Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Спорт

Сумын цолтнуудын барилдаанд Д.Цэрэнням заан гурав дараалан түрүүллээ

Хэнтий аймгийн Галшар сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, сумын заан Дэлгэрийн Цэрэнням түрүүлж, Увс аймгийн Малчин сумын харьяат, сумын заан Эрдэнэтогтохын Түмэннасан үзүүрлэв.
2024-02-04

Цолгүй залуу бөхчүүдийн барилдаанд Д.Нарантулга түрүүллээ

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат, улсын харцага М.Дармаабазарын хүү
2024-02-04

Цаначид 19 дүгээр байр эзэлж, тэмцээнээ өндөрлүүлэв

БНСУ-д зохион байгуулсан “Канвон-2024” залуучуудын өвлийн олимпын сүүлийн өдөр цанын 4х5 км-ийн холимог буухиа уралдаан боллоо. Монголын тамирчид үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгын удирдлагад 24 орны баг тамирчидтай өрсөлдсөн. Уралдааны гараанд ХБНГУ-ын багийнхан түрүүлж (53.07 минут), Францынх (53.13) аман хүзүүджээ. Швейцарын баг (53.13) хүрэл медалийн эзэн боллоо
2024-02-02

“Бага тойрог” багийнхнаас тэмцээний шилдгүүд тодорлоо

Монголын хөл бөмбөгийн холбооноос жил бүр зохион байгуулдаг, футзалын мастер ангиллын буюу 65, 60 насны тамирчдын УАШТ өндөрлөж, аваргуудаа тодрууллаа. Тус тэмцээний 60 насныхны ангилалд “Бага тойрог”-ийн тоглогчид МӨХ багийнхантай ана мана өрсөлдөж түрүүлсэн. Харин“Эрчим”-ийнхэн III байр эзлэв. Тоглолтод багийнхныгаа хошуучилж тоглосон тамирчдаас С.Ганцоож (“Эрчим”) шилдэг хаалгач, Л.Төгөлдөр (“Бага тойрог”) шилдэг тоглогч, Д.Буян-Өлзий (МӨХ) мэргэн буучаар шалгарсан юм
2024-02-02

С.Жамбалжамц, Б.Тэгшбаяр нар олон улсын уралдаанд хурд сорьж байна 

Монголын дугуйн спортын үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, Испанийн мэргэжлийн дугуйн “Burgos BH” багийн тамирчин, ОУХМ С.Жамбалжамц АНЭУ-д өнгөрсөн сарын 26-31-нд болсон “Tour of Sharjah” олон улсын олон өдрийн уралдаанд оролцлоо. Тэрбээр 27 багийн 162 тамирчинтай хурд сорьж, дөрвөн гарааны нийлбэр цагаар эхний тавд эрэмбэлэгдэв. Түүнээс гадна үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, Тайландын мэргэжлийн дугуйн “Roojai insurance” багийн тамирчин, дэлхийн аварга, ОУХМ Б.Тэгшбаяр Саудын Араб улсад энэ сарын 3 хүртэл үргэлжлэх “Tour of Alula” тэмцээнд өрсөлдөж байна
2024-02-01

“Reds”-ийнхэн тэргүүлэв

Спорт өрөлтийн олон улсын тэмцээний хамгийн өрсөлдөөнтэй болдог төрөл нь багийн халз буухиа. Монголд эл тэмцээнийг анх удаа, олон улсын жишигт нийцүүлэн зохион байгуулсан нь үзэгчдийн сонирхлыг ихэд татжээ. Оролцогч олонтой, өрсөлдөөн ихтэй болсон уг тэмцээнд 24 клубийн баг найман хэсэгт хуваагдан, тойргоор тоглож, дөрөв нь аваргын төлөө шалгарсан юм. Үүнээс Ч.Билгүүндорж ахлагчтай “Reds” клубийнхэн тэргүүлэн, шилдгээр тодорч, Г.Арвижих сайхан ахлагчтай “My mind”-ын оролцогчид удаалжээ. Б.Төрболд ахлагчтай “Crystal”-ынхан хүрэл медаль гардав
2024-02-01

“Хангарьд” клубийнхэн УАШТ-д түрүүлжээ

Монголын хөл бөмбөгийн холбооны футзалын охидын 13 хүртэлх насныхны УАШТ-д өрсөлдсөн хот, орон нутгийн багуудаас Ц.Болдбаатар дасгалжуулагчтай “Хангарьд” клубийнхэн тэргүүн байр эзэлж, аваргын алтан цом өргөлөө. Тэдэнд онооны хол зөрүүгүй хожигдсон А.Хулан дасгалжуулагчтай “10 дугаар сургууль, Туулын том тулнууд”-ын тамирчид мөнгө, Ч.Түвшинбат дасгалжуулагчтай “137 дугаар сургууль, Монцоолой” клубийнхэн хүрэл медаль хүртэв. Тэмцээнд бусдыгаа хошуучилсан тоглогчдоос “Хангарьд”-ын З.Ану-Үжин шилдэг хаалгач болов
2024-02-01

Монголын тамирчид мөстэй усанд сэлэлтийн тэмцээнд аваргаллаа

АНУ-ын Вашингтон хотод зохион байгуулсан, мөстэй усанд сэлэлтийн тэмцээнд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, техник спортын хороо, 120 дугаар ангийн тамирчин, Баянгол дүүргийн Усан спорт, сургалтын төвийн багш, дэлхийн хошой аварга Ш.Даваадорж нь ач охин, “Күнз” сургуулийн зургаадугаар ангийн сурагч, 11 настай М.Цэнгүүний хамт оролцож, ур чадвараа сорьжээ. Тус тэмцээнд Ш.Даваадорж 50 метрийн мэлхий сэлэлт, өврөөр даллах, далайн гахай сэлэлтийн төрөлд тус бүр тэргүүлсэн байна. Тэгвэл М.Цэнгүүн 50 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд аварга болжээ. Манай тамирчид олон улсын хэмжээний тэмцээнээс дөрвөн алтан медаль хүртсэн анхны тохиолдол нь энэ байлаа.
2024-02-01

Монгол Улсын төрийн далбаа 60 жилийн өмнө Олимпын тавцанд анх удаа манджээ

Одоогоос 60 жилийн өмнөх эдгээр өдрүүдэд манай баг тамирчид Инсбрукын цагаан Олимпод мөрөө үлдээж, Монгол Улсын төрийн далбаа Олимпын тавцанд анх удаагаа мандсан түүхтэй.
2024-02-01

Монголын туйванчид Азийн АШТ-д өрсөлдөх нь

Узбекистаны Ташкент хотод хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ-ийг ирэх сарын 1-12-нд зохион байгуулна. “Парис-2024” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох тус тэмцээнд манай улсаас Гавьяат дасгалжуулагч, ОУХМ Б.Дэнсмаагийн удирдлагад 14 тамирчин хүч сорих нь
2024-01-31

Таеквондогийн шилдгүүдийг Даланзадгадад тодрууллаа

Өмнөговь аймгийн Даланзадгад сумд таеквондогийн “Пүмсэ-2024” УАШТ боллоо. Уг тэмцээнд 700 гаруй тамирчин ур чадвараа сорьж, ангилал тус бүрд аваргуудыг тодруулав. А ангилалд өрсөлдсөн тулаанчдаас “Алдар” спорт хорооны тамирчид тэргүүлж, Сэлэнгэ аймгийн “Хараагийн хөх чоно” клубийнхэн удаалан, “Кёнхи”-гийн тулаанчид III байр эзэллээ. В ангилалд өрсөлдсөн орон нутгийн таеквондочдоос эхний гурван байрт Өмнөговь аймгийн “Дайчин”, “Эхлэл”, “Олимп” клубийнхэн орсон юм. Тэгвэл С ангилалд “Ирээдүйн Монгол” сургалтын төвийнхөн алтан цом өргөж, “Идэр”, “Эхлэл” клубийнхэн мөнгө, хүрэл цомтой буцсан
2024-01-31

Б.Жалбаа, Р.Сарантуяа нар тэшүүрийн түүхэнд тод мөрөө үлдээлээ

Итали Улсад нэгдүгээр сарын 27-28-ны өдөр Дэлхийн аварга шалгаруулах гүйлтийн тэшүүрийн мастеруудийн тэмцээн болжээ. Тренто хотын Базелга ди Пайн мөсөн гулгуурын талбайд болсон уг тэмцээнд Монголын тэшүүрийн мастеруудын холбооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Жалбаа,  Монголын тэшүүрийн мастеруудын холбооны тамирчин Р.Сарантуяа нар оролцож Монголын тэшүүрийн түүхэнд тод мөрөө үлдээлээ. Тодруулбал, Б.Жалбаа 81 насандаа Монголын анхны гүйлтийн тэшүүрийн дэлхийн аварга болов. Б.Жалбаа 1962 онд улсын шигшээ багт орж хичээллэн, 1964 онд Инсбрук хотноо болсон өвлийн олимпын наадамд тэшүүрийн төрлөөр анхлан оролцож, спортын гараагаа эхэлж байжээ.
2024-01-31

Б.Гончигсүрэн гран при тэмцээнээс хүрэл медаль зүүв

Жүдо бөхийн энэ жилийн анхны гран при тэмцээн Португал улсад болж өндөрлөв. Өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулсан тус тэмцээнд 92 орны 624 (эрэгтэй 344, эмэгтэй 280) тамирчин өрсөлдсөн. Монголын үндэсний шигшээ багийнхнаас эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг хүрэл медаль хүртсэнийг бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл эрэгтэйчүүдийн -100 кг-д Б.Гончигсүрэн шигшээ наймд дэлхийн хошой аварга, Испанийн бөх Николоз Шеразадашвилид ялагдсан. Тэрбээр дагах барилдаанд Киприйн Кроуссаниотакисыг ялж, медалийн төлөө Японы жүдоч Кэйто Грийнтэй өрсөлдөн, илүүрхжээ
2024-01-30

С.Цэрэнчимэд алтан цомын эзэн боллоо

ОХУ-ын Красноярск хотод гурван өдөр үргэлжилсэн, Иван Ярыгины нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээнд 24 орны тамирчид хүч сорилоо. Өмнөх жилүүдийнхээс олон улс шилдэг бөхчүүдээ оролцуулахаар илгээсэн нь дээрх тэмцээний онцлог байв. Эхний өдөр манайхаас эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд зодоглосон Б.Хулан хагас шигшээд ОХУ-ын Александра Скиренког цэвэр ялж, Б.Отгонтуяа Б.Болортуяаг 6:4-өөр буулган авснаар аваргын төлөө өрсөлдөхөөр болсон. Алтан медалийн төлөөх барилдаанд Б.Хулан Б.Отгонтуяаг 5:1-ээр илүүрхэж түрүүллээ
2024-01-30

Сар шинийн баярт зориулсан цуврал барилдаан энэ 7 хоногт гарагт эхэлнэ

Монголын Үндэсний бөхийн холбооноос 2024 оны хоёрдугаар сард болох бөхийн барилдааны хуваарийг танилцуулжээ.
2024-01-29

Ч.Мандахбаяр “Дэлхийн цом”-д түрүүлсэн Монголын хоёр дахь тамирчин боллоо

Швейцарын Саас-Фе хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан, мөсөнд авиралтын “Дэлхийн цом”- ын II дахь цуврал тэмцээнд Монголоос Ч.Мандахбаяр улсаа төлөөлөн оролцож, алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр сарын өмнө БНСУ-ын Чонсон хотод болсон мөсөнд авиралтын эхний тэмцээнд нутаг нэгт тамирчин, Азийн аварга Н.Хэрлэнтэй өрсөлдөхдөө удаалж, мөнгөн медальтай ирсэн юм. Тэгвэл өнгөрсөн жил Францын Шампаньи-Ан-Вануаз хотод зохион байгуулсан тус тэмцээний II дахь цувралын хурдны төрөлд хүрэл медаль хүртэж, Монголынхоо тамирчдын шагналын буухиаг үргэлжлүүлж байв
2024-01-29

Монгол, Хятадын Ерөнхийлөгч нарын нэрэмжит “Президент спорт цогцолбор” төсөл хэрэгжүүлнэ

“Президент спорт комплекс” цогцолбор барих төслийн ажилд дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг Төрийн ордонд хуралдлаа. Ажлын хэсгийг Монгол улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ ахалж байгаа юм.
2024-01-27

“Багануур трипперс” багийнхан олон улсын тэмцээнд оролцож байна

ӨМӨЗО-ы Хөх хотод үргэлжилж буй, өсвөр үеийнхний олон улсын шайбтай хоккейн нээлттэй тэмцээнд ОУХМ И.Алтангэрэл, Ц.Одсайхан нарын дасгалжуулагчийн удирдлагад Т.Чинбилэг ахлагчтай “Багануур трипперс” багийнхан өрсөлдөж байна. Тэд эхний тоглолтод Харбин хотын шигшээ багийг 5:3-аар буулгаж авсан юм
2024-01-26