Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хот

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн эзэмшдэг газар гурав дахин багасчээ

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг Төв цэнгэлдэх хүрээлэнд үүссэн газрын асуудлаар мэдээлэл өглөө. Тодруулбал, 1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлж байсан түүхтэй. Харин 2003 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байдаг. Гэвч хамтарсан компани хэрнээ өдийг хүртэл санхүүгийн мэдээллээ тайлагнахгүй, ногдол ашиг өгөхгүй, хууль зөрчиж байгаа аж.
2024-02-27

Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрх, байгууллагыг нүүлгэн шилжүүлнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 63 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 82.3 хувьтай байв. Тухайлбал, 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж, хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг өгсөн. Энэ хүрээнд мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд болон дэд ажлын хэсгүүдээс ирүүлсэн саналыг нэгтгэн  2024 онд таван зорилтын хүрээнд 147 ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
2024-02-27

“S’outlet” дэлгүүрийн ойр орчмын бургасыг устгахаас өөр аргагүй гэв

Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан гэх “S’outlet” дэлгүүрийг буулгах ажлын хүрээнд ойр орчмынх нь бургасыг булгалж буй дүрс бичлэг нийгмийн сүлжээнд өчигдөр тархаж, олон хүний шүүмжлэлд өртлөө. Уг асуудалтай холбогдуулан Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү мэдээлэл өгөв. Тэрбээр “S’оutlet” дэлгүүрийн ойр орчмын үерийн даланг тэлж, хүчитгээгүй, бас дотор нь бургас ургаж, шороо асгаснаас болж өнгөрсөн зун үерт өртсөн. Тиймээс дэлгүүрийн хажуугийн үерийн далангийн сувагчлалыг нээхээр ажиллаж байгаа. Дөрөвдүгээр сарын дунд үед шар усны үер болох магадлалтай. Барилгуудыг буулгасны дараа үерийн далан сувгийг ухаж, хогийг цэвэрлэнэ. Ингэснээр ус нэвтрүүлэх чадвар нь сайжирдаг.
2024-02-27

Дарь-Эхийг дэд бүтцийн сүлжээнд бага зардлаар холбох боломжтой

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжлийн форумын урьдчилсан хэлэлцүүлгийг хийж буй. Энэ хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тэргүүтэй албаныхан Дарь-Эх орчмын бүсийн хөгжлийн асуудлаар Баянзүрх дүүргийн төрийн албан хаагчидтай уулзжээ.
2024-02-27

Нийтийн тээврийн жолооч нар нийслэлийн ИТХ-д шаардлага хүргүүллээ 

Нийтийн тээврийн жолооч нар нийслэлийн ИТХ-д шаардлага хүргүүлж буйгаа өчигдөр мэдээлэв. Юуны өмнө тэд нийтийн тээврийн жолооч нарын үндсэн найман цагийн цалинг бүтнээр нь олгохыг шаардлаа. Мөн өнгөрсөн нэгдүгээр сараас автобусны жолооч нарын цалинг 3.5 сая төгрөг болгохоо дарга нар мэдэгдсэн. Гэвч өдий хүртэл үгээ үйлдэл болгож хэрэгжүүлээгүйг жолооч нар онцлов. Гуравдугаарт, хувийн автобус компани болон орон нутгийн өмчит “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн удирдлагад нийтийн тээврийн салбарт ажилласан жолооч нарыг тэтгэвэрт гарах үед нь 24 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний урамшуулал олгох зэрэг шаардлагыг хүргүүлэхээ мэдэгдэв
2024-02-27

Энэ сард эрчим хүчний оргил ачаалал хамгийн өндөртөө 1529 МВт-д хүрэв

Монгол Улсын эрчим хүчний оргил ачаалал энэ сарын 25-ны 19.00 цагт 1461 МВт-д хүрснийг ЭХЗХ-ноос өчигдөр мэдээллээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 347, импорт 230 МВт-аар өссөн үзүүлэлт аж. Тус хорооноос танилцуулсан статистикаас харвал эрчим хүчний оргил ачаалал энэ сарын 20-ны дээрх цагт 1529 МВт-д хүрсэн нь хоёрдугаар сар гарснаас хойших хамгийн өндөр дүн юм. Эл өдөр уг ачаалал 2023 оны мөн үеийнхээс 254, импорт 143 МВт-аар илүү байсан гэнэ. Харин хоёрдугаар сарын 12-ны 21.00 цагт оргил ачаалал 1228 МВт-д хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 117, импорт 138 МВт-аар буурсан үзүүлэлт болов
2024-02-27

Ц.Төрхүү: Үерийн далангийн сувагчлалыг сэргээхээр ажиллаж байна

Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг буулгах хүрээнд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны “S’Outlet” дэлгүүрийн газрыг чөлөөлж буй. Тус дэлгүүрийн агуулахын барилгыг бүрэн буулгасан бөгөөд дөрөвдүгээр сард дэлгүүрийн үндсэн барилгыг буулгаж дуусах юм. Газар чөлөөлсний дараагаар үерийн даланг хүчитгэж, сувагчлалыг нээн, сэргээхээр ажиллаж байна.
2024-02-26

Газар авчихаад төлбөрөө төлдөггүй шударга бус явдалтай эвлэрэхгүй гэв

НИТХ-ын ээлжит бус XVII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлгээр хэлэлцэх асуудлуудыг хороо, намын бүлгүүдийн хурлаар хэлэлцэж буй. Энэ хүрээнд Эдийн засаг, төсвийн хороо, Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо, Хүний хөгжлийн хороодын өргөтгөсөн хурал өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг  холбогдох асуудлуудыг танилцууллаа.
2024-02-26

Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголын нэгдүгээр хэлэлцүүлэг боллоо

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл болох метрог барьж байгуулах, гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээг
2024-02-24

Шар усны үерт өртөх эрсдэлтэй бүсэд 24 газрыг зөвшөөрөлгүй ашиглаж байна

Улаанбаатар хотод шар усны үерт өртөх эрсдэлтэй бүсэд 2316 нэгж талбар байгаагаас 544 нэгж талбарын
2024-02-23

Чингэлтэй, Баянгол дүүрэгт цаг гаруйн хугацаанд интернэт тасалдлаа

Чингэлтэй, Баянгол дүүргийн зарим хэсэгт өчигдөр 11.00-12.30 цагт интернэт тасалдлаа. Тодруулбал, “Mobinet”-ийн хэрэглэгчид интернэтгүй болжээ. Ингэхдээ урьдчилан мэдэгдэлгүйгээр интернэт тасалсныг иргэд шүүмжилж байв. Үүний талаар албаныхнаас тодруулахад “Сүлжээ доголдсоны улмаас интернэт тасалдсан. Инженерийн багийнхан засаж, хэвийн ажиллагаанд нь орууллаа. Баянгол дүүргийн зарим, Чингэлтэйн ихэнх хэсгээр доголдол үүссэн
2024-02-23

Дулаан, уур үйлдвэрлэгчдийн нүүрсний хэрэглээг халж, технологийн шилжилт хийнэ

НИТХ-ын ээлжит бус XVII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанд Улаанбаатар хотын Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг танилцууллаа. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад PM10 тоосонцор 5, хүхэрлэг хий 10 хувиар буурсан, PM2.5 тоосонцор 4, азотын давхар исэл 11 хувиар тус тус өссөн байна. Азотын давхар исэл нь автомашины яндангаас гарч буй утаанд агууллагддаг аж.
2024-02-23

Нийслэлийн Засаг даргын зөвлөхөөр М.Найданхүү, Ж.Энхжаргалан нарыг томиллоо

Нийслэлийн Засаг даргын Шинжлэх ухаан, технологи, инновац хариуцсан зөвлөхөөр Мижигдоржийн Найданхүүг, Нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөхөөр Жадамбын Энхжаргаланг томиллоо.
2024-02-23

Дунд, ахлах ангийн сурагчдыг үдийн хоолтой болгох санаачилга гаргалаа

Сургуулийн удирдлагуудын зүгээс цайны газрын хүний нөөц, орчинг шийдвэрлэх, мөн хамгийн чухал нь хууль эрх зүйн орчинг өөрчилж, шинэчлэх
2024-02-23

Сэлбэ голын үерийн эрсдэлийг бууруулах зорилгоор төлөвлөгөө боловсруулж байна

Сэлбэ голын үерийн эрсдэлийг бууруулах зорилгоор богино болон урт хугацааны дэд бүтцийн төлөвлөлт, инженерийн зураг төслийн шийдлүүдийн техникийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
2024-02-22

Яармагийн гүүрний урд хэсэгт өндрийн хязгаарлалт унажээ

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагийн гүүрний урд хэсэгт замын өндрийн хязгаарлалт унажээ. Улмаар хотын төв рүү чиглэсэн замын зорчих хэсгийн 2, 3 эгнээ хаагдсанаас ачаалал түгжрэл үүссэн.
2024-02-22

Автомашингүй өдрийг тавдугаар сарын 25-нд зохион байгуулахаар товлолоо

Энэ хаврын Автомашингүй өдрийг тавдугаар сарын 25-ны бямба гарагт зохион байгуулах товыг нийслэлийн ЗДТГ-аас гаргажээ. Уг өдрөөр хотын төв замуудыг хааж, төрөл бүрийн уралдаан, тэмцээн, арга хэмжээ зохион байгуулдаг. Тэдгээрээс онцлох арга хэмжээ нь “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн юм. Өнгөрсөн онд уг тэмцээнд 30 орноос 30 мянга гаруй хүн оролцжээ
2024-02-21

Утааны эсрэг уралдаан зарлажээ

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах шийдэл, шинэ санаа, оновчтой гаргалгаа бий болгох зорилгоор “Улаанбаатарын агаарын бохирдлын эсрэг шинэ санааны эрэлд” сэдэвт уралдааныг Монголын эмэгтэй инженерүүд, технологичид, математикчид, эрдэмтдийн холбооноос зохион байгуулах гэж байна. Мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид суралцагчид, ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд уг уралдааныг зарлажээ
2024-02-21