Хламидын эсрэг вакциныг дэлхийд анх удаа коала баавгайд хийжээ
Австралид коала баавгайн тоо толгойг хамгаалах зорилгоор тэднийг олноор нь үхэлд хүргэж буй хламид өвчний эсрэг вакциныг дэлхийд анх удаа хийж эхэллээ. Нарны эргийн их сургуулийн (UniSC) эрдэмтэд 10 гаруй жил судалгаа хийсний дүнд коала баавгайг үхэлд хүргэдэг хламид өвчнөөс хамгаалах нэг удаагийн вакцин гарган авсан аж. Учир нь коала баавгайн үхлийн бараг тал хувь нь хламидын халдвараас үүдэлтэй гэнэ.
2025-10-25
Ангарагийн жалга хэрхэн үүссэнийг тогтоов
Ангараг дээрх ороомог хэлбэртэй, урт сунаж тогтсон жалга эрдэмтдийг удаан хугацаанд “гижигдэж” буй. Ус, салхи, эсвэл өөр ямар нэг хүчин зүйлээс болж ийм өвөрмөц хэлбэртэй жалга үүссэн үү гэдгийг тайлбарлахаар Нидерландын Утрехт их сургуулийн хоёр судлаач элс ашиглан Их Британи дахь “Ангарагийн тасалгаа” лабораторид загварчлал гаргажээ.
2025-10-25
“НДШ нөхөн төлнө” гэх хуурамч мэдээлэлд автахгүй байхыг анхаарууллаа
Сүүлийн үед фэйсбүүк болон цөөнгүй сошиал сувгаар хувь хүмүүс “Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж өгнө. Цахимд шивж оруулна” гэх залилангийн шинж чанартай хуурамч зар, мэдээлэл тараах болжээ. Энэ нь нийгмийн даатгалын хууль, тогтоомж, бусад эрх зүйн дүрэм журмыг зөрчсөн үйлдэл төдийгүй хувь иргэн төрийн байгууллагын цахим системд нэвтрэх, даатгуулагчийн мэдээллийг шинэчлэх, шивж оруулах ямар ч боломжгүй гэдгийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өчигдөр сэрэмжлүүллээ. Иймд ажил олгогч, даатгуулагч, иргэд, харилцагчид дээрх агуулга бүхий хуурамч мэдээлэлд автахгүй байхыг анхааруулсан юм.
2025-10-25
Шорт трекчид “Дэлхийн цом”-д бөхөнгийн дүрс бүхий логотой оролцоно
Олон улсын тэшүүрийн холбооноос зохион байгуулдаг “Дэлхийн цом”-ын цуврал тэмцээнийг англи хэл дээр “World tour short track speed skating” гэж нэрлэхээр боллоо. Эл цувралд оролцох эрх бүхий багууд (32 улсын) өөрийн орны хэв шинжийг агуулсан амьтны дүрс бүхий логог бүтээх даалгавар авсан.
2025-10-25
Саран дээр хөрсний гулгалт идэвхжиж байна
Хятадын эрдэмтэд дэлхийн дагуул дээрх 41 удаагийн хөрсний гулгалтыг шинээр бүртгэсэн талаараа өнгөрсөн сарын сүүлээр мэдээлсэн. Энэ нь сарны геологийн идэвхжил төсөөлж байснаас илүү байгаагийн нотолгоо. Эрдэмтдийн мэдээлснээр 2009 оноос хойш 41 удаа хөрсний гулгалт болсныг өөр өөр цаг үед хиймэл дагуулын авсан 74 талбайн 562 хос зургийг (нарийвчлал <1 м/пиксел) харьцуулснаар тогтоожээ.
2025-10-24
“Багануур” багт АНУ-ын алдарт хоккейчин Мэтт Болди тоглох нь
Монголын хоккейн холбооноос жил бүр зохион байгуулдаг лигийн аварга шалгаруулах тэмцээнд таван багийн тамирчид оролцож байна. Дотоодын өвлийн спортын тэмцээнийг эхлүүлж буй энэ удаагийн лигт “Степпе-Монстерс” багийнхан өнгөрсөн жилийн аварга “Дархан” клубийнхнийг I тойргийн тоглолтод 12:3-аар буулган авч, анхны хожлоо байгуулав.
2025-10-24
Хүн ам ихтэй хороонд түлш борлуулах хоёр цэг байгаа нь хангалтгүй гэв
Нийслэлийн айл өрхүүд энэ сарын 1-нээс хагас коксон түлш хэрэглэж эхэлсэн. Иргэдийн гомдол, саналын дагуу ХЭҮК-ын дарга Д.Сүнжидээр ахлуулсан ажлын ржигдар түлш борлуулах төвүүдийн үйл ажиллагаатай танилцаж, хүртээмж, хэрэглээний бодит нөхцөлд дүн шинжилгээ хийжээ.
2025-10-24
Сүхбаатар аймгийнхан өдөрт нэг тонн сүү боловсруулах үйлдвэртэй боллоо
Өдөрт нэг тонн сүү боловсруулж, жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулах хүчин чадалтай сүүний үйлдвэрийг Сүхбаатар аймагт ашиглалтад орууллаа. Ингэснээр орон нутгийн иргэдийг эрүүл, стандартын шаардлага хангасан сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах, малчдыг дэмжих, ерөнхий боловсролын сургуулиудад “Сүү” хөтөлбөр хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн байна. Одоогоор цэвэршүүлсэн сүү, өрөм, элгэн тараг, зөөхий зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй бөгөөд цаашид нэр, төрлийг нь нэмэгдүүлэх аж.
2025-10-24
ОУВС-гаас дэмжлэг үзүүлнэ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголбанк, Олон улсын валютын сан (ОУВС), Дэлхийн банкныхны хамтарсан уулзалт-хурал тав хоногийн турш үргэлжиллээ. Тус уулзалтаар Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал, эрчим хүчний салбарт хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалтыг татах хүчин чармайлт болон тэтгэврийн шинэчлэлийн асуудлаар хэлэлцсэн байна. Энэ үеэр манай улсад шаардлагатай техникийн зарим туслалцаа үзүүлнэ гэдгээ Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн дэд ерөнхийлөгч Фелипе Харамилло илэрхийлжээ.
2025-10-24
Эмч нарын цалинг 50 хувь нэмэх саналыг дэмжив
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн, Нийгмийн даатгалын, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.6, зарлага 29.6, суурь тэнцэл хоёр их наяд төгрөгийн ашигтай байхаар төлөвлөснийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт танилцуулав.
2025-10-24
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив
Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын олон улсын зах зээлийн мэдээллээс харахад зэсийн үнэ он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд хүрчээ. Тухайлбал, Лондоны металлын биржид зэсийн үнэ тонн тутам нь 9952 ам.долларт хүрсэн нь өнгөрсөн есдүгээр сартай харьцуулахад 307 ам.доллароор өссөн үзүүлэлт гэнэ. Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ онд зэсийн илүүдэл нэг дахин нэмэгдэх төлөв гарсан, мөн АНУ-ын баримталж буй тарифын нөлөө зэрэг нь энэхүү зах зээлд цохилт өгөхгүй, үнэ өссөөр буй нь зэсийн ирээдүйг өөдрөгөөр төсөөлөхөөс өөр сонголтгүй болгож байна гэж шинжээчид дүгнэжээ.
2025-10-24
Өвлийн цагийн хуваарьт шилжих асуудлыг хэлэлцээгүй гэв
Өчигдөр олон нийтийн цахим сүлжээнд “Энэ сарын 25-26-нд шилжих шөнө улс орон даяар өвлийн цагийн хуваарьт шилжинэ” гэх мэдээлэл нийтлэгдсэн. Энэ талаар Засгийн газрын холбогдох албанаас тодруулахад "Дээрх мэдээлэл нь худлаа. Засгийн газрын хуралдаанаар энэ тухай хэлэлцээгүй, ямар нэгэн шийдвэр гараагүй" гэж тайлбарлалаа.
2025-10-24
Шатахууны нийлүүлэлтийг нэмнэ гэв
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой өчигдөр уулзжээ. Энэ үеэр шатахууны зохиомол хомсдолыг арилган, ОХУ-аас нийлүүлэх бүтээгдэхүүний хэмжээг өсгөх, тээвэрлэлтийг эрчимжүүлэх талаар ярилцсан байна.
2025-10-24
Мөсөн талбай дахь өрсөлдөөн эхэллээ
Mонголын хоккейн холбооны шинэ улирлын эхний тэмцээн болох лигийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багууд оноолтыг сугалснаар нэгдүгээр тойргийн тоглолт Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын газрын мөсөн талбайд өчигдөр албан ёсоор эхэлсэн. “Степпe-Монстерс” клубийнхэн “Дархан-Уул” аймгийн “Дархан” багийнхантай эхний тоглолтоо өрнүүлсэн бол Орхон аймгийн “Хангарьд” клубийнхэн Багануур дүүргийн “Багануур”-ын хоккейчид үргэлжлүүллээ.
2025-10-23
Монголын баг өвлийн олимпод “Гоёл кашмер”-ийн урласан хувцсыг өмсөх нь
Монголын уулын цанын үндэсний шигшээ багийн “Милан-Кортина 2026” өвлийн олимпын эрх авахаар Олон улсын цанын холбооны оноо олгох тэмцээнд оролцохоор Литва улсыг зорьсон билээ. Эрэгтэйчүүдийн слалом төрөлд Ази, Европын 29 улсын 99 тамирчин өрсөлдсөнөөс А.Ариунбат эхний өдөр 25 дугаар байрт орж, 145.35, дараагийнхад 20 дугаар байр эзлэн 114.78 оноо авав.
2025-10-23