
Ерөнхийлөгч Дональд Трампын хөрөгтэй 1 долларын дурсгалын зоос гаргасан тухай АНУ-ын Зоосны газрын вэбсайт дээрх мэдэгдэлд дурджээ. Филадельф мужид цутгасан долларыг АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойтой давхцуулж гаргажээ. Зоосны нэг талд Трампын хөрөг, ар талд нь ерөнхийлөгчийн тамгыг дүрсэлсэн байна.
Сангийн сайд Скотт Бессентын мэдэгдснээр уг зоос “Америкийн үнэт зүйлсийн хүч чадал болон хүн бүрийн эрх чөлөөг хамгаалахад зориулагдсан АНУ-ын амлалтыг илэрхийлнэ” гэжээ.
Зоосны нэрлэсэн үнэ нь 1 ам.доллар боловч хэрэглэгчид 25 ширхэгтэй боодлыг 61 ам.доллараар, 100 ширхэгтэй уутыг 154.50 ам.доллараар худалдаж авах боломжтой гэнэ.
Нийт 250,000 зоос гаргажээ.
АНУ Трампын хөрөгтэй 1 ам.долларын зоос гаргалаа