Өнөөдөр төлөвлөгөөт засвар үйлчилгээтэй холбоотойгоор зарим байршилд цахилгаан эрчим хүчийг түр хязгаарлах тул хэрэглээгээ зохицуулахыг УБЦТС ТӨХК-иас мэдээллээ.
Түгээх сүлжээний төлөвлөгөөт засвар үйлчилгээг холбогдох дүрэм, журмын дагуу хийдэг бөгөөд иргэдийг зарласан хугацаанд цахилгаан хэрэглээгээ түр зохицуулж, хүлээцтэй хандахыг хүссэн байна.
Мөн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орсон тохиолдолд хэрэглэгчийн гэрээнд бүртгэлтэй гар утасны дугаарт мэдээлэл хүргэх аж.
