Дугуйчид олимпын эрхийн оноо цуглуулах тэмцээнүүдэд оролцоно
Тайваньд зохион байгуулсан “Tour de Taiwan” олон улсын олон өдрийн уралдаанд Монгол Улсын дугуйн шигшээ, Малайзын “Теренгану полигон” мэргэжлийн багийн тамирчин, ОУХМ С.Жамбалжамцын багийнхан амжилттай хурд сорьж, аварга болжээ. С.Жамбалжамц таван өдрийн уралдааны нийлбэр дүнгээр 15 дугаар байр эзэлж, Азийн шилдэг гурван дугуйчны нэгээр шалгаран, Монголын дугуйн холбоонд Парисын олимпын эрх авах нийт 11 оноо авчирсан байна.
2023-03-28
Филиппиний хоккейчид ирэх жил III дивизионы ДАШТ-д оролцох нь
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан, хоккейн IV дивизионы ДАШТ “Степпе арена”-д Филиппин, Индонез шигшээгийн тоглолтоор эхэлж, Монгол, Индонезийн багийнхны “тэмцлээр” өндөрлөв. Эхний өдрийн тоглолтод филиппинчүүд эсрэг багийнхныг 14:0-ээр илүүрхэж, манайхантай үзүүр, түрүүнд үлдэх чухал тоглолт өрнүүлэхээр болсон юм. Монголын хоккейчид Кувейтийн тоглогчдыг мөсөн талбайд 8:0-ээр хожиж, филиппинчүүдтэй ширүүхэн тулах хүчтэй өрсөлдөгч болохоо харуулав. Гурав дахь тоглолтод Индонез, Кувейтийн тамирчдыг 2:4- өөр буулгаж авснаар анхны ялалтаа байгууллаа. Манай баг хоёр дахь тоглолтоо филиппинчүүдтэй хийж, I үеийг 0:3-ээр өндөрлүүлж, III үед тоглолтын үндсэн цагт оноог 6:6 болгож тэнцүүлсэн юм.
2023-03-27
Б.Эрдэнэбаяр Тбилисийн “Их дуулга”-д аваргалав
Гүржийн нийслэл Тбилиси хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан жүдогийн “Их дуулга” тэмцээнд Монголын тамирчид үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар, мөн Г.Болдбаатар, Б.Хишигбаяр нарын удирдлагад оролцлоо. Эмэгтэйчүүдээс 48 кг-ын жинд ОУХМ Г.Наранцэцэг хүрэл медалийн төлөөх барилдаанд Италийн Франческа Миланийг үүрэх мэхээр буулган авч, шагналын тавцанд зогсов.
2023-03-27
М.Энхжаргал ДАШТ-ий медалийн төлөө тулалдах нь
Энэтхэгийн Шинэ Дели хотод үргэлжилж буй сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ДАШТ-д 65 орны 300 гаруй тамирчин өрсөлдөж байна. Монголын шигшээ багийнхнаас 48 кг-д Л.Алтанцэцэг тоглолтын салхи хагалж, Францын Беннама Римтэй тулалдан, 5:0-ээр илүүрхэн, анхны ялалтаа байгуулсан.
2023-03-22
Европын шилдгүүд тулалдана
2024 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх тулаанууд маргааш эхэлнэ. Ойрын өдрүүдэд болох онцлох тоглолтуудын мэдээллийг хүргэе.
2023-03-22
Норвег “шидтэн”-ий гайхамшигтай улирал
Биатлоны 2022-2023 оны “Дэлхийн цом”- ын тэмцээн өндөрлөлөө. Энэ өвөл цанын зам дээр Йоханнес Бётай өрсөлдөх тамирчин гарсангүй. Тэрбээр бараг л хүч гаргалгүй алтан медалийг ээлж дараалан авсны зэрэгцээ олон дээд амжилт тогтоов.
2023-03-22
Хотын аварга даамчид тодорлоо
1988-2009 оны хооронд зохиогдож байсан тус тэмцээн тодорхойгүй шалтгааны улмаас арав гаруй жилийн турш тасраад байсныг Нийслэлийн даамын холбооноос ийнхүү сэргээж байгаа юм.
2023-03-21