
Лхагва гарагт буюу 2026.09.02-ны шөнө Украины нийслэл Киев хотын гудамжинд тус улсын Тагнуулын ерөнхий газар(TEГ) болон Аюулгүй байдлын албаны ажилтнуудын хооронд буудалцаан болжээ.
Будалцааны явцад хэд хэдэн хүн шархадаж, ТЕГ-ын нэг ажилтан амиа алджээ. Буудалцааны улмаас цагдаа нар ойролцоох хэд хэдэн гудамжийг хаасан байна.
"Украинска правда" сонинд мэдээлснээр, энэ явдал Украины талд тулалдаж буй “Оросын сайн дурын корпусын (ОСК)командлагчын орлогч Степан Каплунов алга болсонтой холбоотой юм. Будалцаан Каплуновын амьдардаг байрны гадаа болжээ.
АБА-ны мэдээлснээр, тус байгууллагын ажилтнууд тусгай ажиллагаа явуулахаар Шумский гудамжинд ирсэн боловч удалгүй энгийн хувцастай, зэвсэглэсэн ТЕГ-ын офицерууд ирж, Аюулгүй албаныхны гарцыг хаасан байна. Удалгүй АБА-ны тусгай ажиллагааны “Альфа” төвийн ажилтнууд дүрэмт хувцастайгай иржээ. Хүчний байгууллагын ажилтнуудын хооронд маргаан үүсэж тэр нь даамжран зэвсэгт мөргөлдөөнд хүргэв.
Орон нутгийн Телеграм сувгийн мэдээлснээр мөргөлдөөнд ТЕГ-ын “Тимур” нууц нэртэй хурандаа оролцсон байна. Түүний удирддаг тусгай ангиын мэдэлд Оросын сайн дурын корпус байдаг аж.
Болсон үйл явдлын талаар Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Кирилл Буданов (өмнө нь Тагнуулын Ерөнхий Газрыг удирдаж байсан) тус улсын Мөрдөн байцаах товчоо болон Ерөнхий прокурорын газар уг нөхцөл байдлыг шалгаж байгаа гэж мэдэгдэв.
Буудалцаан болох өмнөх өдөр нь буюу 9-р сарын 1-нд ОСК орлогч командлагч Каплуновыг хэд хоногийн өмнө үл таних хүчнийхэн хулгайлсан гэж мэдээлсэн. Каплуновын байршил мөн түүнд тулгасан ялын талаар тодорхой мэдээлэл өгөөгүй гэж гомдол гаргажээ.
Каплуновын өмгөөлөгчийн мэдээлж буйгаар, түүний үйлчлүүлэгчийг 8-р сарын 23-нд АБА-хан хулгайлж, тодорхойгүй газар аваачсан байна.
"АБА түүнийг баривчилснаас хойш 10 хоногийн дараа ямар түүний гэрт ямар 'яаралтай нэгжлэг' хийх шаардлагатай байсан нь тодорхойгүй байна. Каплуновын гэрт түүний хамтрагчид амьдарч байгаа" гэж өмгөөлөгч онцолжээ.