“Улаанбаатар амазонс” багийнхан дээд лигт түрүүллээ
Эмэгтэйчүүд сагсан бөмбөгийн дээд лигт нэг хэсэг “залралгүй” завсарласны эцэст энэ жилээс эргэн ирж, гал гарсан тоглолтуудаараа өнгө нэмэв. Лигийн тоглолт эхнээсээ сонирхолтой өрнөсөн болохоор зургаан багаас 2022-2023 оны улирлын аваргаар аль нь цойлж түрүүлэх нь үзэгчдийн анхаарлыг ихэд татсан.
2023-04-20
Ш.ГАН-ЭРДЭНЭ: Ялагдал надад дараагийн тэмцээнд түрүүлэх зорилго үлдээдэг
Тухайлбал, АНУ-д 2017 онд болсон “Sacramento USA” олон улсын тэмцээнд түрүүлж байв. Түүнээс хоёр жилийн дараа БНСУ-ыг зорихдоо “Korea open 2019”, 2020 онд “Korea target open” тэмцээнд аваргаар тодорсон юм. Тус улсад өнгөрсөн сард болсон тив, ДАШТ-ий эрхийн оноо олгох Азийн цувралын дөрөв, тав, зургадугаар тэмцээнд тэрбээр шигшээ наймд шалгарчээ. Тэгвэл өмнөд хөршид энэ сарын эхээр зохион байгуулсан “Бээжин 2023” олон улсын нээлттэй тэмцээнд 446 тамирчинтай ур чадвараа сорьж, алтан медаль, аваргын цомтой ирсэн түүнийг зочноор урилаа.
2023-04-18
Эмэгтэй тамирчид Азийн АШТ-ээс дөрвөн медаль хүртлээ
Казахстаны Астана хотод энэ сарын 9-14-нд зохион байгуулж буй, чөлөөт бөх, сонгомол барилдааны насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс Монголын эмэгтэй тамирчдаас дөрөв нь медаль хүртлээ. Тус тэмцээний эхний өдөр Ч.Отгонтуяа мөнгөн медаль хүртсэнийг бид өмнөх дугаартаа мэдээлсэн.
2023-04-14
Ахмадын Азийн АШТ-ий шилдгүүд Монголд тодрох нь
Монголын ширээний теннисний холбооноос Олон улсын болон Азийн ширээний теннисний холбооны зөвшөөрөлтэйгөөр ахмадын Азийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг Улаанбаатар хотод “UG arena”-д зургадугаар сарын 18-23-нд зохион байгуулахаар болжээ. Тус тэмцээнд тамирчид эрэгтэй, эмэгтэйчүүдийн 40-44, 45-49, 50-54, 55-59, 60-64, 65-69, 70 насны ангилалд ганцаарчилсан, хос төрөлд ур чадвараа сорино.
2023-04-13
Ч.Отгонтуяа Монголын бөхчүүдээс медалийн салхи хагаллаа
Тэгвэл 72 кг-ын жинд “Улаанбаатар-2022” Азийн АШТ-ий хүрэл медальт Э.Даваанасан өмнөд хөршийн Жян Чянийг 9:6-гаар ялж, хагас шигшээд ДАШТ-ий мөнгөн медальт Казахстаны тамирчин Жамила Бакбергеноватай барилдана.
62 кг-ын жинд Гавьяат тамирчин П.Орхоналтан медалийн төлөө Токиогийн олимпын мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Киргизстаны бөх Айсулу Тинибековатай хүч үзэхээр боллоо.
2023-04-13
К.Роналду багтаа тус хүргэж байна уу
Португал хөлбөмбөгчин К.Роналду Саудын Арабын “Аль-Наср” багт тоглоод 2.5 сар болжээ. Тэрбээр олон гоол оруулж буй ч баг нь лигийн тэргүүллээ бататгаж чадахгүй байгаа төдийгүй тэргүүн байраа алдав. К.Роналдуг ирснээс хойш тус багт юу өрнөж буйг сонирхъё.
2023-04-12
С.КИШНЕВ: Ян хоёр жилийн дотор маш их туршлагажсан
Казахстаны нийслэл Астана хотод энэ өдрүүдэд шатрын дэлхийн аварга хэргэмийн төлөө ОХУ-ын Я.Непомнящий, БНХАУ-ын Д.Лижэн нарөрсөлдөж буй. Уулгүй талд цусгүй өрнөж буй уг тулааны өмнө ОХУ-ын их мастерын дасгалжуулагч С.Кишневтэй “Спорт экспресс” сонины сурвалжлагчийн хийсэн ярилцлагыг сонирхуулъя.
2023-04-12
Ж.Хардены итгэмээргүй амжилт
NBA-ийн 2022-2023 оны улирал дуусаж, статистик үзүүлэлтээр тэргүүлэгчид тодров. Хамгийн содон амжилтыг “Филадельфи-76” багийн хамгаалагч Ж.Харден үзүүлсэн бөгөөд улирлын мэргэн буучаар гурван удаа, шилдэг дамжуулагчаар хоёр удаа шалгарсан лигийн түүхэн дэх анхны тоглогч боллоо. Тэрбээр 2018-2022 оны хооронд “Хьюстон” багт тоглож байхдаа лигийг онооны дунджаар тэргүүлж байсан. Энэ гурван улиралд Ж.Харден 218 тоглолтод оролцохдоо 33.7 оноо, 7.9 дамжуулалт дундажлав. Үүнээс өмнө буюу 2016-17 оны улиралд тэрбээр нэг тоглолтод дунджаар 11.2 дамжуулалт өгч, улирлын шилдгээртодорчбайв. Харин энэ улиралд Ж.Харден 10.7 оновчтой дамжуулалт дундажлан, бүх тоглогчийг тэргүүлсэн юм.
2023-04-12
Спорт өрөлтийн тэмцээнээс 27 медаль хүртлээ
Ташрамд дурдахад, Монголын спорт өрөлтийн холбоо, “Оюуны спортын менежмент” төрийн бус байгууллага хамтран сар бүр улсын чансааны тэмцээн зохион байгуулж, шилдэг тамирчдыг лиг, улс, олон улсын уралдаануудад оролцуулсаар байгаа аж.
2023-04-11