
Украины Ерөнхийлөгч Зеленский ОХУ-ын агаарын орон зайг ашиглаж буй бүх агаарын тээврийн компаниудад анхааруулга өгчээ.
ОХУ-ын тэнгэрт Украины нисгэгчгүй онгоцууд олноор нисэх тул тус агаарын оройн зай аюутай болно гэж тэрбээр ярив.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Зеленскийн эл мэдэгдлийг "төрийн терроризм" гэж нэрлэжээ.
"Би эл мэдэгдлийг сонсоогүй байна, гэхдээ хэрэв тэдгээрийг албан ёсоор хэлсэн бол энэ нь зүгээр л төрийн терроризмын мэдэгдэл юм. Тэд биднээс хэлэлцээрийг үргэлжлүүлэхийг, биечлэн уулзахыг хүсч байгааг онцолъё. Бид террористуудтай хэлэлцээр хийдэггүй" гэж тэрбээр Бишкек хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.