэдээлсэн юм. Тэрбээр “Монгол Улсын буудлагын спортын үндэсний шигшээ багийн тамирчин Оюунбатын Есүгэн миний бие 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний50 метрийн 3х20 дасгалд оролцож, “Парис-2024” олимпод өрсөлдөх эрхээ авсан
2024-07-17
ТАНИЛЦ: “ЕВРО 2024”-ийн рекордууд
Европ тивийн аварга шалгаруулах тэмцээн сарын туршид үргэлжилж, аваргаа тодрууллаа. Германд зохион байгуулсан тус тэмцээний үеэр бичигдсэн рекордуудыг нэрлэж байна.
2024-07-15
Б.Баттүшиг: Бүртгэл хаасны дараа дахин нэг төрөлд нэмж оролцъё гэсэн хүсэлт ирүүлсэн
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг үүнд хариулт өгчээ. Тэрбээр "О.Есүгэн, Н.Баяраа нар Парис Олимпын бүртгэлд бий. Олимпын хороон дээр буудлагын холбооноос ирсэн төрлүүдийн хүсэлтээр л бүртгүүлж баталгаажуулсан. Бүртгэл хаагдсаны дараа дахин нэг төрөлд оръё гэсэн хүсэлт буудлагын холбооноос ирсэн гэж байна. Тэр асуудлыг Олимпын хороо олон улсын холбоонд нөлөөлөх боломжгүй тул бид шийдэхгүй" гэжээ.
2024-07-14
Александр Гетманский даамын хичээл заав
64 буудалт даамын сонгодог, блиц, рапид төрөлд болох тус тэмцээн орос, бразил дүрмээр явагдах юм. Тус тэмцээнд өрсөлдөх ОХУ-ын шилдэг даамчид ирсэнтэй холбогдуулан 100 буудалт даамын блиц тэмцээнийг нийслэлд зохион байгуулж байна. Энэ үеэр хойд хөршийн их мастер Александр Гетманский даам сонирхогч, хүүхэд залууст зориулсан гурав хоногийн сургалт явуулж, 100 буудалт, бразил, орос даамын хичээл заав. Даамтай холбоотой өөр нэг мэдээ дуулгахад, 2022 онд болсон өсвөр үеийнхний ДАШТ-ий үндсэн, рапид, блиц төрөлд тус бүр алтан медаль гардаж, Дэлхийн даамын холбооны мастер цолны болзол биелүүлсэн Н.Лхагвадолгорын цол батлагджээ.
2024-07-09
“Дөчин мянгат Юнайтед” клубийнхэн түрүүллээ
Сонирхуулахад, дээрх холбооноос Олон улсын хөл бөмбөгийн холбоонд бүртгэгдсэн хугацааны дагуу сар гаруй хугацааны туршид хөл бөмбөгийн улирлын эхлэлийн тоглогчдын шилжилт хөдөлгөөний цонх нээгдлээ. Тэмцээн зохион байгуулах журамд тусгасны дагуу улиралд хоёр цонх нээгдэнэ. Улирал эхлэх цонх энэ сарын 4-нөөс наймдугаар сарын 15, улирлын дундах цонх ирэх жилийн хоёрдугаар сарын 1-28 хүртэл үргэлжлэх нь.
2024-07-09
Манай шатарчид дөрөв дэх өргөөс тэргүүлж эхлэв
Индонези улын Жакарта хотод үргэлжилж буй шатрын 20 хүртэлх насныхны залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэйчүүдээс олон улсын мастер Г.Амартүвшин, М.Амилал, эмэгтэйчүүдээс их мастер Н.Цогзолмаа эх орноо төлөөлөн оролцож байна. Тус тэмцээнд манай тоглогчид дөрөв дэх өргөө тоглон, тэргүүлээд эхэлжээ. Тус тэмцээний стандарт төрөлд тэргүүн байрт шалгарах тамирчин олон улсын их мастер цолны нэг норм биелүүлэх юм.
2024-07-08
Монголын шигшээ багийнхантай олимп, дэлхийн аваргууд бэлтгэл базааж байна
Токиогийн олимпын аварга, “Будапешт-2018” ДАШТ-ий алтан медальт, Ази тивийн хошой аварга Японы чөлөөт бөхийн тамирчин Такүто Отогүро, “Афин-2004” зуны олимпын наадмын хүрэл медальт дасгалжуулагч Иноүэ Кэнжи, Кэйсүкэ Отогүро нарын хамтаар манай улсад өнгөрсөн амралтын өдөр иржээ. Тэд Монголын чөлөөт бөхийн олимпын шигшээ багийн бэлтгэлд оролцож буй юм. Такүто Отогүро ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга, Гавьяат тамирчин Т.Тулгын гол өрсөлдөгчдийн нэг
2024-07-08
“ПАРИС-2024” олимпын наадамд оролцох тамирчдыг үдэн гаргалаа
Монгол Улсын шигшээ баг тамирчид “Парис-2024” зуны олимпын наадамд есөн спортын төрөлд 33 тамирчин эрхээ аваад буй. Шигшээ баг тамирчдад энэ өдөр “Парис-2024” зуны олимпын наадамд өрсөлдөх эрхийн мандатыг гардуулж, үдэн гаргах ёслолыг МҮОНРТ-ийн 600-ийн студид зохион байгуулав.
2024-07-05