Хууль зүйн яам болон харьяа агентлагууд нь нөгөөдөр Чингисийн талбайд нээлттэй өдөрлөг зохион байгуулах болжээ. Энэ үеэр агентлагууд чиг үүргийнхээ хүрээнд иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөхөөс гадна зарим үйлчилгээг шуурхай үзүүлэхээр төлөвлөжээ. Улсын бүртгэлийн ерөнхий газар өдөрлөгийн үеэр иргэний эд хөрөнгийн эрхийн бүртгэл, архивын үйлчилгээтэй холбоотой үйлчилгээг шуурхай үзүүлэх аж. Тухайлбал, хаяж, үрэгдүүлсэн, ашиглах боломжгүй төрсний болон гэрлэлтийн гэрчилгээг дахин олгох, хугацаа нь дууссан гадаад паспортыг сунгах, шинээр авах мэдүүлэг хүлээн авах зэрэг үйлчилгээ үзүүлэх аж.