Нийслэлийн иргэдийн спортын гуравдугаар наадам Улаанбаатар хотноо болох гэж байна.
Наадам 2014 оны 9дүгээр сарын зургаанд Чингисийн талбайгаас Богд хан уулын оргил Цэцээ гүний чиглэлд Спорт явган аялалын шигшээ тэмцээнээр эхлэх юм.
Уг аялал Хороодын хэсгийн тэмцээн, Сонгон шалгаруулах тэмцээн, Дүүргийн бүсийн тэмцээн, Дүүргийн аварга шалгаруулах, Нийслэлийн аварга шалгаруулах гэсэн үе шаттай иргэдийн дунд зохион байгуулах аж. Тэмцээнд дүүрэг бүрээс зургаан хүний бүрэлдэхүүнтэй багийн гишүүд явганаар 20 километр замыг туулах бөгөөд аялах явц, үүргэвч, цугларалт, ирц, сахилга бат, зохион байгуулалт, байгаль болон отгийн ариун цэвэр, багийн болон хувийн бэлтгэл, эмийн сан зэрэг үзүүлэлтүүдээр шүүх юм. Г. Оюунтогтох