Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хот

Л.Оюун-Эрдэнэ: “Хорин минутын хот” бий болгохоор зорьж байна

Баянгол дүүргийн 6-р бичил хорооллын “Бичил төв” бүсэд гэр хорооллын дахин төлөвлөлт буюу орон сууцжуулах асуудал хамгийн тулгамдсан асуудал аж.
2024-03-13

Төв шуудангаас Тэмээтэй хөшөө хүртэлх чиглэлд зорчих хэсгийг гурван эгнээ болгожээ

Нийслэлийн хотын түгжрэл ажил тарах үед Чингисийн өргөн чөлөө, Олимпын гудамжид тэг зогсолт хийхэд хүрсэн. Тиймээс Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөний ургал чиглэлийг өөрчилж, түгжрэл ихтэй зорчих хэсгийн эгнээний тоог нэмэгдүүлжээ.
2024-03-12

Төлбөр авах цэгүүдийг бүрэн цахимжуулна

Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ нь 2024 онд шинээр гурван төлбөр авах цэгийг байгуулж, улсын хэмжээнд бүх төлбөр авах цэгийг цахимжуулахаар төлөвлөжээ.
2024-03-12

"Яармаг орчмыг хамгийн түрүүнд бүсчлэн, жишиг байдлаар хөгжүүлэх боломжтой"

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон Засгийн газрын гишүүд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын урьдчилсан хэлэлцүүлгийг төвийн зургаан дүүрэгт хийж буй. Тус урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Хан-Уул дүүргийн төрийн албан хаагчдын дунд боллоо. Тодруулбал, Яармаг орчмын бүсэд хамаарах 5, 6, 7, 8 дугаар хорооны Засаг дарга нар, өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд, цагдаагийн хэлтсийн төлөөллүүдтэй уулзан, бүсчилсэн хөгжлийн талаар хэлэлцсэн юм.
2024-03-12

Шар усны үерт өртөх эрсдэлтэй бүсэд 1487 өрх байна

Улаанбаатар хотын хүн ам жилд 40 мянгаар нэмэгдэж байгаагаас 75 хувь нь хөдөө орон нутгаас шилжин ирж, үерт автах эрсдэл бүхий гол
2024-03-12

Нөөцийн махыг есөн дүүргийн 375 цэгээр борлуулж эхэллээ

Энэ жил хонины махыг 8900, ямааны махыг 6700, үхрийн махыг 11 350 төгрөгөөр борлуулахаар төлөвлөсөн. Нийт 6337.5 тонн махыг нөөцөлж, бэлтгээд байна.
2024-03-12

Долоо хоногт 124 115 хүн музей үзлээ

“Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг энэ сарын 1-7-нд улсын хэмжээнд зохион байгууллаа. Үүний хүрээнд төрийн болон орон нутгийн өмчийн 35, орон нутаг судлах 270 музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилсэн юм. Тэдгээрийг долоо хоногийн хугацаанд 124 115 хүн үзсэн байна. Хамгийн идэвхтэй үзэгч нь 16 хүртэлх насныхан байжээ. Тэд нийт үзэгчийн 44.8 хувийг эзэлсэн аж. Нийт үзэгчийн 67.4 хувь нь нийслэлд, 32.6 хувь нь орон нутгийн музейд зочилжээ
2024-03-11

Нийслэлд буга олноор орж ирэв

“АСЕМ вилла”-гийн урд хэсгээр буюу нийслэлийн суурьшлын бүсэд өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт идэш тэжээл хайсан халиун буга, бор гөрөөс, зээрийн сүрэг орж иржээ. Цас ихтэй, амьтдын идэш тэжээл хомсодсон энэ үед хотын ногоон бүсийн ойн туруутан амьтдад нийслэлийн Байгаль орчны газрынхан дөрвөн байршлын найман цэгт өвс, тэжээл, хужир мараа байнга тавьж өгч байгаа гэнэ
2024-03-11

Хориглосон бүсээс 2140 мал гаргажээ

Нийслэлийн суурьшлын бүсэд мал аж ахуй эрхлэхийг хориглодог. Гэтэл хориглосон бүсэд мал олноор орж ирж, хотын төвөөр ч бэлчих болсныг бид өмнө нь мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор хотоос мал гаргах, эздийг нь олж, хариуцлага тооцох ажлыг холбогдох албаныхан хэрэгжүүлж буй юм байна. Тухайлбал, уржигдар 2140 малыг эздэд нь хүлээлгэн өгч, хориглосон бүсээс гаргажээ
2024-03-11

Шар усны үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан 464 айлд мэдэгдэл хүргүүлжээ

Халиа, тошинд автаж, шар усны үерт өртөж болзошгүй айл өрхүүдэд мэдэгдэх хуудас хүргүүлж, шилжин суурьших бүсийг тогтоох ажлыг нийслэлийн Онцгой байдлын газрынхан зохион байгуулж байна. Үүний хүрээнд үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан 464 айлд мэдэгдэл хүргүүлжээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 29, 33 дугаар хороонд голын ай сав орчимд суурьшсан 260 гаруй айл өрх байна. Тэдгээрийн дотор зөвшөөрөлгүй буусан 84, шар усны үерт өртөж болзошгүй 45 айл бий аж
2024-03-11

Шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна

Сонгинохайрхан дүүргийн 9, 24 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 18, 20 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд дүүргийн
2024-03-10

Суурьшлын бүсэд орж ирсэн 2140 малын эздийг тогтоон, хүлээлгэж өглөө

Мал гаргаж, хашаалахад Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, цэрэг, цагдаа, нийслэл, дүүргийн холбогдох хэлтэс,
2024-03-10

Шинэ Зуунмод дагуул хотыг найман бүстэй байхаар төлөвлөж байна

“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр дагуул хот, Шинэ Зуунмод хотын бүтээн байгуулалтын талаар хэлэлцлээ. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогод олон төвт хотын тогтолцоог хэрэгжүүлж, шинэ суурьшлын бүс, дагуул хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх талаар тусгасны дагуу Хөшигийн хөндийд Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулахаар ажиллаж байгаа билээ.
2024-03-08

“Их хотын бүсгүйчүүд 2024”: Салбар бүрийн шилдэг эмэгтэйг тодруулав

Хотын бүтээн байгуулалт, хүн амын өсөлт, хүмүүжил, боловсрол, ирээдүйн хөгжил, цэцэглэлтэд үнэт хувь нэмрээ оруулан буй эмэгтэйчүүдээ алдаршуулах, тэдний үйл хэргийг нийслэлийн иргэд, залуу хойч үедээ сурталчлан таниулах, төрөлх хот, эхчүүд, эмэгтэйчүүдээрээ бахархах сэтгэлгээг төлөвшүүлэхээр НЗДТГ-аас “Их хотын бүсгүйчүүд 2024” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.
2024-03-08

Ирэх 7 хоногоос нөөцийн мах худалдаанд гарна

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газрын хамтарсан ажлын хэсэг нөөцийн мах бэлтгэлийн явцтай танилцлаа.
2024-03-07

Нийслэлийн засаг захиргааны шинэчилсэн төлөвлөгөөг танилцууллаа

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумыг гуравдугаар сарын 14-нд зохион байгуулна. Уг форумын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж, Засаг захиргааны шинэчлэл, төр хувийн хэвшлийн түншлэл, дэд төвийн төлөвлөлт, бүтээн байгуулалт, дагуул хотын талаар хэлэлцэж байна.
2024-03-07

Үндэсний музейн захирлаар мэргэжлийн хүн томилохыг шаардлаа

Монголын үндэсний музейн ажилтнуудын төлөөлөл Соёлын сайд Ч.Номинд шаардлага хүргүүлэх болсноо өчигдөр мэдээлэв. Үүний гол шалтгаан нь тус музейн захирлаар мэргэжлийн бус хүнийг томилох шийдвэрийг салбарын сайд нь гаргасантай холбоотой. Тухайлбал, Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбатыг музейн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон аж
2024-03-07

Архитектур, хот төлөвлөлт, байгалийн шинжлэлийн мэргэжилтэн дутагдаж байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, МҮХАҮТ хамтран “Хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглал” судалгааны үр дүнг танилцуулах уулзалт, хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Тус яамны захиалгаар MMCG компанийнхан эл судалгааг хийжээ. Тэд 19 салбарын ажил мэргэжлийн 2035 он хүртэлх эрэлт хэрэгцээг тооцоолон гаргасан байна. MMCG компанийн судалгаа, хөгжил хариуцсан захирал Ч.Даваасүрэн энэ үеэр 2035 он гэхэд ажиллах хүчний оролцооны түвшин ямар байх болон эрэлт, нийлүүлэлтийн таамаглалыг танилцуулав
2024-03-07