Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Засгийн газрын баталгааг шатахуун импортлогч тус бүрт гаргах боломж бүрдүүлсэн

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Сангийн сайд Б.Жавхлан хуралдааны шийдвэрийг танилцуулахдаа Засгийн газар үнийн өсөлтийг бууруулах талаар хэлэлцэж байгаа ч шатахууны үнэ өсөхөөр дурдав.

Тэрбээр "Бид чухал хууль баталсан. Дөрөвдүгээр сард баталсан хуулийн үр дүнд наадмын дараах үе хүртэл АИ-92 шатахууны үнийг тогтвортой барьж чадлаа. Уг хуулиар Засгийн газрын баталгааг шатахуун импортлогч тус бүрт гаргах боломж бүрдэж, дөрвөн сараар төлбөрөө урьдчилж төлөөд анх удаа ийм хугацаанд нөөцөө татаж чадсан.

Дараагийн хэлэлцээр хуулийн боломжид тулгуурлан хийгдэж байна. Дахиад дөрвөн сараар авъя, үнээ хямдруулж өгөөч гэдэг санал тавьсан. Шинэ хуулийн хүрээнд бидний тавьж чадах санал энэ юм. Оросоос ямар хариу ирэх нь тодорхойгүй байна. Үнэ гадаад зах зээл дээрээ нэлээд өссөн. 25 хувь хямдруулж өглөө ч одоогийн үнээс АИ-92 литр тутамдаа 500-1 000 төгрөг дээгүүр байна. Дизель түлшийг бол бид хязгаарлаж барих боломжгүй. Өргөн хэрэглээн дээрээ зохицуулалт хийж байгаа. Дизелийн хэрэглээний 70 хувь нь уул уурхайн салбарт, 5 хувь нь өргөн хэрэглээнд хамаардаг. Үнэ нь ч гадна талд боломжийн байгаа. Харин ХАА-н салбарт 20 хувь хамаардаг. Ургац хураалт эхлэх буюу есдүгээр сараас эдийн засагт гарч ирэх нэг цохилт энэ байх нь" гэх мэдээллийг өглөө.