Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Спорт

“Дэрэн” клубийнхэн шилжин явах цом дахин хүртэв

Үүнээс гадна 2026 онд АНУ, Канад, Мексик улсад зохион байгуулах ДАШТ болон 2027 онд Саудын Араб улсад болох Азийн цомын АШТ-ий урьдчилсан шатны сугалааг ч мөн явуулжээ. 20 улсын шигшээ багийг сугалаанд оролцуулснаас манайхан Афганистаны тоглогчидтой учраа таарсан байна. Урьдчилсан шатны тоглолт аравдугаар сарын 12-нд Афганистанд, 17-нд Улаанбаатарт болох нь. 
2023-08-03

Дэлхийн шатрын холбоо Г.Амартүвшин, Т.Мөнхзул нарыг онцлов

Азербайжаны Баку хотод өнгөрсөн сарын 30-нд эхэлсэн шатрын “Дэлхийн цом-2023” тэмцээнд Монголын шигшээ багийнхан дасгалжуулагч С.Ган-Одын удирдлага дор олцож байна. Тус тэмцээний нээлттэй ангилалд эрэгтэйчүүдээс олон улсын мастер Г.Амартүвшин Испани улсын их мастер Эдуардо Итурризага Бонеллитай тоглохоор болсон юм. Мөн эмэгтэйчүүдээс их мастер Т.Мөнхзул Украины и хмастер Наталья Буксатай тоглохоор учраа таарсан. Тэд их мастер цолтнуудыг эхний өрөгт хожиж, олныг гайхшируулсан бөгөөд авьяас, ур чадварыг нь Дэлхийн шатрын холбоо онцолжээ. 
2023-08-02

Наймдугаар сард болох бөхийн барилдаануудын мэдээллийг хүргэе

Монголын Үндэсний бөхийн холбооноос наймдугаар сард болох бөхийн барилдаануудын хуваарийг гаргажээ. Дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.
2023-08-02

Фото: Дэлхийн оюутны спортын 31 дэх наадам ЖҮДО

БНХАУ-ын Чэнду хотод болж буй Дэлхийн оюутны спортын 31 дэх наадам үргэлжилж байна. Жүдо бөхийн тэмцээнд Монголын баг медалиас мултарчээ. 
2023-08-02

“Чэндү-2021” наадмаас гурван жүдоч хүрэл медаль хүртлээ 

“Чэндү-2021” оюутны спортын зуны универсиад XXXI наадам дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Тус наадмын жүдо бөхийн төрөлд манай тамирчид өчигдөр гурван хүрэл медаль хүртэв. Тодруулбал, эмэгтэй 78 кг-ын жинд өрсөлдсөн Б.Эрдэнэт-Од Литва улсын бөхийг, Д.Номинзул +78 кг-ын жинд Италийн бөхийг ялж, хүрэл медалийн эзэн боллоо. Мөн эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Б.Гончигсүрэн Нидерландын тамирчныг иппон үнэлгээгээр ялснаар хүрэл медаль авлаа. Ингэснээр Монголын баг универсиадаас нийт дөрвөн хүрэл медаль хүртээд байна. Түүнчлэн сагсан бөмбөгийн тамирчид хэсгийн хоёр дахь тоглолтоо Өмнөд Африкийн багтай хийж, 74:48 харьцаатай ялалт байгуулжээ. 
2023-08-01

Танилц: Энэ сард болох бөхийн барилдааны хувиар

  Наймдугаар сарын 05-06-нд Хүрээ цам даншиг наадам. Хүй долоон худагт үндэсний бөхөөр 256 (түрүү бөх 30,0сая төгрөгний шагнал. Ивээн тэтгэгч байгууллагын мөнгөн шагнал, мөнгөн тоногтой эмээл) өвөр монгол, буриад бөхөөр тус бүр 64 (түрүү бөхчүүд тус бүр 25,0 сая төгрөгний шагнал. Ивээн тэтгэгч байгууллагын мөнгөн шагнал ба мөнгөн тоногтой эмээл) бөхийн барилдаан болно. Бүх барилдаан сугалаагаар зохион байгуулагдана.
2023-08-01

“Чэндү-2021”-ийн медалийн салхийг жүдогийн тамирчин О.Уранбаяр хагаллаа

Түүнчлэн сагсан бөмбөгийн баг B хэсэгт Румын, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Аргентины багтай тоглохоор оноолт таарчээ. Эхний тоглолтоо манай тамирчид Румыний багтай хийж, 81:62 оноогоор хожигдсон байна. Монголын таван тамирчин жүдо бөхийн төрөлд өрсөлдлөө. Тэднээс хоёр тамирчин хүрэл медалийн төлөө барилдан, ялагдал хүлээсэн аж. 
2023-07-31

Монголын үндэсний бөхийн холбооны “Алтан цом”-ын барилдаан 10 дугаар сард эхэлнэ

“Алтан цом”-ын барилдаанд 21 аймаг болон Улаанбаатар хот, Өвөр Монгол, Тувагийн тус бүр нэг баг буюу нийт 24 баг оролцоно.
2023-07-28

ОУХМ С.Жамбалжамц UCI 2.2 тэмцээнд нийлбэр дүнгээр дэд байрт орлоо

Монгол Улсын шигшээ багийн тамирчин, Малайзын "Теренггану" мэргэжлийн багийн тамирчин ОУХМ С.Жамбалжамц БНХАУ-д болж буй ОУ-ын 3 өдрийн "Tour of Huangshan" тэмцээний 2 дахь өдрийн уралдаанд түрүүлж улмаар нийлбэр дүнгээр 2-р байрт орж Азийн шилдэг дугуйчнаар шалгарч UCI-ийн нийт 37 оноо авч Олимпийн эрхийн оноогоо нэмсээр байна.
2023-07-28

Арслан М.Бадарчид Ланд-300 бэлэглэлээ

Архангай аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадам 3 дахь өдрөө үргэлжилж байна. Баяр наадмын үеэр Улсын наадамд түрүүлсэн шинэхэн Арслан М.Бадарчид Батлан хамгаалахын сайд, Жаргалант сумын нутгийн зөвлөлийн дарга Г.Сайханбаяр болон “Хангайнхан клуб”, “Бөх билэгт дэвжээ”-ний хамт олон шинэхэн арсландаа хүндэтгэл үзүүлж, Land Cuiser 300 маркийн автомашин бэлэглэжээ.
2023-07-28

ДОРНОГОВЬД БҮЖГЭН ЖҮЖИГ АНХ УДАА ТОГЛОВ

Соён гэгээрүүлэгч, ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойд зориулсан " Тэнгэрийн хутагт" бүжгэн жүжиг аймгийн цэнгэлдэх хүрээлэнд анх удаанаа тоглов.
2023-07-28

“Чэндү-2021” наадмын туг залах ёслол боллоо 

Түүнчлэн тамирчдын байрлах тосгоныг уг наадамд зориулж тусгайлан барьсан бөгөөд төрөл тус бүрийн бэлтгэл хийх боломжийг бүрэн хангажээ. Манай улсын тамирчид байрлах тосгондоо хэдийн очсон бөгөөд тэмцээнийхээ бэлтгэлийг базааж байгаа аж. Тус наадамд Монгол Улсын тамирчид байт харваа, буудлага, жүдо, сагсан бөмбөг, таеквондо, теннис, туялзуур сэлэм, усанд сэлэлт, ширээний теннисний төрөлд оролцох юм. 
2023-07-28

Монголын теннисчид Шри Ланкийн багтай тоглохоор болжээ 

Манай охид I тойрогт 58 дугаар байртбичигдсэн Шинэ Зеландын багийнхантай таарч, 2:1-ээр буулгаж авав. Ч.Маралгоо тус багийн хоёр дугаартай тамирчныг 6:3, 7:5, Ч.Мартаа нэг дугаартай тоглогчийг 2:6, 6:2, 7:5-аар хожжээ. Манай тамирчид Шри Ланка улсын багийнхантай өнөөдөр тоглоно. 
2023-07-27

Х.Номуун Ханжоуг зорино 

“Mанчестер-2023” пара усанд сэлэлтийн ДАШТ-д дасгалжуулагч Г.Mөнхбаярын удирдлагад “Gan sports” төвийн тамирчин Х.Номуун эх орноо төлөөлөн оролцохоор болжээ. Тэрбээр мөн өмнөд хөршийн Ханжоуд болох Азийн пара наадмыг удахгүй зорино. 2015 оноос хойш эл спортоор тууштай хичээллэсэн тэрбээр Сингапурт өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулсан “World para swimming-world series 2023” тэмцээнд өрсөлдөж, Азийн пара наадамд оролцох эрх авсан билээ. 
2023-07-27

Шударга тоглолтын тэмцээнд оролцож байна 

ХБНГУ-ын Прора аралд зохион байгуулж буй “World fairplay soccer championship-2023” буюу хөлбөмбөгийн шударга тоглолтын ДАШТ-д Монгол Улсаас хоёр баг уригдан оролцож байна. Тоглолтын урьдчилсан шатны шалгаруулалтад хөвгүүдийн баг V, охидынхII байрт бичигджээ. Тэмцээний плей-оффын шигшээ тоглолт ирэх амралтын өдөр болно.
2023-07-27

Улсын аваргаар шалгарсан бөхчүүд ДАШТ-д өрсөлдөх нь 

Дэлхийн бөхийн холбооноос тамирчдын чансааг шинэчиллээ. Серби улсын Белград хотод есдүгээр сарын 16-24-нд зохион байгуулах чөлөөт бөхийн ДАШТ-д бөхчүүд чансааны эрэмбээр хэсэг ахалж барилдах нь. Манай эрэгтэйчүүдээс 57 кг-д З.Занабазар, 61 кг-д Н.Наранхүү, 65 кг-д Т.Тулга IV байрт эрэмбэлэгдлээ. 
2023-07-27

Б.Дүүрэнхишиг цом гардав 

Өмнөговь аймгийн Даланзадгад сумд зохион байгуулсан “Umnugovi chess festival-2023” олон улсын чансаа бодох шатрын нээлттэй тэмцээнд Монголоос гадна Мальта, АНУ, ОХУ-ын Шатрын холбооны нийт 68 тамирчин өрсөлдлөө. Манай шатарчдаас стандарт ангилалд дасгалжуулагч, их мастер Г.Мөнхгалын удирдлагад оролцсон Б.Дүүрэнхишиг есөн өрөг тоглон, ОХУ-ын тамирчин, Европын аварга Ф.Рудовский, улсын аварга Э.Хүслэн нарыг хожиж 7.5 оноогоор аваргын цом гардлаа. 
2023-07-27

С.Жамбалжамц олон улсын тэмцээний II гараанд өнгөлөв 

Азийн шилдэг дугуйчны цэнхэр цамц эзэмшиж буй тэрбээр Олон улсын дугуйн холбооноос олгож буй 37 оноог авч, Парисыг зорих эрхийн оноогоо нэмэв. Монголын дугуйн холбоо тус холбооны эрх олгох онооны жагсаалтад 34 дүгээр байрт жагсаж, 1205 оноогоор нэг эрхээ хадгалсаар байна. Манайхан аравдугаар сарын 1 хүртэл зохион байгуулах дугуйн олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцон, эхний 45 улсад багтвал “Парис-2024” олимпын наадмын нэг эрх, 30 улсад багтвал хоёр эрх авах юм. 
2023-07-26